Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю Скай Тауэрын 3 давхар, Кристал танхимд 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 11:00 – 13:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 6,243,016 хувьцаа эзэмшиж буй 817 хувьцаа эзэмшигчдээс 5,314,830 ширхэг хувьцаа эзэмшиж буй 44 хувьцаа эзэмшигч буюу 85.1% нь оролцсон тул Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “Хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн нийт саналын эрхтэй энгийн хувьцааны дийлэнх олонх (гуравны хоёр) оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

1. Компанийн шинэчилсэн дүрмийг батлах;

2. Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус шинэ гишүүдийг томилох;

3. Компанийн хувьцааг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагааны хэрэгжилт, үр дүн болон уг ажиллагаатай холбогдон гарсан зардлын тайланг танилцуулах;

Хурлаас гарсан шийдвэр:

1. Мандал даатгал ХК-ийн шинэчилсэн дүрмийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99.8%-ийн саналаар батлав.

2. Мандал Даатгал ХК-ийн шинэчилсэн дүрмийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийг бүртгэлийн газарт бүртгүүлэхийг Мандал Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхланд даалгав.

3. Мандал Даатгал ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудалд хувьцаа эзэмшигчдээс олонхын санал авсан дараах нэр дэвшигчдийг тус тус төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр сонгов. Үүнд:

а. Ө.Ганзориг
б. Н.Монсор
в. О.Ганжолоо
г. А.Амундра
д. Ч.Ванчин-Эрдэнэ
е. Б.Жавхлан

4. Мандал Даатгал ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох асуудалд хувьцаа эзэмшигчдээс олонхын санал авсан дараах нэр дэвшигчдийг тус тус төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгов. Үүнд:

    а. Жэймс Бернард Двайер
    б. Ж.Дэлгэрсайхан
    в. Н.Мандуул

    5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шийдвэрийг нэн даруй нийтэд мэдээлэх, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж-д холбогдох баримт бичиг, мэдээллийг хүргүүлэх ажлыг хийж гүйцэтгэхийг Гүйцэтгэх захирал Б.Жавхланд даалгав.

      Хурлын материал татах

      Календарь

      Болох гэж буй үйл явдлууд