Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019


Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Новотел зочид буудлын 4 давхар, хүлээн авалтын танхимд 2019 оны 4 дугаар сарын 29-ний өдрийн 18:00-21:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 6,243,016 хувьцаа эзэмшиж буй 818 хувьцаа эзэмшигчдээс 5,395,763 ширхэг хувьцаа эзэмшиж буй 81 хувьцаа эзэмшигч буюу 86 хувь нь оролцсон тул Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “Хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн нийт саналын эрхтэй энгийн хувьцааны дийлэнх олонх (гуравны хоёр) оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг тайлагнах;
  2. Компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  3. Компанийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах;
  6. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах;

Хурлаас гарсан шийдвэр:

  1. “Мандал Даатгал” ХК-ийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 5,393,509 ширхэг хувьцааны санал буюу 86 хувийн саналаар дүгнэлтийг батлав.
  2. “Мандал Даатгал” ХК-ийн хувьцааг 1:100 хуваах саналыг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 5,389,936 ширхэг хувьцааны санал буюу 86 хувийн саналаар зөвшөөрөв.
  3. “Мандал Даатгал” ХК-ийн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 5,391,632 ширхэг хувьцааны санал буюу 86 хувийн саналаар батлав.
  4. “Мандал Даатгал” ХК-ийн энгийн хувьцааг хувааж байгаатай холбогдуулан “Мандал Даатгал” ХК-ийн дүрмийн 4.1 дэх заалтыг доорх байдлаар өөрчлөн найруулахаар тогтов. Үүнд: A/ 4.1. Хувьцаа эзэмшигчийн худалдан авч эзэмшсэн буюу эргэлтэнд гаргасан хувьцааны нэрлэсэн үнийн дүнгээс компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдэнэ. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь нэг бүрийн 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 624,301,600 ширхэг энгийн хувьцаа байна.
  5. Тогтоол батлагдсантай холбогдуулан компанийн хувьцааны нэрлэсэн үнэ, тоо өөрчлөгдөж дүрэмд нэмэлт өөрчлөлт орсныг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, холбогдох зөвшөөрөл авах ажлыг зохион байгуулахыг Гүйцэтгэх захирал Б.Жавхланд даалгав.

      Хурлын материал татах

      Календарь

      Болох гэж буй үйл явдлууд