Сонголт

Тээврийн хэрэгслийн цогц даатгал

Үнийн санал авах

Товч танилцуулга

Сонголт иж бүрэн даатгал нь даатгуулагчийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэнэтийн эрсдэл учирснаас үүсэх санхүүгийн хохирлыг цогцоор нь шийдвэрлэх зорилготой бүтээгдэхүүн юм. Автомашиныхаа зах зээлийн үнээс үл хамааран хамгаалалтынхаа хэмжээг даатгуулагч өөрөө сонгох боломжтой бөгөөд тээврийн хэрэгслээс гадна жолоочийн зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бусдын өмнө хүлээх хариуцлага, жолоочийн гэнэтийн ослын эмнэлэг, эмчилгээний зардлыг даатгалын хамгаалалтын хэмжээнд багтаан бүрэн нөхөн төлнө.

Бүтээгдэхүүний онцлог

Хэмнэлттэй

Та даатгалын үнэлгээг өөрөө сонгоснооор төлөх хураамжаа хэмнэнэ. Нөхөн төлбөр олгоход хувь тэнцүүлэхгүй.

Багц даатгал

  • Тээврийн хэрэгслийн хамгаалалт
  • Жолоочийн хариуцлагын нэмэлт хамгаалалт
  • Жолоочийн гэнэтийн ослын хамгаалалт нь нэг гэрээгээр даатгагдана.

Төлбөрийн таатай нөхцөлтэй

Даатгалын хураамжийг 12 хүртэл сард хуваан төлснөөр нэг удаагийн төлбөрийн ачааллыг бууруулах боломжтой.

Хамгаалалт

Хамгаалалтын төрөл Сонголт 10 Сонголт 20 Сонголт 50 Сонголт 100 Сонголт 200
ДААТГАЛЫН НИЙТ ҮНЭЛГЭЭ 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮ 200,000,000₮

А. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАМГААЛАЛТ

Байгалийн эрсдэл 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮ 200,000,000₮
Галын эрсдэл 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮ 200,000,000₮
Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮ 200,000,000₮
Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮ 200,000,000₮
Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл 1,500,000₮ 3,000,000₮ 5,000,000₮ 10,000,000₮ 20,000,000₮
Зогсоолд байх үеийн эрсдэл 1,500,000₮ 3,000,000₮ 5,000,000₮ 10,000,000₮ 20,000,000₮
Зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл 1,500,000₮ 3,000,000₮ 5,000,000₮ 10,000,000₮ 20,000,000₮
Толины хулгай 500,000₮ 1,000,000₮ 2,000,000₮ 3,000,000₮ 5,000,000₮
Машины үйлдвэрийн үндсэн жижиг эд ангийн хулгай 200,000₮ 400,000₮ 800,000₮ 2,000,000₮ 3,000,000₮

В. ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН НЭМЭЛТ ХАМГААЛАЛТ*

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг төлнө. 5,000,000₮ 5,000,000₮ 5,000,000₮ 5,000,000₮ 5,000,000₮

С. ЖОЛООЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ХАМГААЛАЛТ*

Зам тээврийн ослын улмаас жолооч гэмтэж, бэртвэл эмнэлэг эмчилгээний зардлыг төлнө. 500,000₮ 1,000,000₮ 2,000,000₮ 3,000,000₮ 4,000,000₮
Даатгуулагчийн хариуцах хэсэг сонголтоор (Хураамжийг 10-15% бууруулж болно) + + ++ +

* - Тээврийн хэрэгслийн даатгалын тохиолдол учирсан тохиолдолд тус хамгаалалт нь хүчинтэй.


Нэмэлт үйлчилгээ

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

(Даатгалын тохиолдол болсон үед)
24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээ + + + + +
Хохирол үнэлгээний зардал 50,000₮ 100,000₮ 150,000₮ 200,000₮ 250,000₮

Түгээмэл асуулт хариулт

Та даатгалын хүчинтэй хугацаанд нөхөн төлбөр аваагүй бол буцаалт хийх боломжгүй ба дараагийн даатгал хийлгэхдээ хөнгөлөлт авах боломжтой. Мөн урамшуулал бэлгэнд авах боломжтой юм.

Та Даатгалын хураамж төлөх графикийн дагуу хураамжаа цаг алдалгүй төлөх үүрэгтэй бөгөөд товлосон цагт хураамжаа төлөлгүй 30 хоног хэтэрсэн бол та нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөл бүрдэнэ. Энэ нь даатгалын гэрээнд тусгагдсан байдаг тул та гэрээний заалттай уншиж танилцана уу

Энэ нь жолоочын хариуцлагын албан журмын даатгалтай адил нөхцөлтэй бөгөөд даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны журмын дагуу эхний даатгалд таны тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээр үнэлж бусад үзүүлэлтүүдтэй томъёолон тооцоолж дундаж үнэ гаргаж таны эрсдлийг даатгадаг. Та жилд 1 удаа нөхөн төлбөр авсан бол дараагийн удаа хураамж өсөхгүй бөгөөд 2-с дээш нөхөн төлбөр авхад энэ итгэлцүүр өндөрсөж таны жилд гаргах эрсдэл нь бусдаас өндөр үзүүлэлттэй гэж үзэн урьдчилан тооцоолж нэмэгддэг юм.

Даатгуулагчдын саналаар шаардлагатай гэж үзвэл нэмэх боломжтой.

Болохгүй. Таны машины мэдээлэлд үндэслэн хамгаалалтын хэмжээ нь тооцогдож байгаа учир 50 сая төгрөгийн хамгаалалтыг авч болохгүй юм.

Тооцоолуурын системийг ашиглаж таны мэдээлэлд үндэслэн тооцоолох бөгөөд 10, 20, 50 сая төгрөгийн танд тохирох хамгаалалтыг санал болгоно.

Зөвхөн суудлын тээврийн хэрэгсэл буюу В ангилалд зориулагдсан даатгал юм.

Энэ тохиолдолд хэрэглэгчийн баталгаат гарын үсэг эсвэл бусад мэдээлэл зөрсөн байх магадлалтай. Хэрэв хэрэглэгчийн буруугаас биш байвал нөхөн төлбөрийг олгоно

Тээврийн хэрэгсэл бүрт даатгах үнийн дүн тооцоологдон гарах бөгөөд хураамжийн дүнгээс хөнгөлөх боломжгүй. Таньд байгууллагын зүгээс урамшуулал болон бэлэг дагалдуудан үйлчлэх болно.

Тээврийн хэрэгслийн даатгал нь таны өөрийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулдаг сайн дурын даатгал бол Албан журмын даатгал нь хуулиар хийлгэсэн байхыг шаарддаг ба зөвхөн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг нөхөн төлдөг даатгал юм.