Тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулснаар надад ямар ашигтай вэ?

Даатгал нь гарч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж зайлшгүй хэрэгцээт үед нөхөн төлдөг хуримтлал гэж та ойлгож болно. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцох үед таны буруугаас шалтгаалж осол болсон бол та жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ашиглан хохирогчид учирсан хохирлыг барагдуулна. Харин та өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг сайн дурын тээврийн хэрэгслийн даатгалаар нөхөн төлүүлэх боломжтой болно. Мөн үүнээс гадна тээврийн хэрэгсэлд учирч болох 17 төрлийн эрсдлийг хамруулан даатгасан учир ашигтай хувилбарт даатгал юм.