Машинаа байрныхаа гадаа тавьтал буянтай буурлууд маань сүү цайныхаа дээжийг өргөөд толботуулчихдаг ч энгийн үзэгдэл болжээ. Бас тэнгэрийн амьтад газар буухгүй “болгочихдог” болохоор хааяа машинууд маань золиос нь болдог. Байнга угаалгын газар угаалгаад байх үнэтэй, бас цаг их ордог. Тэгвэл танд толбо арилгах хялбар аргыг хүргэж байна.

  • Шүршигч саванд 50/50 –н харьцаатай цагаан цуу болон хүйтэн ус хийж бэлдээрэй. Толбон дээрээ уусмалаа шүршээд хэсэг хугацааны дараа хуурай цэвэр даавуун алчуураар хаттал нь арчаарай. Үүгээр зөвхөн машин дээрх гэлтгүй төмөр эдлэлүүд, шил толин дээрх толбонуудыг ч арилгаж болно. Цагаан цуу нь харин ямар нэгэн хольцгүй байх шаардлагатай. Жишээ нь алим, виноны найрлагатай цагаан цуу хэрэглэж болохгүй гэсэн үг.
  • Толбон дээр хүнсний сод цацаж түүнийгээ нойтон алчуураар үрэхэд мөн арилна.
  • Шувууны өтгөнийг дээр нь нойтон алчуур удаан тавьж байгаад авахад арилна.
  • Удаан арчиж үрэхийг хүсэхгүй байгаа бол цагаан цууны уусмалаа шингээсэн алчуурыг толбо болсон газартаа тавиад 5-10 минут хүлээгээд зөөлөн дарж алчуураа авахад л арилах болно.

Бидний бэлдсэн зөвлөгөө танд тус болсон гэж найдаж байна. Мэдээж та машинаа дахин дахин цэвэрлэхийг хүсэхгүй бол Машинаа гадаа тавихдаа аль болох байрныхаа дээрээ тагтгүй хэсэгт тавиарай.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээври...

Өвчлөлийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Өвчлөлийн эрсдэл

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь у...

Объектын гал түймрийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Объектын гал түймрийн эрсдэл

Гамшиг гэдэг бол хэлж сануулж, сэрэмжлүүлж байгаад ирдэг зүйл биш бөгөөд тэр дундаа гал түймэр бол хор хохирол нь с...

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь на...

Газар хөдлөлтийн эрсдэл
Эрсдэлийн боловсрол

Газар хөдлөлтийн эрсдэл

“Газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй байгалийн аюулуудын нэг юм. Газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг м...