Хэрэв та ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бэртэж гэмтсэн эсвэл мэргэжлийн онцлогоос шалтгаалсан өвчтэй болсон бол ажил олгогчоосоо цалингийн нөхөн олговор авах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуульд үүнийг нарийвчлан заасан байдаг боловч харамсалтай нь хуулийг олон нийтэд таниулах талаар иргэдэд чиглэсэн ажил явагддаггүйгээс, иргэд эрүүл мэнд болон амь насаараа хохироод үлддэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1-т зааснаар ажилтан та ажлаа хийж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогод өртсөнөөс үүдэн хөдөлмөрийн чадвараа алдсан бол ажил олгогчоос 36 сар хүртэлх цалингийн нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн нөхөн олговор авах боломжтой байдаг байна.


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого гэж юу вэ?

  • ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ:

Ажилтан ажлаа хийж байхдаа аливаа гэнэтийн осолд өртсөнөөс бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох.

  • МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧИН:

Ажлаа гүйцэтгэж байх явцад үүссэн тухайн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан өвчтэй болох (Жишээ нь: тоос ихтэй орчинд ажилласнаас багтраа өвчтэй болох).

  • ХУРЦ ХОРДЛОГО:

Ажил үүргээ биелүүлж байхдаа цацраг идэвхт болон химийн бодисын нөлөөгөөр хордох, эсхүл ажил олгогч ажлын байрны эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс үүдэн хурц хордлогод өртөх.


Ямар тохиолдолд хэр хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой вэ?

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь

Нөхөн олговрын хэмжээ

30% хүртэл

5 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө

31-50%

7 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө

51-70%

9 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө

71-с дээш

18 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө

Нас барах

36 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө

Эх сурвалж: “Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1”


Ямар тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэн ажил олгогчоос нөхөн олговор авч болох вэ?


  • Ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байх үед;
  • Албан томилолтоор өөр газар ажиллаж байх үед;
  • Ажлын цагаар тээврийн хэрэгслээр болон явган явж байх үед;
  • Ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;
  • Ажилдаа ирж, буцах замд (энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно);
  • Үндсэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхт болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн;
  • Тухайн байгууллагад ашиглаж байгаа түүхий эд, материал болон бусад технологийн үйл ажиллагаанд ашигладаг химийн бодис, биологийн гаралтай бохирдуулагч бодисын улмаас үүссэн өвчин, хордлогод өртсөн;
  • Байгалийн гэнэтийн аюул, гамшиг болон гоц халдварт өвчний голомт, сүйрэл, дэлбэрэлтийн үед;
  • Ажил олгогчийн зохион байгуулсан дотоод, гадаад арга хэмжээ буюу спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээнд оролцож байх үед;

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогод өртсөн үед яах вэ?


  • Үйлдвэрлэлийн ослын үед “Мэргэжлийн хяналт”, мэргэжлээс шалтгаалах өвчний үед “Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв”, хурц хордлогын үед “Хордлогын төв”-д дуудлага өгч эсхүл үзүүлж, ажил үүргээс шалтгаалсан эсэхийг нь тогтоолгоно.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа “Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комисс” дээр очиж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоно. Нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь шүүх эмнэлэгт хандана.
  • Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үйлдвэрлэлийн ослийн, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогод өртсөн үед бүрдүүлэх материалууд. Үүнд:

      1. Ажилтны өргөдөл /өргөдөл дээр ослын нөхцөл байдал, шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, цалингийн хэмжээгээ тодорхой бичих/
      2. Үйлдвэрлэлийн ослын үед “Мэргэжлийн хяналт”, мэргэжлээс шалтгаалах өвчний үед “Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв”, хурц хордлогын үед “Хордлогын төв”-өөс гаргаж өгсөн ослын дүгнэлт, акт
      3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссоос гарган өгсөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, нас барсан тохиолдолд шүүх эмнэлгийн магадлагаа
  • Дээрх бичиг баримтыг бүрдүүлэн ажил олгогчоос нөхөн олговроо нэхэмжилнэ.

Ажил олгогчдын хувьд энэхүү хуулийн хариуцлагаа “Ажил олгогчийн хариуцлагын даатгал”-аар хамгаалуулах бүрэн боломжтой. Ажил олгогчийн хариуцлагын даатгал нь ажилтан ажлаа хийж гүйцэтгэж байхдаа ямар нэг гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэн хөдөлмөрлөх чадвараа алдах эсхүл нас барсан үед хуулийн дагуу олгох нөхөн олговрыг даатгалаас нөхөн олгодог.

Та ажил олгогчоосоо энэхүү даатгалыг хийлгэсэн эсэхийг нягтлаад үзээрэй. Ажил олгогчийн хариуцлагын даатгалыг хийлгэснээр аливаа осол тохиолдоход мэргэшсэн баг хамт олон танд мэргэжлийн зөвлөгөө өгч, мөн нөхөн төлбөрийг ажил олгогчийн нэрийн өмнөөс танд хурдан шуурхай, найдвартай олгодог. Ингэснээр таны нөхөн олговор авах хугацаа болон зардал, чирэгдэл үнэмлэхүй багасах болно.

Мандал Даатгал ХХК нь энэ төрлийн даатгалын үйлчилгээг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үзүүлж байгаа арвин их туршлагатай бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй байгууллага, аж ахуй нэгжийн ажил олгогчийн хариуцлагыг даатгаад байна. Түүнчлэн үндэсний тэргүүлэгч компаниудын нэг Оюу толгой ХХК манай компаниар ажил олгогчийн хариуцлагаа даатгуулдаг.

Бусад улс орнуудад ихэнх тохиолдолд Ажил олгогчийн хариуцлагын даатгал нь заавал хийлгэх ёстой албан журмын даатгалуудын нэг байдаг ба тухайн улсын иргэд энэхүү хуулийн дагуух нөхөн олговрын талаар мэдээлэлтэй байдаг тул компаниасаа болж хохирч үлдэх нь ховор байдаг.

Монголын нөхцөлд түгээмэл тохиолддог жишээ нь арьсны харшилт өвчнүүд байдаг. Харшил үүсгэгч химийн гаралтай бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүн, шатахуун гэх мэт бодистой харьцаж ажилладаг хүмүүс арьсны харшилт өвчин тусахаас гадна хордлогод өртөх зэрэг өвчин эмгэгүүдтэй болдог. Энэ тохиолдолд та ажил олгогчоосоо нөхөн олговор авах бүрэн боломжтой.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга
Жолооч таны мэдлэгт

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга

Машины шатахуун зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг ч бага х...

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж
Жолооч таны мэдлэгт

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар 385 мянга орчим авто машин хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 86 авто машин нэмэг...

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?
Эрсдэлийн боловсрол

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?

Ирээдүйд болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна уу? Мэдээж даатгал х...