Уул уурхайн салбарын эрсдэлийн удирдлагын семинар амжилттай зохион байгуулагдлаа

Мандал Женерал Даатгал ХХК эрхэм харилцагч нартаа зориулан “Эрсдэлийн Удирдлагын Семинар”-ыг тогтмол зохион байгуулдаг. Бид нийгэмд оршин буй эрсдэлийг бууруулах зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг бол эрсдэлийн удирдлагын семинар юм. Энэхүү семинараар эрсдэл, түүний мөн чанар, эрсдэлийг удирдах арга хэрэгслүүдийн талаар заахаас гадна байгууллагад учирч болохуйц эрсдэлийг таних арга хэрэгсэл, удирдах процессыг зааж сургадаг.

Бид улирал тутамд нэг сэдвийг сонгон авч өөрсдийн харилцагч нарт зориулсан эрсдэлийн семинарыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг билээ.

2015 оны 3 сарын 11-нд “Уул уурхайн салбарын эрсдэлийн удирдлагын семинар”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинарын зорилго нь уул уурхайн салбар дахь эрсдэл болон эрсдэлийг удирдах арга хэрэгслийн талаар кейс анализ, судалгаанд үндэслэн мэдээлэл олгох байлаа.

Семинарын хүрээнд Уул уурхайн салбарын зах зээлийн эрсдэл, Өмчийн харилцааны зохицуулалт, Уул уурхайн компанийн үйл ажиллагааны эрсдэл ба удирдлага зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Энэхүү арга хэмжээнд 30 гаруй байгууллагын төлөөлөл ирж оролцлоо.