Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлээх хариуцлагаа заавал даатгуулах шаардлагатай боловч автомашинаа даатгуулах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй.

Жолооч өөрөө буруугүй тохиолдолд учирсан хохирлыг буруутай талаар төлүүлэх эрхтэй боловч өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас автомашинаа гэмтээсэн бол автомашины даатгал хэрэгтэй болдог. Мөн автомашины даатгал нь зөвхөн зам тээврийн ослоос гадна автомашин зогсоолд байх, байрлуулах үед мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох эрсдэлүүд, галын, байгалийн, хулгай дээрмийн зэрэг олон эрсдэлүүдээс хамгаалдаг давуу талтай.

Сайн дурын үндсэн дээр аливаа шийдвэр гаргахад бидэнд үндэслэлтэй, тодорхой шалтгаанууд тусалдаг. Танд автомашинаа даатгуулах эсэх шийдвэр гаргахад туслах зорилгоор автомашинаа даатгуулах 3 үндсэн шалтгааныг танилцуулж байна.


1. Улаанбаатар хотын замын ачаалал

Замын цагдаагийн газрын 2015 оны статистикийн дагуу Улаанбаатар хотод автомашин зам тээврийн осолд өртөх магадлал жилд 23% буюу 4 машин тутмын 1-д зам тээврийн ослын улмаас хохирол учирдаг нь чамлахаар үзүүлэлт биш юм. Үүнд зөвхөн Замын цагдаагийн газар бүртгэлтэй ослуудыг авч үзсэн бөгөөд цагдаад дуудлага өгөөгүй, бүртгэгдээгүй ослуудыг авч үзвэл тус магадал илүү өндөр тооцогдоно.

Энэ магадлал нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тооноос шууд хамаардаг буюу тээврийн хэрэгслийн тооны өсөлтийг дагаад осол нэмэгддэг. Улаанбаатар хотод 2016 онд 339 мянга орчим автомашин бүртгэгдсэн нь 2015 оноос 2%, 2014 оноос 14%, 2013 оноос 32%-аар тус тус өсжээ.


2. Автомашины засвар тийм ч хямд биш

Замын түгжрэл дунд багахан анхаарал алдахад л таны халааснаас багагүй хохирол гарч болзошгүй.

Автомашины бага зэргийн зураас, гэмтлийг засварлахад машины үнэлгээнээс хамаараад 100,000₮-с хэдэн зуун мянган төгрөг төлөх шаардлагатай болдог. Жишээ нь Toyota Prius 30 машины 1 детальд учирсан гэмтлийг засварлуулахад 150,000₮, урд гууперыг солиулахад 500,000₮, Toyota Land 200 машины салхины шилийг солиулахад 1,000,000₮ шаардагддаг байна.


3. Санхүүгийн дарамт болохуйц том хохирол

Замын хөдөлгөөнд оролцохдоо урдах машинаа мөргөх, эгнээ байр эзлэхдээ хажуугийн машинаа шүргэх гээд харьцангуй хохирол багатай осол түгээмэл бөгөөд санхүүгийн хүндрэл их, бага хэмжээгээр учруулдаг. Харин жолооч танд санхүүгийн дарамт үүсгэхүйц томоохон хохирол учрах боломжтой юу?

Мандал Даатгалын судлаачдын тооцоогоор автомашины үнэлгээний 20 буюу түүнээс дээш хувьд хүрэх осол жилийн хугацаанд ойролцоогоор 100 жолооч тутмын 1-д тохиолддог байна. Эдгээр эрсдэлүүдийн түгээмэл жишээ нь галын эрсдэл, бусад машинтай хүчтэй мөргөлдөх, онхолдох зэрэг бөгөөд дунджаар автомашины үнэлгээнийхээ 30-40 хувьтай тэнцэх хохирол учирчээ. 20 сая төгрөгийн үнэтэй Toyota Harrier машины хувьд 6-8 сая төгрөг гэсэн үг.

Энэ төрлийн томоохон эрсдэл учрах магадлал харьцангуй бага боловч бодитоор учирсан үед санхүү болоод сэтгэл санааны ихээхэн дарамтыг үүсгэдэг.

Эцэст нь зөвлөхөд автомашины даатгалын бүтээгдэхүүнүүд нь ямар эрсдэлүүд даатгагдах, даатгуулагч эрсдэл учирлаа гэхэд хэдэн төгрөг эсвэл хувийг өөрөө хариуцах, нөхөн төлбөр хэрхэн төлөгдөх зэрэг нөхцөлөөс хамаараад өөр хоорондоо ялгаатай байдаг тул та даатгал хийлгэхдээ даатгалын компанитайгаа сайтар зөвлөөрэй.

Харин даатгалаа хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол бидний бэлдсэн “Тээврийн хэрэгслийн даатгал сонгоход анхаарах 8 зүйл” нийтлэлийг уншаад үзээрэй.


Тодруулга:

Эх сурвалж: Замын цагдаагийн газар, Нийслэлийн статистикийн газар, Мандал Даатгалын судлаачийн тооцоо.

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга
Жолооч таны мэдлэгт

Шатахуун зарцуулалтыг хэмнэх 8 арга

Машины шатахуун зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг ч бага х...

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж
Жолооч таны мэдлэгт

Машинаа цэмбэгэр хэрэглэх зөвлөмж

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар 385 мянга орчим авто машин хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 86 авто машин нэмэг...

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?
Эрсдэлийн боловсрол

Бидний тархи даатгал авах шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?

Ирээдүйд болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлд хөрөнгө оруулалт хийх шаардлага байна уу? Мэдээж даатгал х...