Өвлийг өнөтэй давахын тулд бэлтгэлээ аль болох эрт хийж эхлэх хэрэгтэй. Хэрвээ та hybrid машин эзэмшдэг бол бидний бэлдсэн Hybrid машиныг өвөлд бэлдэх зөвлөмж танд хэрэг болно гэдэг илтгэлтэй байна.

Урд нүүрийг /сетка/ халхлах

Гууперны урд нүүрийг халхлах нь hybrid машин эзэмшигч бүрийн хийж чадах чухал сайжруулалтын бөгөөд өвлийн цагт түлш хэмнэхэд тустай.

Урд нүүрийг яагаад халхлах хэрэгтэй вэ?

Prius болон Civic Hybrid загварын машинуудын түлшний хөдөлгүүр 60°C-90°C хэмтэй байхдаа хамгийн оптимал түвшинд ажилладаг байна. Хөдөлгүүрийн хэм энэ түвшингийн хооронд байх үед цахилгаан хөдөлгүүр, цэнэглэлт, түвшний зарцуулалтын хэмжээтэй холбоотой нэмэлт тохиргоонуудыг ашиглах боломжтой болдог. Хэрэв агаарын хэм хэт хүйтэн болж эхэлбэл хөдөлгүүр оптимал түвшний ажиллагаанд очих хүртэл илүү хугацаа шаардлагатай болдог ба зарим тохиолдолд тэр түвшинд хүртэл ажиллахгүй ч байх магадлалтай болдог.

Үүний гол шалтгаан нь гаднаас орж ирж буй хүйтэн агаар хөдөлгүүрт орж, хурдан халахад нь саад болдог байна. Түүнчлэн машинаа барьж явахын тулд жолооч нар машины кабиныг мөн “халаах” тохиргоон дээр нь тавьдаг. Энэ нь мөн хөдөлгүүрийг халаах дулаанаас хугасалж, халах явцыг удаашруулдаг байна.

Prius, Civic Hybrid зэрэг машинуудын хөдөлгүүр харьцангуй жижиг байдаг учраас нэгж хугацаанд ялгаруулж буй дулааны хэмжээ нь мөн адил бага байдаг. Иймээс жижиг hybrid машинууд өвлийн улиралд илүү эмзэг болж, түлш хэмнэлтийн горимд ноцтой нөлөө үзүүлдэг байна.

Урд нүүрийг хэрхэн халхлах вэ?

Урд нүүрний халхлахдаа та зориулалтын бэлэн халхавч хэрэглэж болно, эсвэл гар доорх материалаар ердөө 30 минутад өөрөө ч хийж боломжтой.

Хамгийн түгээмэл хэрэглэдэг арга нь 2см-ийн хоолой тусгаарлагч хөөсөнцрийг урд нүүрний нээлттэй хэсэгт байрлуулах юм. Хөөсөнцөр тусгаарлагчийг ихэнх барилгын материалын дэлгүүрийн сантехникийн хэрэгслийн хэсгээс авах боломжтой. Нэг машинд 2 ширхэг тусгаарлагч байхад хангалттай байдаг.

2010 оны 3G Prius-ын халхавч: Торны дээд хэсгийн хөөсөнцрийг хөдөлгөөнгүй тогтоохын тулд бага зэрэг ажиллагаа шаардагддаг. Харин доод хэсэгт байрлуулах хөөсөнцрийг ердөө хөндлөн зүсээд шургуулахад болдог.

2006-2008 оны Civic Hybrid-ын халхавч: Хөөсөнцөр тусгаарлагчийг хавтгайлж, торны хэмжээснүүдэд тааруулан, нийллэг утсаар бэхэлнэ.

Урд нүүрний торны хэр их хэсгийг халхлах шаардлагатай гэдгээ тодорхойлох хэрэгтэй бөгөөд цаг агаарын байдалдаа тохируулах нь чухал байдаг.

Урд нүүрний хэсгийг бүтэн халхалсан тохиолдолд маш анхааралтай байх хэрэгтэй. Hybrid машины хөдөлгүүрийн оптимал хэм 90°C хүртэл байдаг бөгөөд үүнээс нэмэгдсэн тохиолдолд машины хөргүүр ажиллаж эхэлдэг байна. Дулаан өдрүүдэд халхавчийг авч байх хэрэгтэй, эс бөгөөс машины хөдөлгүүр хэт халж хөргүүр ажилласантай холбоотой хөдөлгүүрийн зарцуулалт нэмэгддэг.

Нүүрний халхавчны хэмжээний удирдамж /2007 оны Prius машинаар 15-20 минут явахад гарсан үзүүлэлтээр/

<-30°C

-30°C-аас

-15°C хүртэл

-15°C-аас

-0°C хүртэл

0°C-аас

15°C хүртэл

>15°C

Бүтэн халхавч

Хүйтэн

Сайн

Сайн

Халуун

Хэт халуун

75% халхавч

Хүйтэн

Хүйтэн

Сайн

Халуун

Хэт халуун

50% халхавч

Хэт хүйтэн

Хүйтэн

Хүйтэн

Сайн

Халуун

25% халхавч

Хэт хүйтэн

Хэт хүйтэн

Хүйтэн

Сайн

Халуун

Халхавчгүй

Хэт хүйтэн

Хэт хүйтэн

Хэт хүйтэн

Хүйтэн

Сайн

Хэт халуун

Хөдөлгүүрийн хэм 90°C-аас хэтэрсэн

Халуун

Хөдөлгүүрийн хэм 90°C хүрсэн, удаан явсан тохиолдолд 90°C-аас хэтэрсэн

Сайн

Хөдөлгүүрийн хэм 70°C-аар хэтэрсэн, гэхдээ 90°C-аас хэтрээгүй

Хүйтэн

Хөдөлгүүрийн хэм 50°C-аар хэтэрсэн, гэхдээ 70°C-аас хэтрээгүй

Хэт хүйтэн

Хөдөлгүүрийн хэм арай гэж 60°C хүрнэ

Хөдөлгүүрийн блок халаагч

Хөдөлгүүрийн блок халаагчийг хөдөлгүүрийн блок дээр байрлах тусгай оролт руу холбож ажлуулдаг. Энэ жижиг халаагч нь хөдөлгүүрийн шингэнийг халааж, тэр нь хөдөлгүүрийн блокийн дулааныг нэмэгдүүлдэг энгийн хэрнээ үр ашигтай хэрэгсэл юм. Ихэнх хөдөлгүүрийн халаагч энгийн 220 вольтод залгасан үед дунджаар 400 ваттын дулаан ялгаруулдаг.

Машинаа асаахын өмнө халаагчаар халаах нь түлшний зарцуулалт болон машинаас ялгарах хорт хийг бууруулдаг байна. Мөн хөдөлгүүрийн эд ангийн элэгдлийг багасгаж, насыг уртасгадаг давуу талтай. Хөдөлгүүрийн блок халахад тодорхой хугацаа хэрэгтэй байдаг учраас аль хөдөлгүүр халаагчийг болох удаан залгаатай байлгах хэрэгтэй. Хэт богино хугацаанд залгах нь мэдээж үр нөлөөтэй хэдий ч таны хүссэн түлшний хэмнэлтийн асуудал яригдах боломжгүй болдог.

Дугуй

Өвлийн улиралд дугуйны даралтыг оптимал түвшинд барих нь түлшний хэмнэлтэд чухал нөлөөтэй. Яагаад гэж үү? Хүйтний улиралд дугуйны дотоод даралт буурч, дугуй илүү хавтгай болдог. Хавтгай дугуй зам дээр илүү их үрэлт үүсгэдэг тул түлш зарцуулалт мөн л нэмэгддэг. Тиймээс 1-2 доло хоног тутамд дугуйны даралтыг шалгаж байна уу.

Өвлийн дугуй сонгох

Өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс өвлийн цагт заавал өвлийн дугуй хэрэглэх хэрэгтэй. Болж өгвөл өвлийн цагт дугуйндаа хямд обуд суулгах нь зүгээр. Учир нь үйлдвэрийн OEM хөнгөн цагаан обуд нь өвлийн цагт замын давс болон элснээс болж их гэмтдэг ба энэ нь таны машины зах зээлийн үнэлгээнд лав таатай нөлөөтэй биш.

Агаар шүүгч

Өвлийн улиралд машины агаар шүүгч маш их бохирддог. Агаар шүүгч цэвэр байх нь хөдөлгүүрт төдийгүй бусад эд ангийг хамгаалахад тустай. Агаар шүүгч цэвэр байснаар шатах процесс илүү зөв явагдаж, хөдөлгүүрийн тос илүү удаан задарч, хөдөлгүүрийн үрэлтийг бууруулахад нөлөөлдөг. Энэ бүгд нь мэдээж түлшний зарцуулалтыг хэмнэнэ.

Агаар шүүгчийг жилд нэг удаа солихыг зөвлөдөг.

Өвөл машинаа угаалгах

Үгүй ээ, энэ бол тоглоом биш. Машинаа цэвэрхэн байлгах нь сайхан харагдаад зогсохгүй, түлшэнд хүртэл хэмнэлттэй гэдгийг мэдэх үү. Судалгаагаар өвлийн улиралд дундаж машин 28кг /эсвэл түүнээс их/ хөлдүү цас, мөс авч явдаг бөгөөд олон хоногоор цэвэрлүүлэхгүй явбал энэ нь түлшний зарцуулалтад сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна.

Цонх цанаталт: Defogger болон Climate control-ийг ашиглах нь

Defogger буюу цонх цанаталтыг арилгах төхөөрөмж нь Hybrid машин бүрд байдаг бөгөөд цонхнууд цантсан, хөлдсөн тохиолдод ашигладаг. Харамсалтай нь, үүнийг ашиглах түлшинд хохиролтой байдаг. Тиймээс defogger-ийг 5-10 минут асаагаад, цааш нь кабины агаарын тохиргооны системийг /Climate control/ ажлуулах нь ашигтай. Зөв ашигласан тохиолдолд Climate Control нь агаарын хэм, чийгшлийн түвшинг хянаж, дулаан болон эйр кондишны хэрэглээг үр ашигтай зохицуулж чаддаг.

Цанталтыг арилгах энгийн арга:

  • Хөдөлгүүр асаах
  • Climate Control-ийг AUTO тохиргоон дээр тохируулж, температурыг хамгийн бага түвшинд байхаар тохируулах
  • Урд хэсгийн цанталтыг арилгах Defogger-ыг асаах
  • Хоёр хажуугийн тольны халаагчийг асааж болохгүй
  • Урд болон ард талыг цан зам харагдахуйц хэмжээнд арилмагц машинаа хөдөлгөнө.
  • Defogger-ыг унтраана
  • Climate Control-ын сэнсийг багасгаж, цан хэмийг нь минимум түвшнээс нь нэмэхгүй байх
  • Цантахаас хамаалах арга
  • Цантсан хойно нь арилгаж байхаар, анхнаас нь цантахаас хамгаалах нь илүү дээр. Цанталтаас хамгаалаах хэд хэдэн арга бий.
  • Rain-X гэх мэт цантахаас хамгаалах шингэнийг салхины шилний дотор талд түрхэх. Гадна талаас нь цан, мөснөөс хамгаалагч түрхэх.
  • Машинаа гадаа хонуулдаг бол шилний бүтээлэг ашиглах

Сүүлд нэмэгдсэн нийтлэлүүд

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл
Эрсдэлийн боловсрол

Аюулгүй ажиллах, амьдрах нөхцөл

Бидний аз жаргалтай амьдрах, ажиллах боломжийг тасалдуулдаг, үгүй хийдэг нэг зүйл бол “АЮУЛ” юм. Тиймээс ч бидэнд “АЮ...

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага
Эрсдэлийн боловсрол

Даатгалын хөгжил ба иргэдийн хандлага

Нүүдэлчин Монголчуудын оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, амьдралын хэвшил, ёс заншилд эртнээс эрсдэлийг урьдчила...

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?
Эрсдэлийн боловсрол

ЭМЭГТЭЙ ХҮН, ДААТГАЛ ХОЁР ЮУГААРАА ТӨСТЭЙ ВЭ?

Асуулт : Эмэгтэй хүн, даатгал хоёр юугаараа төстэй вэ?Хариулт : Тэд их үнэтэй хирнээ ойлгоход хэцүү. Даатгалын тал...

Машинаа хэрхэн зөв угаах вэ?
Жолооч таны мэдлэгт

Машинаа хэрхэн зөв угаах вэ?

Гадаа дулаарахтай зэрэгцэн жолооч нар өөрсдөө машинаа угаах нь ихэсдэг. Гэвч, машинаа хэрхэн угаах талаар мэдлэггүйгэ...

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?
Жолооч таны мэдлэгт

Жолооч та яагаад машинаа даатгуулах хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлэ...