Замд гаръя

Дотоодын аяллын даатгал

Үнийн санал авах

Товч танилцуулга

Монгол улсад аялж, зугаалж буй иргэд, гэр бүлүүдэд зориулсан гэнэтийн ослын эрсдэлийн даатгал юм. Замд Гаръя даатгал нь эмнэлэг эмчилгээний зардлын, хөдөлмөрийн чадвар алдалтын болон амь насны хамгаалалтуудыг агуулсан бөгөөд 3 төрлийн хамгаалалтын хэмжээ бүхий багцуудаас сонгож даатгуулах боломжтой.

Бүтээгдэхүүний онцлог

Аяллын үеийн гэнэтийн осол, бэртэл гэмтлийн хамгаалалтыг санал болгодог
Богино хугацаагаар даатгуулах боломжтойХамгаалалтын хэмжээгээ сонгох боломжтой

Даатгалын хамгаалалт үйлчлэх бүс нутаг: Монгол улсын нутаг дэвсгэр

Даатгалд хамаарах эрсдэлүүд: Аялах үеийн гэнэтийн осол

Даатгалын хугацаа: 3-14 хоног

Хамгаалалт

Даатгалын багц

БАГЦ 1

БАГЦ 2

БАГЦ 3

НИЙТ ҮНЭЛГЭЭ (Нэг даатгуулагч)

5,000,000₮

10,000,000₮

30,000,000₮

1.

Эмнэлэг эмчилгээний зардал

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

2.

Зөөн тээвэрлэх зардал

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

3.

Хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар

4.

Амь насны даатгал

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар


Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд

  1. Гэрээний хүчинтэй хугацаанаас өмнөх болон дараах хугацаанд учирсан хохирол;
  2. Гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол;
  3. Эрсдэл учрах үед даатгуулагч мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь тогтоогдсон;
  4. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан, даатгуулагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол;
  5. Амиа хорлох, амиа хорлохоор завдах, өөрийн биед санаатайгаар хохирол учруулах;
  6. Жолоо барих эрхгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодсон эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдээр тээврийн хэрэгслээ жолоодуулах;
  7. Цус харвах, татаж унасны /эпилепсия/ улмаас учирсан хохирол;
  8. Автомашин, мотоциклын уралдаан, тэмцээн болон бусад төрлийн мэргэжлийн спорт, уралдаан, тэмцээнд оролцох;
  9. Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан аливаа эрсдэл болон Монгол улсаас гадна хийгдэх аливаа эмнэлэг, эмчилгээ үйлчилгээний зардал;
  10. Мэргэжлийн эмчийн заавар, жорын дагуу бус хийгдсэн аливаа эмчилгээ болон эмийн зардал;
  11. Сураггүй алга болох;
  12. Буруутай этгээдээр учирсан хохирлоо төлүүлсэн.