Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн материалын бүрдэл

Даатгуулагчийн зүгээс:
  1. Нөхөн төлбөр хүссэн өргөдөл /даатгуулагч болон түүний хууль ёсний төлөөлөгч/
  2. Гар өргөдөл /Даатгуулагч болон түүний төлөөлөгч нь тухайн болсон процессийн талаар дэлгэрэнгүй тайлбар гар өргөдөл бичих үйл явдлын тохиолдол болсон өдрөөс хойш нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн ирэх хүртэл бүх үйл явдал процесс, хийгдсэн ажиллагааг дэлгэрэнгүй бичиж тэмдэглэх/
  3. Даатгалын гэрээний хуулбар болон эх хувийн хамт авч ирэх
  4. Даатгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  5. Хамтран зээлдэгч байгаа бол түүний иргэний үнэмлэхний хуулбар
  6. Нас барсны гэрчилгээ /эх хувь хуулбарын хамт/
  7. Нөхөн төлбөр хүсэгч болон даатгуулагчийн хууль ёсний төлөөлөгчийг нотлох бичиг баримт. /Үүнд: Хохирогчоор тогтоосон тогтоол, Төрсөн ах, дүү, аав, ээж, үр хүүхэд болохыг нотлох бичиг баримтын хуулбар/
  8. Даатгуулагч болон Хууль ёсний төлөөлөгчийн эрхийг Мандал даатгалд ХХК-д шилжүүлсэн итгэмжлэл хийж нотариатаар батлуулсан байх
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт:
  1. Хөдөлмөрийн чадвар алдсан бол тухайн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын дэргэдэх хөдөлмөр магадлах коммиссийн шийдвэр
  2. Амбулаторийн карт болон өвчний түүх бусад өвчин эмгэгтэй холбоотой нотлох баримт тус бүрийг эх хувиар авч ирэх
  3. Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ
  4. Амбулаторийн карт болон бусад эмчилгээ, оношилгоо, шинжилгээний тэмдэглэл
  5. Эмнэлэгт нас барсан бол Эмнэлгийн нас барсан тухай тайлбар албан бичиг өвчний түүхийн хамт
  6. Цагдаагийн газрын тодорхойлолт
  7. Прокурорын тогтоол болон Шүүхийн шийдвэр
  8. Шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт
Банкны зүгээс:
  1. Банкний нөхөн төлбөр олгох хүсэлт болон албан бичиг /Үүнд: Даатгуулагчийн мэдээлэл, Нийт зээлийн хэмжээ, Зээлдэгч тус бүрийн зээлийн үлдэгдэл хэмжээ, зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ, Нөхөн төлбөр авах данс, Зээлийн үлдэгдэл дүн тодорхой тусгасан байх/
  2. Орон сууц зээлдэгчийн зээлийн анкет зээлдэгч тус бүрийн
  3. Банкний зээлийн судалгаа болон шийдвэрийн
  4. Даатгуулагчийн өмнө хийгдэж байсан даатгалын түүх болон гэрээний хуулбар
  5. Орон сууцны зээлийн гэрээний хуулбар
  6. Зээлийн эргэн төлөлтийн график хуулбар
  7. Зээлийн дансны хуулга хуулбар

Бусад Хувь хүн даатгалын нөхөн төлбөр