card
Анкет бөглөх

Эрүүл мэндийн шугамын эмч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагчид эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ хүргэх, харилцагчдыг ЭМ өвчлөлтэй холбоотой зөвлөгөө мэдээллээр хангах, байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний болон бусад мэдээлэл хүргэлт

 

Тавигдах шаардлага

  • Хүний их эмч
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажиллаж байсан дадлага туршлагатай байх
  • Хувийн зохион байгуулал сайтай
  • Харилцааны ур чадвартай
  • Тайлан мэдээ гаргах
  • Хэл ярианы хөгжил, хүнийг ятгах болон ойлгуулах чадвартай байх
  • Тайлан тооцоо нийлэх

Бүтэн цагийн

Зарын хугацаа: 2020.12.15 хүртэл

 

Анкет татах

Мандал даатгал нь хүний нөөцийн бодлого, тэр дундаа сонгон шалгаруулалтын бодлогын хүрээнд ХҮН БҮРТ-ТЭГШ БОЛОМЖ олгох суурь зарчим баримталдаг бөгөөд уг бодлогынхоо хүрээнд “5/500” хөтөлбөрийг 2015 оноос хойш амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

Уг хөтөлбөрийн онцлог, давуу тал нь манай компанийг сонирхон ажил горилж буй хүн бүхэнд сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нээлттэй, тэгш олгодог бөгөөд төгссөн сургууль, ажилласан туршлагаас үл хамааран, хөтөлбөрийн явцад тухайн ажил горилогчийн ХАНДЛАГА, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ-д тулгуурлан, сонгон шалгаруулж, ажлын санал тавьдаг гэдгээрээ бусад компанийн сонгон шалгаруулах арга техникээс ялгардаг. 

 

Ажилтнуудад чиглэсэн хөтөлбөр

Мандал даатгал нь нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлдэг компанийн хувьд нийгэмдээ үлгэр жишээ болсон олон ажлыг хийдгийн нэг нь ажилтнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах юм. Бид, ажилтнуудынхаа эрүүл мэндэд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан билээ. Үүнд, ажилтнуудыг эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд хамруулж, “Жаргалан” эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлттэй нөхцөлөөр даатган, фитнесс, бассейн, спорт заалуудтай гэрээ хийж, ажилтнуудынхаа эрүүл амьдралын хэв маягаар амьдрах нөхцөл бололцоог хангахад компанийн зүгээс санаачилга гарган ажиллаж байна.

 

ЁС ЗҮЙН КОДЕКС  [ТАТАХ]

АЖЛЫН АНКЕТ  [ТАТАХ]

Хүний нөөцийн бодлого

Бид эрхэм оюутан таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцаж байгаа мэргэжлээрээ танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг олгож байна.

Тавигдах шаардлага:

  • Оюутны үнэлгээний голч дүн 3,0 буюу 85%-иас дээш байх
  • Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 3,4-р курсын оюутан байх
  • Цагийн удирдлага болон хувийн зохион байгуулалт сайтай байх,
  • Суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх,
  • Бүтээлч, нийгмийн идэвхитэй байх

Дадлага хийх хугацаандаа ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажилласан оюутанд бид дараах боломжийг санал болгоно. Үүнд:

  • Сургуулиа төгсөөд компанид ажиллах урилга хүлээн авах
  • Сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд хагас цагаар, цалинтай ажиллах боломжоор хангагдах
  • Дипломын ажлын судалгаа хийж, тайлан бичих

Дадлага хийх хүсэлтэй оюутан Та дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дадлагын удирдамж
  • Дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Компанийн ажил горилогчийн анкетыг бөглөх