БАНКНЫ БҮРЭН ХАМГААЛАЛТЫН ДААТГАЛ
Бүтээгдэхүүний тухай
Энэхүү даатгалын багцад банкны гэмт хэрэг, чин шударгын даатгал (bbb), цахим гэмт хэргийн даатгал (ecc), мэргэжлийн хариуцлагын даатгал (pi)болон удирдах ажилтны хариуцлагын даатгал (d&o) тус тус багтсан болно.
Үнэлгээ
Bbb+ecc+pi = $ 5,000,000
D&o = $ 5,000,000
Даатгалын зүйл
bbb - банкны гэмт хэрэг, чин шударгын хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол
Ecc - цахим гэмт хэргийн хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол
Pi - мэргэжлийн алдаа, хариуцлагын хүрээнд гуравдагч этгээдэд учруулсан хохирлын хариуцлага
D&o - удирдах ажилтны алдаа, хариуцлагын хүрээнд компанид учруулсан хохирлын хариуцлага
Банкны гэмт хэрэг, чин шударгын хамгаалалт(bbb)
- Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.
- Луйвар, залилан
- Хулгай
- Дээрэм
- Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
- Сүрдүүлэг
Цахим болон компьютерийн гэмт хэргийн хамгаалалт(ecc)
- Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.
- Цахим луйвар
- Цахим хорлон сүйтгэх үйл ажиллагаа
Мэргэжлийн хариуцлагын хамгаалалт (pi)
- Байгууллага буюу даатгуулагчийн мэргэжлийн ажилчдын алдаа дутагдал, санамсаргүй байдлаас үүдэлтэй гуравдагч этгээд, үйлчлүүлэгчид учруулсан санхүүгийн алдагдлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:
- Ажлын алдаа, буруутай үйлдэл
- Хайхрамжгүй үйлдэл, хайхрамжгүй алдаа
- Итгэл хүлээлгэсэн үүргийг зөрчих
- Мэргэжлийн чиг үүргийг зөрчих
- Итгэл алдах (breach of trust)
- Нэр төрд сэв суулгах
Удирдах албан тушаалтны хариуцлагын хамгаалалт (d&o)
- Удирдах ажилтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд буруу шийдвэр гаргаснаас үүдэлтэй өөрийн компанид учруулсан санхүүгийн хохирлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:
- Удирдлагын ажил үүргийн хүрээнд “буруутай үйлдлээс” үүдэн гуравдагч этгээдэд учруулах шууд санхүүгийн хохирол
- Хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй хариуцлага (employment practices breach)
- Компанийн үнэт цаастай холбоотой нэхэмжлэл