card

Компанийн тухай

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Б.ЖАВХЛАН
Гүйцэтгэх захирал

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧИД, ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИД ЭЭ

Та бүгдийн энэ өдрийн амгаланг айлтгая. 

2020 оны дэлхий дахины гол сэдэв бол Ковид-19 цар тахал байлаа. Халдварыг бууруулах, тархалтыг зогсоох зорилготой олон нийтийг хамарсан хөл хорио, улс хоорондын хил, гаалийн хориг ба түүнээс үүдсэн гадаад худалдааны тогтворгүй байдал зэргээс хамаарч эдийн засаг хямарч иргэд, бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлсөн сорилт бүхий хүнд жил болж өнгөрсөн. Улаанбаатар хотод жилийн хагаст нь буюу 5 сарын турш хөл хориотой байсан ба энэ үед бидний борлуулалт мөн адил бууралттай, зарим үед бүрэн зогссон байдалтай байлаа. Мандалчууд бид энэ цаг хугацааг боломж гэж үзэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ажилчдын ур чадвар болон хүртээмжийг дээшлүүлэх, автоматжуулалтыг нэмэгдүүлэн бүтээмжийг өсгөх ажлуудыг гүйцэтгэн ард нь гарч чадлаа. Хөл хорионоос шалтгаалан цахим шилжилтэд эргэлт буцалтгүй орсон. 4-р улиралд шийдсэн нөхөн төлбөрийн 70 хувийг цахимаар шийдвэрлэжээ. Чухал ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд даатгалын хураамжийн орлого өмнөх оноос 15 хувь өсч 33.2 тэрбум төгрөгт хүрлээ. Хямралтай үед зах зээлд шинэ боломжууд гарч ирдэг. Энэ үед эдгээр боломжуудыг үнэлэн эрсдэлийн удирдлагыг оновчтой хийснээр хөрөнгө оруулалтын орлого өмнөх жилээс 47 хувь өсч 5.5 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Эдгээрийн үр дүнд цэвэр ашиг 4.5 тэрбум төгрөгт хүрч өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 21 хувь байлаа.

Монголын даатгалын салбарт анх удаа олон улсын үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн нь 2020 оны Мандалын онцлох үйл явдал боллоо. AM Best агентлаг нь Мандалын санхүүгийн чадавх В, урт хугацааны зээлжих зэрэглэл “ВВ+” гэж үнэллээ. Үнэлгээ нь жилийн турш хийгдсэн урт процесс байсан ба Мандал нь олон улсын стандартын дагуу даатгалын үйл ажиллагаа явуулдаг, найдвартай нөхөн төлбөр төлөх чадамжтай гэдгийг батламжиллаа.

2021 онд компанийн маань 10 жилийн ой тохиож байна. Анх тогтсон зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлэн “харилцагч бүрийг эрсдэлийн удирдлагын мэдлэгтэй болгож тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох” зорилго тавьж ажиллаж эхэлсэн. Өнөөдөр энэ зорилгоо биелүүлж Монгол улсад эрсдэлийн удирдлага, боловсролыг түгээхэд түүчээ нь болсон байна. Үүний үр дүнд олон нийтийн эрсдэлийн боловсрол дээшилж, Мандалын харилцагчийн тоо нэмэгдэн, санхүүгийн чадавх бэхжиж хамгийн том даатгалын компани болж чадсан юм. Харилцагч, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Мандалын өнөөдрийг хүртэл бий болгосон зүйлс, амжилтаар миний бие бахархдаг бөгөөд биднийг илүү том сорилт, амжилтууд ирээдүйд хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Хөгжиж буй бусад улсуудтай харьцуулахад Монголчууд бид эрсдэлийн талаарх ойлголт сул, даатгалд хамрагдах сэдэл бага байгаа нь нууц биш. Эрсдэлийн удирдлага, түүнийг шилжүүлэн авдаг даатгал гэдэг механизмыг ашиглан бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, тэдний өнөөдрийг хүртэл бий болгосон капиталыг хамгаалах, иргэдийн хувьд дундаж давхаргыг хамгаалах, эрсдэл тохиолдсоны улмаас ядууралд нэрвэгдэхээс сэргийлэх ажлуудыг системтэйгээр улсын түвшинд бодлоготойгоор хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ үйл хэрэгт бид салбарын тэргүүлэгчийн хувиар хариуцлага хэмээн хүлээн авч оройлон оролцоно.

Цар тахлаас хамаарсан тодорхойгүй байдал дуусаж, эдийн засаг эргэн сэргэсэн сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа давна!

 

Гүйцэтгэх удирдлага ба эрх бүхий албан тушаалтнууд

Батсайхан ЖАВХЛАН

Гүйцэтгэх захирал

Чүлтэм ДАВААДАШ

Ерөнхийлөгч

Найдандорж ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Гүйцэтгэх захирлын орлогч

Зоригт ОДМАА

Маркетинг, бизнес хөгжлийн газрын захирал

Пүрэвдорж ОРГОДОЛ

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Ганбат ГАНЗОРИГ

Хөрөнгө оруулалт хариуцсан захирал

Жамсран ГАРВАА

Даатгалын бодлого хариуцсан захирал

Гантулга ХАЛИУН

Санхүү хариуцсан захирал

Жилийн тайлан

Жилийн тайлан /Аудитлагдсан тайлан 2012 - МОНГОЛ ENGLISH

Жилийн тайлан /Аудитлагдсан тайлан 2013 - МОНГОЛ | ENGLISH

Жилийн тайлан /Аудитлагдсан тайлан 2014 - МОНГОЛ | ENGLISH

Аудитын тайлан 2015 - МОНГОЛ

Аудитын тайлан 2016 - МОНГОЛ

Жилийн тайлан /Аудитлагдсан тайлан 2017 - МОНГОЛ

Жилийн тайлан /Аудитлагдсан тайлан 2018 - МОНГОЛ

Жилийн тайлан /Аудитлагдсан тайлан 2019 - МОНГОЛ

Жилийн тайлан /Аудитлагдсан тайлан  2020- МОНГОЛ

 

Давхар даатгал

Улс орны бизнес, эдийн засгийн цар хүрээ тэлэхтэй зэрэгцэн тохиолдож болзошгүй эрсдэлийн хэмжээ ч өсөн нэмэгдэж байдаг. Эрсдэл олон хүчин зүйлээс шалтгаалах тусам учирч болох хохирлын хэмжээ нэмэгдэж, даатгалын компаниудын хувьд түүнийг нөхөн төлөх чадавхийн асуудал хөндөгдөж эхэлдэг байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга зам нь давхар даатгалын тогтолцоо юм.

Мандал Даатгал нь 2014 оноос 3 сая ам. доллар хүртэлх хязгаартай “Variable Quota Share Treaty” багцын давхар даатгалын хамгаалалтаар даатгуулагчдынхаа эрсдэлийг хамгаалж байсан бол 2017 оноос эхлэн багцын давхар даатгалын хамгаалалтаа сайжруулан 5 сая ам. доллар хүртэлх хязгаартай “Excess of Loss Treaty” багцын хамгаалалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.

“Excess of Loss Treaty” багцын давхар даатгалд хамрагдсан даатгалын бүтээгдэхүүний хэлбэр болон тэдгээрийн хамгаалалтын хязгаар.

Даатгалын хэлбэр Хамгаалалтын хязгаар
Хөрөнгийн даатгал $ 5,000,000
Төсөл гүйцэтгэгчийн бүх эрсдэлийн даатгал $ 5,000,000
Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал $ 3,000,000
Мэргэжлийн хариуцлагын даатгал $ 3,000,000
Машин механизмын даатгал $ 3,000,000
Ажил олгогчийн хариуцлагын даатгал $ 3,000,000
Ачаа тээврийн даатгал $ 3,000,000

Багцын давхар даатгалын даатгагч

Мандал Даатгал нь Aнгли улсын давхар даатгалын брокер болох Tysers Co. LTD-р дамжуулан дараах 3 давхар даатгагчаар багцын давхар даатгалд даатгуулж байна.

Давхар даатгагч Олон улсын зэрэглэл
Scor Re AA-
Hannover Re A+
Russian Re B

Мандал Даатгал нь эрсдэлийн бодлогын хүрээнд нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ буюу 120 мянган ам.доллараас дээш үнийн дүнтэй нөхөн төлбөрийг багцын давхар даатгалын хамгаалалтаар хамгаалуулдаг бөгөөд багцын давхар даатгалд хамрагдахгүй эрсдэл болон өндөр үнэлгээтэй даатгалуудыг факультатив хэлбэрийн давхар даатгалд хамруулдаг.

Нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ буюу 120 мянган ам.доллар нь Мандал Даатгалын мөнгөн хөрөнгийн 0.8%-ийг эзэлж байгаа нь компанийн эрсдэлийн бодлого найдвартай байгааг илтгэж байна мөн компанийн давхар даатгалд шилжүүлсэн хураамжийн орлого 2015 оноос аажмаар буурч байгаа нь компанийн нийт хөрөнгийн хэмжээ өсч, эрсдэл даах чадвар нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Давхар даатгагчид болон даатгалын брокерууд

Мэдээ мэдээлэл