card

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Шуурхай дуудлагын ажилтан

Албан тушаалын нэр: Шуурхай дуудлагын ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Даатгалын тохиолдол гарсан даруй ослын газарт богино хугацаанд хүрч үйлчлэх.
  2. Даатгалын тохиолдлын үзлэг баримтжуулалт хийж баталгаажуулах, дүгнэлт гаргах
  3. Даатгуулагч болон үйлчлүүлэгчид шаардлагатай нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн зөвлөмж, чиглүүлэг, мэдээллээр хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх,
  4. Даатгалын тохиолдлын дуудлага мэдээлэл хүлээн авах, бүртгэх
  5. Нөхөн төлбөр шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах
  6. Даатгуулагч болон үйлчлүүлэгчид шаардлагатай нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн зөвлөмж, чиглүүлэг, мэдээллээр хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх,

Тавигдах шаардлага:

  1. Хувьдаа шатахуун бага зарцуулдаг машинтай байх.
  2. Байгууллагаас баталсан цагийн хуваарийн дагуу ажиллах.

Мэргэжлийн ур чадвар

  1. Техникийн мэдлэгтэй
  2. “Эрх зүйч, Авто инженер, Барилгын инженер” мэргэжилтэй бол давуу тал болно.

Хувь хүний чанар, арга барилын хувьд:

  1. Бусадтай харилцах, бусдыг сонсох, харилцаа холбоо тогтоох чадвартай
  2. Харилцааны өндөр соёлтой, хэл ярианы хөгжил сайн байх
  3. Өсөн дэвших, үргэлж суралцах хүсэл эрмэлзэлтэй
  4. Эерэг хандлагатай, асуудлыг шийдвэрлэх чадвартай
  5. Хувийн зохион байгуулалт сайн байх.
  6. Дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх  чадвартай
  7. Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  8. Оновчтой шийдвэр гаргах

Нэмэлт мэдээлэл:

  1. "А" ангиллын Жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.
  2. "А" ангилал бүхий сургалтад суух боломжтой байх.
  3. Андройд үйлдлийн системтэй утас ашигладаг байх.

Компьютерийн програмын мэдлэг:

  1. Хэрэглээний програмуудыг ахисан түвшинд ашигладаг байх
  2. Сүлжээний болон интернетийн орчинд ажиллах чадвартай

Англи хэлний мэдлэг: Pre intermediate

Хугацаа: 2021 оны 05 сарын 04 хүртэл

 

 

 

Даатгалын менежер

Даатгалын менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Даатгалын тухай хууль болон үйлчилгээний стандартын дагуу үйлчлүүлэгчийг шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангах
  • Мэргэжлийн өндөр төвшинд бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах хүргэх гэрээ боловсруулах гэрээг байгуулах сунгах цуцлах
  • Даатгалын бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах

 

Тавигдах шаардлага

  • Борлуулалтын чиглэлээр 1-с доошгүй жил ажилласан туршлагатай
  • Харилцагчийн үйлчилгээ болон утсан борлуулалтаар ажиллаж байсан туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт сайтай байх
  • Өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадвар сайтай байх
  • Тооцоолох, мэдээлэл боловсруулах, судлан шинжлэх чадвартай байх
  • Шинийг эрэлхийлэгч, өөртөө итгэлтэй, бүтээмжтэй
  • Хувь хүний болоод бизнесийн ёс зүйн хэм хэмжээг баримталдаг байх

Компьютерийн програмын мэдлэг:

Хэрэглээний програмуудыг ахисан түвшинд ашигладаг байх

Сүлжээний болон интернетийн орчинд ажиллах чадвартай

Англи хэлний мэдлэг: Pre intermediate

Хугацаа: 2021 оны 05 сарын 04 хүртэл