card
СОНГОЛТ тээврийн хэрэгслийн даатгал

СОНГОЛТ тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн цогц даатгал

Сонголт иж бүрэн даатгал нь даатгуулагчийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэнэтийн эрсдэл учирснаас үүсэх санхүүгийн хохирлыг цогцоор нь шийдвэрлэх зорилготой бүтээгдэхүүн юм.

Автомашиныхаа зах зээлийн үнээс үл хамааран хамгаалалтынхаа хэмжээг даатгуулагч өөрөө сонгох боломжтой бөгөөд тээврийн хэрэгслээс гадна жолоочийн зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бусдын өмнө хүлээх хариуцлага, жолоочийн гэнэтийн ослын эмнэлэг, эмчилгээний зардлыг даатгалын хамгаалалтын хэмжээнд багтаан бүрэн нөхөн төлнө.

Дэлгэрэнгүй

КЛАССИК тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал

Замын хөдөлгөөний ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, сайн жолооч нарын хувьд ч санамсар болгоомжоо ялимгүй алдахад осол гарах эрсдэл өндөр болжээ. Улаанбаатар хотод жилд 76,000 машин зам тээврийн осолд өртдөг. Гэвч осолд орсон машинуудын тэн хагас нь тээврийн хэрэгслийн даатгалгүй улмаас хохирч үлддэг. Жолоочийн хариуцлагын даатгалаар та бусдын машиныг хамгаалсан, харин ӨӨРИЙНХИЙГӨӨ?

Таны автомашин дахин ашиглах боломжгүй болтлоо гэмтвэл эсвэл хулгайд алдагдвал яах вэ? Ийм төрлийн эрсдэл тохиолдох магадлал хэдий бага ч, бодитоор учирвал санхүүгийн болоод сэтгэл зүйн маш их дарамт үүсгэдэг. Тиймээс эдгээр эрсдэлээс тээврийн хэрэгслээ хамгаалахыг хүссэн харилцагч нартаа тээврийн хэрэгслийн КЛАССИК даатгалын санал болгож байна

Дэлгэрэнгүй
КЛАССИК тээврийн хэрэгслийн даатгал