card

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Их хэмжээний хохирол учрах нь байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Урьдчилан сэргийлж болох эрсдэлүүдээс хамгаалахад нь тусалж, оновчтой даатгалын бүтээгдэхүүн санал болгосноор бид харилцагч байгууллагуудаа бизнесийн амжилтад хүрэхэд нь хамгийн ойрын түнш байх болно.

Эрсдэлийн удирдлагын үйлчилгээ шинэ түвшинд

Эрсдэлийн үнэлгээ хийж, зөвлөмж өгөх

  • Хөрөнгийн эрсдэлийн үнэлгээ
  • Тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээ
  • Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ

Эрсдэлийн үнэлгээний зөвлөмжийн дагуу эрсдэл бууруулах ажлыг удирдаж гүйцэтгэх

  • Эрсдэл бууруулах ажлын төсвийн тооцоолол, судалгаа
  • Төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн хяналт
  • Гүйцэтгэлийн дараах явцын хяналт

Эрсдэлээс сэргийлэх болон эрсдэлийн үед авах яаралтай арга хэмжээний сургалт

  • Галаас урьдчилан сэргийлэх болон галын үед авах арга хэмжээ
  • Галаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийн хяналт, ашиглалт
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдал

Эрсдэлийн үйлчилгээний аргачлал

  • 250 гаруй томоохон гал, цахилгаан, сантехник, үйлдвэрлэлийн ослын бодит тохиолдлууд дээр ажилласан туршлага дээр үндэслэсэн. 
  • MNS ISO 31010:2011 эрсдэлийн менежментийн стандартад нийцүүлсэн.
  • Монгол улсын хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”-д нийцүүлсэн.
  • Олон улсын нэр хүндтэй эрсдэлийн удирдлага, даатгалын үйлчилгээний компаниудын арга аргачлалд нийцүүлсэн.

Үйлчилгээ үзүүлэх инженерийн баг

  • Цахилгаан, хөргөлт, агаар сэлгэлтийн инженер (ажлын туршлага - 14 жил)
  • ХАБЭА-н мэргэжилтэн (ажлын туршлага – 10 жил)
  • Монгол улсын зөвлөх инженер (ажлын туршлага – 30 жил)

Хамтран ажиллагч байгууллага

  • ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээ компани (ажлын туршлага – 15 жил)

Эрсдэлийн үнэлгээ, зөвлөмжийн үйлчилгээ

Үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн үнэлгээ

  • Галын эрсдэл
  • Цахилгааны эрсдэл
  • Сантехникийн эрсдэл
  • Үндсэн бүтцийн эрсдэл
  • Байгаль орчны эрсдэл гэсэн чиглэлээр

Тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээ

  • Галын эрсдэл
  • Цахилгааны эрсдэл
  • Сантехникийн эрсдэл
  • Тоног төхөөрөмжийн аюулгүй байдал

Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ

  • Ажилтны аюулгүй байдал
  • Ажлын байрны орчин нөхцөл
  • Тоног төхөөрөмж, машин механизмын аюулгүй байдал
  • Удирдлагын зохион байгуулалт

Бид дараах алхмуудын хүрээнд эрсдэлийн үнэлгээг хийдэг.

  • Газар дээрх үзлэг хийж ил болон далд аюулыг илрүүлэх
  • Эрсдэлийн үнэлгээний асуулгын маягт бөглүүлэх
  • Бичиг баримтын түвшин болон хяналт баталгаажуулалтыг шалгах
  • Эрсдэлийн түвшинг үнэлэх
  • Эрсдэлийн үнэлгээний тайлан, зөвлөмж боловсруулах

Бидний туршлага

Бид 2011 оноос хойш байгууллагын харилцагчдын 250 гаруй томоохон эрсдэлийн тохиолдлууд дээр ажилласан ба эдгээрийг шалтгаанаар ангилбал доорх байдалтай байна.

2020 оны эхний 6 сарын хугацаанд нийт 300 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 19 объектод эрсдэлийн үнэлгээ хийж, зөвлөмж хүргүүлэн хамтран ажилласан байна.

  • 2012

    Эрсдэлийн удирдлагын үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

  • 2019

    • Эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх инженерийн багтай болов. • Эрсдэлийн удирдлагын үйлчилгээг шинэ түвшинд хүргэв.

  • 2020

    Эрсдэлийн удирдлагын үйлчилгээг хэрэгжүүлж эхлэв.

Эрсдэлийн үнэлгээ хийсэн байгууллагууд

Даатгалын менежертэй холбогдох

Мандал Даатгал ХК нь харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогт тохируулан бүтээгдэхүүн тус бүрийг тусгайлан боловсруулж үйлчилгээний саналыг тавьдаг. Та энэ хэсэгт өөрийн мэдээллийг үлдээснээр даатгалын менежертэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.