card

КОВИД ДААТГАЛ

Орлого тасалдлын даатгал

Бүтээгдэхүүний танилцуулга, онцлог

Дэлхий дахинаа хурдацтай тархан нийгмийн аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд төдийгүй эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд буй КОВИД – 19 вирусийн тархалттай энэ үед тус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд цаашдын санхүүгийн тогтвортой байдлаа хамгаалах нь иргэн бүрийн хувьд нэн чухал алхам болсон.

Тус вирусийн халдварыг авснаар дан ганц эрүүл мэндээрээ хохирох бус олон хоногийн хугацаанд тусгаарлагдах, удаан хугацааны эмчилгээ хийлгэх зэргээс үүдэн өөрийн хэвийн ажиллаж, орлого олох боломжоо алдах эрсдэл бий. КОВИД санхүүгийн даатгал нь тус өвчний халдвар авснаас үүдэн санхүүгийн эрсдэл тохиолдох буюу орлого тасалдах эрсдэлийг хамгаалах зорилготой бүтээгдэхүүн юм.

Даатгалын хамгаалалт үйлчлэх бүс нутаг: Монгол улсын нутаг дэвсгэр
Даатгалд хамаарах эрсдэлүүд: COVID-19 өвчин шинээр тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдох
Даатгалын хугацаа: 2020 оны 9 сарын 30 хүртэл

Харилцагчид үнэгүй

Мандал даатгалын харилцагчид 500,000 төгрөгийн хамгаалалт бүхий багцад үнэгүй хамрагдах боломжтой.

Богино хугацааны

COVID-19 өвчний тархалтын эрсдэл өндөртэй үед эрсдэлээс хамгаалах боломж

Нэмэлт багц авах боломж

Хамгаалтаа нэмэгдүүлэх болон гэр бүлийн гишүүдээ нэмэлтээр даатгуулах боломжтой

Хамгаалалт

Даатгалын багц

Мандал Даатгалын харилцагч

Хувь хүн

Гэр бүл

Даатгалд хамаарах эрсдэл:

COVID-19 өвчин шинээр тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдох

Хамгаалалтын хэмжээ

500,000₮

1,000,000₮

3,000,000₮

Багцад хамрагдах хүний тоо

1  хүн

1 хүн

Үндсэн даатгуулагч + 5 хүртэлх гэр бүлийн гишүүн*

Хураамж

Үнэгүй

20,000₮

50,000₮

Хүлээлгийн хугацаа:

21 хоног

  • ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН: Үндсэн даатгуулагчийн хууль ёсны эхнэр, нөхөр, 21 нас хүртэлх хүүхдийг ойлгоно.
  • Хэрэв та манай харилцагч бол ХУВЬ ХҮН болон ГЭР БҮЛ багц нэмэлтээс авсан тохиолдолд нийт хамгаалалтын үнэлгээн дээр 500.000₮ нэмэгдэж тооцогдох болно.
  • Тухайн гэр бүлд Мандал даатгалын хэдэн харилцагч байгаагаас үл хамааран даатгалын хамгаалалтын дээд хэмжээ нь багцын хамгаалалт болох 3,000,000 төгрөг болон харилцагчийн хамгаалалт 500,000 төгрөг буюу нийт 3,500,000 төгрөг байна.

Даатгалаа идэвхжүүлэх болон шинээр даатгуулах

Даатгалаа хэрхэн идэвхжүүлэх вэ?


Хөл хорио тогтоосон энэ үед даатгуулагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор даатгалаа ОНЛАЙНААР идэвхжүүлэх боломжийг нээж өглөө.

Мандал Даатгалын харилцагч ТА дараах холбоосоор орж даатгалаа идэвхжүүлэх заавартай танилцана уу.

[ДААТГАЛ ИДЭВХЖҮҮЛЭХ ЗААВАР]

Хэрхэн даатгал худалдаж авах вэ?


Мандал Даатгал ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ард иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн ачааллыг хөнгөрүүлэх зорилгоор “КОВИД” санхүүгийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өөрийн 82,000 даатгуулагчийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ даатгалд хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

Харин, Мандал Даатгал ХК-д тээврийн хэрэгслийн, эрүүл мэнд гэнэтийн ослын, эд хөрөнгийн гэх мэт идэвхтэй гэрээгүй иргэдийн хувьд сайн дурын хамгаалалт худалдан авах шаардлагатай. 

ТА дараах холбоосоор орж “КОВИД” санхүүгийн даатгалыг худалдан авах заавартай танилцана уу.

[ДААТГАЛ ХУДАЛДАН АВАХ ЗААВАР]

Түгээмэл асуулт хариулт

1. Хэрхэн даатгуулах вэ?

Харилцагч Мандал Даатгалын FACEBOOK хуудасны Messenger Chatbot руу холбогдож, Ковид даатгал цэсийг сонгож, даатгуулна. Хэрэв манай харилцагч бол өөрийн регистрийн дугаарыг оруулснаар баталгаажуулж гэрээг хүчинтэй болгоно.

2. Дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авах вэ?

КОВИД санхүүгийн даатгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Мандал Даатгалын албан ёсны Facebook хуудаснаас мөн 7575-2000 лавлах утаснаас авах боломжтой.

3. Гадаадад байгаа хүмүүс даатгуулж болох уу?

Болохгүй. Зөвхөн Монгол улсад үйлчилнэ.

4. Хүлээлгийн хугацаа гэж юу вэ?

Даатгал хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг хүлээлгийн хугацаа гэдэг. Уг даатгалын хүлээлгийн хугацаа нь 21 хоног байна. Энэ нь COVID-19 өвчин 2-21 хоногийн далд үетэй байдагтай холбоотой. Иймд, даатгал эхлэх огнооноос хойш 21 хоног дотор анх оношлогдсон COVID-19 өвчний тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

5. Хүчинтэй хугацаа гэж байдаг уу?

Даатгалын хүчинтэй хугацаа 2020/09/30 -хүртэл байна.

6. Эмчилгээний зардал төлөх үү?

Үгүй. Уг даатгал нь санхүүгийн даатгал тул эмнэлэгт эмчилгээний зардлыг төлөхгүй харин  COVID-19 халдвар илэрсэн тохиолдолд үүсэн гарах орлого тасалдлыг төлөх зорилготой бөгөөд хамгаалалтын дээд хэмжээ хүртэл нөхөн олговор байдлаар 1 удаа олгогдоно.

7. Нөхөн төлбөр авах үед ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Даатгуулагчийн иргэний үнэмлэх, албан ёсны эмнэлгийн байгууллагын шинжилгээний дүгнэлт шаардлагатай

8. 1 хүн хамгийн ихдээ хэдэн удаа даатгуулах боломжтой вэ?

Та КОВИД даатгалыг 1 л удаа худалдан авах боломжтой.

9. Гадаад улсын иргэн даатгуулах боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ энэхүү даатгал нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

10. Хөдөө орон нутагт байгаа иргэд даатгуулах боломжтой юу?

Боломжтой. Онлайнаар даатгал хийлгэх боломжтой.

11. Насны хязгаар байгаа юу?

Байхгүй. Бүх насныхан даатгуулах боломжтой

12. Нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгох уу?

Харилцагч зөвхөн короновирусийн халдварын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авна.

1. Мандал даатгалын харилцагч гэдэгт хэнийг ойлгох вэ?

Мандал даатгалаас даатгалын бүтээгдэхүүн худалдан авсан, тэрхүү бүтээгдэхүүний хугацаа дуусаагүй буюу идэвхтэй төлөвт байгаа иргэн буюу хувь хүнийг ойлгоно.

2. Мандал даатгалын харилцагч мөн биш гэдгээ хэрхэн шалгах вэ?

Мандал Даатгалын FACEBOOK хуудасны Messenger Chatbot руу холбогдож “КОВИД” гэж бичээд даатгуулах цэс рүү шилжинэ. “Ковид даатгал“ цэсийг сонгон, өөрийн РЕГИСТРИЙН ДУГААРЫГ оруулан, бүртгэлээ шалгана.

3. Мандал даатгалын харилцагч автоматаар даатгалтай болох уу?

Тийм. Гэхдээ та даатгалаа заавал идэвхжүүлэх шаардлагатай.

4. Харилцагчид олгох даатгалын хамгаалалт хэд вэ?

Хамгаалалтын дээд хэмжээ 500,000₮

5. Би Мандал даатгалд даатгалтай. Тиймээс манай гэр бүл КОВИД даатгалтай гэсэн үг үү?

Үгүй. Мандал даатгал нь зөвхөн харилцагч нартаа даатгал бэлэглэж байгаа бөгөөд та гэр бүлдээ даатгал нэмэлтээр авах боломжтой.

6. Манай байгууллага Мандал даатгалд даатгалтай. Тиймээс манай бүх ажилчид КОВИД даатгалд үнэгүй хамрагдах уу?

Мандал даатгалд эрүүл мэндийн даатгалтай байгууллагын харилцагчдын ажилчид КОВИД даатгалд үнэгүй хамрагдана. Бусад байгууллагын харилцагчдын ажилчид уг даатгалд хамрагдахгүй.

7. Би мандал даатгалын харилцагч бөгөөд Мандал даатгалд автомашинаа даатгуулдаг. Гэвч тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа сарын өмнө дууссан, би даатгалаа сунгуулаагүй байгаа. Надад КОВИД даатгал үнэгүй олгогдох уу?

Таны одоогийн нөхцөл байдалд КОВИД даатгалд үнэгүй хамрагдах боломжгүй бөгөөд Та даатгалаа сунгуулснаар КОВИД даатгалд үнэгүй хамрагдах боломжтой.

8. Харилцагчид олгосон даатгалын хамгаалалтын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Та нэмэлтээр даатгал худалдан авч хамгаалалтын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Жишээ нь, та ХУВЬ ХҮН даатгалын багцыг сонгосноор нийт хамгаалалтын хэмжээг 1,500,000 төгрөг болгож нэмэгдүүлэх боломжтой

1. Аав, ээжийгээ хэрхэн даатгуулах вэ?

 Эцэг, эх, эмээ, өвөөгөө даатгуулах бол тус тусад нь ГЭР БҮЛ багцаар даатгуулах эсвэл ХУВЬ ХҮН багцаар даатгуулна.

2. Тусдаа гараагүй хүний хувьд хэрхэн даатгуулах вэ?

Гэр бүлийн гишүүн гэдэгт даатгуулагчийн хууль ёсны эхнэр, нөхөр, хүүхэд буюу 21 нас хүртэлх иргэнийг ойлгоно.

Хэрэв та 21-ээс дээш насны ганц бие иргэн бол ХУВЬ ХҮН багцаар даатгуулж, эцэг эхээ тусд нь ГЭР БҮЛ багцаар даатгуулна

3. Нэг дор амьдардаг албан ёсны гэр бүл биш хүмүүсийг /хамаатны дүү, эмээ, өвөө/ хэрхэн даатгуулах вэ?

Гэр бүлийн гишүүн гэдэгт даатгуулагчийн хууль ёсны эхнэр, нөхөр, хүүхэд буюу 21 нас хүртэлх иргэнийг ойлгоно. Бусад хүмүүсийг тусдаа ГЭР БҮЛ багц болон ХУВЬ ХҮН багцаар даатгуулна.

Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд

  1. Даатгалын гэрээнд заасан эрсдэлээс бусад өвчин болон шалтгааны улмаас учирсан аливаа хохирлууд
  2. Даатгалын эхлэх огнооноос өмнө, даатгалын дуусах огнооноос хойш эсхүл даатгалын эхлэх огнооноос хойш 21 хоногийн дотор анх илэрсэн, оношлогдсон COVID-19 өвчний тохиолдол
  3. Даатгуулагч Монгол улсаас бусад улсад байх үед анх илэрсэн, оношлогдсон COVID-19 өвчний тохиолдол болон гадны улсаас Монгол руу зорчиж ирсэн даатгуулагчийн хувьд Монголд ирснээс хойш 21 хоногийн дотор анх илэрсэн, оношлогдсон COVID-19 өвчний тохиолдол
  1. Даатгуулагчид анх COVID-19 өвчин идэвхигүй хэлбэрээр илрэх, оношлогдох буюу сөрөг биет үүссэн байх тохиолдол
  2. Нөхөн төлбөрийн материалыг даатгалын гэрээнд заасан 60 хоногийн хугацаанд бүрдүүлж ирүүлээгүй тохиолдол

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Мэдээ мэдээлэл

Бүгдийг үзэх