ЭЗЭНГҮЙ АСУУДАЛ – ЗОГСООЛЫН ЭРСДЭЛ

Зогсоол дээр зүв зүгээр орхиод явсан машинаа хагарсан гуупер, цуурсан шил, зурагдсан хаалгатай угтах ямар вэ? Зам тээврийн ослын үед бид эзэн холбогдогчоо асуудалгүй тогтоож, асуудлаа шийдвэрлэдэг. Харин зогсоол дээр үлдээсэн машиныг тань мөргөсөн этгээд, зурж гэмтээсэн хүн олдохгүй байх нь олонтаа. Энэ тохиолдолд автомашины эзэд шууд хохирч байгаа юм.

Өнгөрөгч оны 9 сард АНУ-ын Колорадо мужид Broomfield хотын 10 жилийн сургуулийн зогсоол дээр зогсож байсан Tesla Model 3 машиныг нэгэн үл мэдэгдэх эмэгтэй түлхүүрээрээ зурсан байна. Азаар Tesla Model 3 машин нь “Sentry mode” дээр байх үедээ илүү өргөн хүрээг хамруулж бичлэг хийдэг учраас, гэмт этгээдийн видео бичлэг олонд ил болж, $2,000-ын хохирол барагдуулахаар болсон байна.

Гэтэл манайд урдаа камертай машин ч ховор байдаг шүү дээ. Тэгэхээр баригдахгүй буруутантай иймэрхүү гэнэтийн асуудлаас бид яаж сэргийлэх вэ?

Мэдээж хариулт нь даатгал. Даатгуулснаар эзэнгүй хохирлоос сэргийлж чадна. Зогсоолд байх үед гуравдагч этгээд мөргөх, шүргэх, санамсаргүй болон санаатайгаар хохирол учруулах бол “автомашины даатгал”-ын хамгаалалтын зөвхөн нэг эрсдэл. Энэ гэлтгүй бусад эзэнгүй асуудал ч олон бий. Мөндөр орж цонх хагаллаа, буруутангүй ч гэсэн даатгал төлнө. Харин та хохирол учирсан үед тэр дор нь даатгалдаа яаралтай мэдэгдэж баримтжуулалт болон зураг бичлэг хийх үүрэгтэй.  

Дээрх боломжийг эдлэхийн тулд та автомашинаа даатгуулах хэрэгтэй. Даатгал тийм ч үнэтэй биш. Автомашины үнэлгээний 1-2% орчимд хэлбэлзэнэ. Осол болоход үүнээс бага дүнгээр хохирол учрахгүй л болов уу, харин хэд нугална. Тийм учраас боломжийн үнэтэй.

Мандал Даатгалыг сонгох шалтгаан юу вэ?

Зах зээлд танигдсан Мандал Даатгалын Сонголт болон Классик автомашины даатгал нь танд төлбөрөө 10 хувааж төлөх, автомашины хамгаалалтаа өөрийнхөө хэрэгцээнд тохируулан даатгуулах боломжуудыг олгож байна. Нэмээд энэ “Цагаан сар”-ыг дуустал ДҮҮРЭН БОГЦ урамшуулалт аян зарласан. Аяны хүрээнд даатгуулсан харилцагчиддаа онооноос хамаарсан бэлэг, урамшуулал өгөхөөс гадна шинэ харилцагчдынхаа дундаас 2 азтан шалгаруулж байна.

  • Сонголт автомашины багц даатгалын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
  • Классик автомашины уламжлалт даатгалын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

7575-2000 дугаарын утсаар холбогдож даатгуулаарай.