[ИНФОГРАФИК] АЖЛЫН БАЙР ЧИНЬ ХЭР ЦЭВЭРХЭН БЭ?

Танай оффис хэр цэвэрхэн бол? Энгийн хүн дунджаар 30 минутад 300 өөр гадаргуунд гараараа хүрдэг. Энэ нь 840,000 гаруй нян, вирүсэнд хүрч байна гэсэн үг юм.

Америкийн судалгааны байгууллагаас хуулийн компани, даатгалын компани, эрүүл мэндийн байгууллага, call center, оффисын барилгуудын 5000 гадаргуунуудаас арчдас авч Аденозин трифосфат (ATP) молекулын шинжилгээ хийж үзсэн байна. Энэхүү молекул нь амьтны, ургамлын, нянгийн, мөөгөнцрийн болон хөгцны бүтцэнд байдаг байна. Нян бактери ихтэй гадаргуун дээрх ATP-ийн хэмжээ өндөр гардаг байна. АТР-ийн хэмжээ 100-аас дээш байвал, тухайн гадаргууг цэвэрлэх шаардлагатай гэсэн үг. Хэрэв 300-аас өндөр байвал тухайн гадаргуу маш бохир бөгөөд өвчин тараах өндөр магадлалтай болохыг харуулдаг.

Энэхүү судалгааны үр дүнгээс харахад оффисын хамгийн бохир гадаргуугаар ариун цэврийн өрөөний угаалтуурын бариул, богино долгионы зуухны бариул, компьютерын гар шалгарсан байна.

Office space
 

 

From Visually.