Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал компанийн албан ёсны фэйсбүүк https://www.facebook.com/mandaldaatgal/ хаягаар дамжуулан цахим хэлбэрээр 2020 оны 04 дугаар сарын 23-ний өдрийн 17:00-18:26 цагийн хооронд болов.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 624,301,600 ширхэг хувьцаа эзэмшиж буй 1,172 хувьцаа эзэмшигчдээс 539,990,013 ширхэг хувьцаа эзэмшиж буй 45 хувьцаа эзэмшигч буюу 86.5 хувь нь оролцсон тул Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “Хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн нийт саналын эрхтэй энгийн хувьцааны дийлэнх олонх (гуравны хоёр) оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2019 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн ТУЗ-ийн нэг гишүүн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа тул ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж сонгох;

Хурлаас гарсан шийдвэр:

  1. “Мандал Даатгал” ХК-ийн 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 539,990,013 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар дүгнэлтийг батлав.
  2. "Мандал Даатгал" ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүн Нямдаваагийн Монсор нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул 2020 оны 04 сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ТУЗ-ийн ердийн гишүүнээр Шаравпэлжээгийн Гантуяаг 2020 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн ТУЗ-ийн бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаагаар томилох саналыг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 529,430,721 ширхэг хувьцааны санал буюу 98.04 хувийн саналаар зөвшөөрөв.

Хурлын материалтай танилцахыг хүсвэл → https://mandal.mn/post/44229