КОВИД даатгал [Нөхөн төлбөрийн хүсэлт гаргах]

Даатгалын тохиолдол үүсэхэд хэрхэн нөхөн төлбөрийн хүсэлт гаргах вэ?

“КОВИД” даатгал нь харилцагч COVID-19 өвчин тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдсон тохиолдолд гэрээгээр тохиролцсон мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүн юм.

Уг даатгал нь 2020 оны 10 сарын 1-ийг хүртэл хүчинтэй бөгөөд 21 хоногийн хүлээлгийн хугацаатай. Хүлээлгийн хугацаа гэдэг нь даатгал эхлэх огнооноос хойш 21 хоногийн дотор анх оношлогдсон COVID-19 өвчний тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй болохыг илэрхийлнэ. 

Даатгуулагч эсвэл хамт даатгуулсан гэр бүлийн гишүүн COVID-19 өвчин туссан тохиолдолд уг өвчинтэй холбоотой эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авч дууссанаас хойш 60 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж ирүүлснээр нөхөн төлбөрөө авна.

Мандал Даатгал ХК нь даатгалын үйлчилгээг гар утсаараа авч болох мобайл аппликэйшнтэй бөгөөд даатгуулагч компани дээр ирэхгүйгээр, гар утсаараа нөхөн төлбөрийн материалаа илгээн, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

МАНДАЛ АПП-аа татаж авах → Android  |  IOS