Гэрийн нөхцөл дэх хүнсний эрүүл ахуй – хоол хүнсний зөв хадгалалт, хэрэглээ

Аюулгүй, тэжээллэг хүнс хэрэглэх нь эрүүл амьдралын амин чухал хэрэгцээ юм. Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангахгүй бол хүний биед хөнөөлтэй нян, вирус, шимэгч болон химийн нэмэгдлүүд нь суулгалтаас эхлээд хорт хавдар хүртэл 200 гаруй өвчлөлийг үүсгэдэг. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийн хувьд аюулгүй хүнс хэрэглэх нь маш чухал. ДЭБ -н мэдээлэлж буйгаар жил бүр 550 сая хүн хоол хүнсний хордлогоос үүдэлтэй суулгацаар өвчилж 230 мянган хүн нас бардаг бөгөөд үүний 40% нь бага насны хүүхдүүд байдаг.  

Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнсэнд ямар хор хөнөөлүүд агуулагддаг вэ?

 

 

НЯН


Хүний биед өвчлөл үүсгэгч сая сая бичил биетүүд байдаг бөгөөд заримдаа үхлийн аюултай байх нь ч бий. Ийм нянгууд бүхий хүнс хэрэглэсний дараа халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийн хэсгээр өвдөх, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.Ингээд бидний өдөр тутам хэрэглэдэг ямар хүнсэнд эдгээд нянгууд байдгийг харъя:

  • Салмонелла – өндөг, шувуу болон бусад амьтны гаралтай хүнс
  • Кампило бактер – түүхий сүү, түүхий шувууны мах, ундны ус
  • Е-коли – ариутгаагүй сүү, бүрэн болгоогүй мах, шинэхэн жимс ногоо
  • Listeria – энэ нянгийн халдвар авбал жирэмсэн эхэд үр зулбах болон нярай хүүхдийн амь насанд аюултай байдаг. Ийм нянгийн халдвар авах магадлал бага ч гэлээ авсан тохиолдолд хүүхэд, хөгшдөд эрүүл мэндийн хувьд асар хортой нөлөөлөл үзүүлдэг, хүнсэнд агуулагддаг хамгийн аюултай нян юм. Ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн болон олон төрлийн бэлэн хоолонд агуулагдаж байж болзошгүй бөгөөд хөргөгчний температурт ч үржих чадвартай байдаг.
  • Вибриозын холер – бохирдсон ус, хүнсээр дамжин хүний биед халдварладаг. Хэвлийгээр өвдөх, бөөлжих, их хэмжээгээр шингэнээр суулгах, улмаар шингэний дутагдалд орох, нас барах ч аюултай. Будаа, ногоо, каша, зарим далайн гаралтай бүтээгдэхүүнд агуулагдаж болзошгүй бөгөөд булчин задрах өвчний тахал үүсгэх аюултай.

 

ВИРУС

Хүнсээр дамжин вирусийн халдвар авахад дотор муухайрах, их хэмжээгээр бөөлжих, шингэнээр суулгах, хэвлийн хэсгээр өвдөх шинж тэмдгүүд илэрдэг. Хоол хүнсээр дамждаг вирусийн нэг жишээ нь Гепатит А бөгөөд уг вирус нь түүхий эсвэл бүрэн болгоогүй далайн хүнс юм уу бохир ус, бохирдсон түүхий хүнсээр дамжин хүний биед халдварласнаар элгэнд  урт хугацааны өвчлөл үүсгэх аюултай байдаг. Хүнсний бохирдлын шалтгаан нь голдуу хүнстэй харьцаж буй хүмүүс халдвар тээгч байхаас үүддэг.

ШИМЭГЧ

Зарим шимэгчид, тухайлбал загаснаас гаралтай шимэгчид нь зөвхөн хоол хүнсээр дамжиж хүний биед халдварладаг бол зарим шимэгчид хоол хүнсээр юм уу амьтадтай шууд харилцах үед халдварладаг бөгөөд олон төрлийн шимэгчид ус, хөрсөөр дамжин хүнсэнд орж, бохирдуулж байдаг.

ХИМИЙН ЭЛЕМЕНТ

  • Байгалийн хортой бодис – ийм төрлийн хортой бодисууд нь хортой мөөгөнд голдуу байдаг ч эрдэнэ шиш, амуу тариа зэрэг тариалдаг хүнсний үр тариан дээрх хөгцөнд үүсэх боломжтой. Ийм хүнсийг урт хугацаагаар хэрэглэх нь дархлааны систем болоод хэвийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөө учруулж, цаашлаад хорт хавдар ч үүсгэх аюултай.
  • Тэсвэртэй органик бохирдуулагч /POP/ - ийм төрлийн бохирдуулагч нь хүрээлэн буй орчин болооод хүний биед хуримтлагддаг. Тухайлбал диоксин, поли хлоржуулсан бифенил зэрэг нь бидний эргэн тойрны хүрээлэн буй орчинд түгээмэл байдаг бөгөөд амьтны гаралтай хүнсэнд агуулагдаж байдаг. Диоксин нь маш хортой бодис бөгөөд хүний биед ихээр хуримтлагдвал нөхөн үржихүй, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, дархлааны системийг гэмтээж, даавартай харшилдаж, хорт хавдар ч үүсгэх аюултай.
  • Хүнд метал – хар тугалга, кадмий, мөнгөн ус зэрэг нь мэдрэлийн систем болоод бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсгэх аюултай. Хүнд металаар бохирдсон хоол хүнс нь голдуу бохир агаар, ус, хөрсөөр дамжин бохирддог.

Нийтийн эрүүл мэнд болоод эдийн засагт хоол хүнснээс үүдэлтэй өвчлөлийн үзүүлэх нөлөөг төдийлөн аюултай гэж хүлээж аваад байдаггүй. Энэ нь аюул багатай учраас бус хор хөнөөлийг нь бүрэн тодорхойлж, бүртгэдэггүйгээс үүдэлтэй гэж хэлж болно. Дэлхийн банкны мэдээллэж буйгаар дунд орлоготой орнуудад хоол хүнснээс үүдэлтэй өвчлөлийн нөлөөгөөр хүмүүсийн ажиллах бүтээмжид сөрөг нөлөө үзүүлэн эдийн засагт жилд дунджаар 95,2 тэрбум ам долларын алдагдал бий болгодог  гэх үнэлгээ гарчээ. Хүний эрүүл мэнд нь зөвхөн өөрт бус цаашлаад нийгэм, эдийн засгийн эрүүл тогтолцоонд ч чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс хүнсний зөв хадгалах, хэрэглэх нь хүнсний аюулгүй байдал, цаашлаад эрүүл мэнд, нийгмийн эрүүл тогтолцоог хамгаалах чухал алхам юм.

                                                 Амархан мууддаг хүнсийг сэрүүн нөхцөлд хадгалах заавар

Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс ногооны салат, агшаасан будаа, сэндвич, пицца зэрэг нь амархан мууддаг хүнс тул зөв хадгалж хэвших хэрэгтэй.

 

Хүнсний бүтээгдэхүүн

 

Хөргөгчний  4 - 5 ºC

Хөлдөөгчний  -15 ºC орчимд

 

Өндөг

Шинэхэн өндөг

3 – 5 долоо хоног

Хөлдөөж болохгүй

Чанасан4 өндөг

2 – 4 хоног

1 жил

Өндөгний цагаан, шар

7 хоног

Сайн хөлдөхгүй

Тагийг нь задласан майонез

2 сар

Хөлдөөж болохгүй

Хөлдөөсөн хоол

 

3 – 4 сар

Түргэн хоол

Задласан

3 – 5 хоног

1 – 2 сар

Задлаагүй

2 долоо хоног

1 – 2 сар

 

 

Мах, махан бүтээгдэхүүн

Зайдас

1 – 2 хоног

 

1 – 2 сар

Хиам

2 – 3 долоо хоног

Лазласан гахайн мах /задласан/

3 – 5 хоног

Малын мах

1 – 2 хоног

3 – 6 сар

Шувууны мах

1 – 2 хоног

9 – 12 сар

Болгосон мах, махтай хоол

3 – 4 хоног

2 – 4 сар


Хүнсний зохистой хадгалалт, хэрэглээний зөвлөмж:Хоол хүнс нь үйлдвэрлэлт, түгээлтийн ямар ч шатанд муудаж болох ба голдуу үйлдвэрлэгчдийн хариуцлагаас үүддэг. Гэхдээ хоол хүнснээс үүдэлтэй өвчлөлийн ихэнх нь гэрийн нөхцөлд, хүнсний зах, дэлгүүрт эсвэл хоолны газарт хүнсийг буруу хадгалж, буруу бэлтгэснээс үүсдэг. Хүн бүр дор бүрнээ дараах зөвлөмжийн дагуу хоол хүнсээ аюулгүй хадгалж, хэрэглэж чадвал олон аюултай өвчлөлөөс гэр бүлээ хамгаалж чадна.

Амархан мууддаг хүнсийг өрөөний температурт байлгахаас зайлсхий – нян үржих таатай орчин нь өрөөний хэвийн температур байдаг. Тиймээс амархан муудах хүнсийг хөргөгчний 4 - 5 ºC орчимд юм уу, хөлдөөгчний -15 ºC орчимд хадгалах хэрэгтэй.

 

Хөлдөөсөн хүнс, хоолыг зөвхөн хэрэглэх үедээ гэсгээн, дахин бүү хөлдөө – Учир нь гэсгэлэн хоол хүнсэнд хоол хордуулагч нянгууд амархан үрждэг тул хүнсийг дахин дахин хөлдөөж, гэсгээгээд температурыг нь өөрчлөөд байвал амархан муудаж, хорддог. Ялангуяа түүхий хүнс өөртөө олон төрлийн нян агуулдаг тул хоол, хүнсэндээ хэрэглэх үедээ л гэсгээж, бүрэн болгож хэрэглээрэй.

 

Хоолыг нэгээс олон удаа бүү халаа – мөн л хоол хүнсийг дахин дахин халааж, хөргөөд температурыг байнга өөрчлөөд байвал хортой нянгууд амархан үржих аюултай.

 

Болгосон хоол, хүнсийг бүрэн хөрсний дараа хөргөгчинд хий – их хэмжээтэй дөнгөж тогооноос гарсан хав, халуун хоолыг хөргөгчинд хийх нь хөргөгчин доторх температурт нөлөөлдөг бөгөөд, эргэн тойрон дахь бусад хүнсний температурт нөлөөлөх эрсдэлтэй. Энэ нь хоол хүнсийг сэрүүн нөхцөлд хадгалах бололцоог алдагдуулж, нян үржих эрсдэл бий болгодог. Иймд халуун хоолыг уур нь гартал хөргөж байгаад хөргөгчиндөө хадгалаарай.

 

Түүхий хүнсийг боловсруулсан хүнснээс тусд нь хадгал – Түүхий хүнсэн дэх нян, вирусууд боловсруулсан хүнс рүү халдан бохирдуулах аюултай тул түүхий хүнсийг заавал тусд нь сав баглаанд хадгалах нь зүйтэй.

 

Хүнсийг аль болох агаар нэвтрэхгүй саванд хадгалан, хугацаа нь дуусахаас өмнө хэрэглэ – учир нь амархан мууддаг хүнс, лаазласан хүнс зэргийг сав баглааг нь сайтар шалгаж, битүү таглаатай савлагаанд хадгалахгүй бол агаараар дамжин олон төрлийн нян орж үржих аюултай.

 

Болгосон болон түүхий хүнсэнд өөр, өөр гамбанз хэрэглэ. Хэрэглэсний дараа сайтар угаа – түүхий хүнсэнд агуулагдаж буй нян болгосон хүнсэнд халдварлах эрсдэлтэй тул аль болох тусд нь өөр, өөр гамбанз хэрэглэж, түүхий хүнсэнд хэрэглэсэн хутга зэргийг сайтар угаасны дараа болгосон хүнсэнд хэрэглэх хэрэгтэй. Түүхий хүнсэнд хэрэглэсэн гамбанзыг тухай бүрт сайтар угааснаар нян цааш бусад хүнс рүү орохоос сэргийлнэ.

 

Лаазалсан хүнсний савалгаа нь гэмтсэн бол хэрэглэхээс зайлсхийучир нь савалгаа нь гэмтсэн, ам нь онгойсон зэрэг нь гаднаас агаараар дамжин нян орж үржсэн байх эрсдэлтэйн шинж юм. Тиймээс сав нь хонхойсон, сав баглаа боодлын хэлбэр нь өөрчлөгдсөн бүтээгдэхүүнийг маш сайн шалгаж, асгарч гоожсон эсвэл гаднаас агаар орсон байх боломжтой эсэхийг нь нягтлаарай.

 

Жимс, хүнсний ногоог хүйтэн, бүлээн цэвэр усаар угааж зайлсны дараа хэрэглэ Жимс, хүнсний ногооны гадаргуун дээр олон төрлийн нян, жишээ нь е-коли байх эрсдэлтэй. Тиймээс хүйтэн, бүлээн усаар угааж зайлсны дараа хэрэглэх нь зүйтэй. Учир нь нь шинэхэн жимс ногооны температур нь хүйтэн, бүлээндүү байдаг тул төстэй температурын усаар угаах хэрэгтэй байдаг, тэгэхгүй бол халуун ус нь жимс, ногоонд нэвчин орж дотор нь агуулагдаж буй бичил организмуудыг үржүүлэх аюултай.

 

Хүнс бэлтгэхээс өмнө болон бэлтгэсний дараа үргэлж гараа сайтар угааж хэвшхоолны хордлого, суулгалт гээд хүнсний хордлогоос үүсдэг олон шинж тэмдгүүдийн цаана хоол бэлтгэгчийн ариун цэвэр сайн хангагдаагүй гэх шалтгаан түгээмэл байдаг. Хоол бэлтгэх, боловсруулах шатанд орчны болоод өөрийн ариун цэврийг сайтар сахиснаар төрөл бүрийн нян, вирус хүнсэнд халдаж, үржихээс сэргийлнэ. Мөн түүхий хүнстэй харьцсаны дараа гараа сайтар угааж хэвших хэрэгтэй. Учир нь түүхий хүнсэнд бидний мэдэхгүй маш олон хорт зүйлс агуулагдаж байх эрсдэлтэй.

 

Ингэхэд манай "ЖАРГАЛАН" эрүүл мэндийн даатгал таныг хоолны хордлого тусах үеийн эмчилгээний зардал олгодгийг мэдэх үү? Зөвхөн хоолны хордлого ч бус бүхий л төрлийн эмчилгээ, үйлчилгээг олгох 50,000,000₮ үнийн дүн бүхий хамгаалалттай даатгал юм. Та "ЖАРГАЛАН" эрүүл мэндийн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Мэдээллийн эх сурвалж:

www.who.int , https://www.fsis.usda.gov/ , https://www.betterhealth.vic.gov.au/