Бага насны хүүхдүүдэд зориулсан

Монгол улсад зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 0-4 насны 20,000 хүүхэд ахуй, зам тээвэр, гал болон бусад эрсдэлүүдээс үүдэлтэйгээр гэмтэж, бэртсэн байна.

Хэдийгээр эцэг, эхчүүд хүүхдүүддээ аюул осолтой зүйлсийг тайлбарлах гэж оролддог ч хүүхдүүд заавал биеэрээ мэдэрч байж ойлгох нь элбэг. Иймд, Мандал Даатгалын зүгээс 2016 онд түгээмэл тохиолддог гэмтэл бэртлийн шалтгаануудыг сонгон авч, тэдгээрээс хүүхдүүд өөрийгөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар илүү ойлгомжтой тайлбарлахад эцэг эхчүүдэд дөхөм болох зорилгоор “Хонхтой ном”-г гарган олны хүртээл болгож байсан билээ. 

Монголчууд эртнээс хүүхдийнхээ бойтгонд хонх зүүж өгдөг байсан нь хүүхдийг хаана байгааг мэдэгдэх үүрэгтэйгээс гадна, аюул осол, муу муухайн зүйлээс хамгаалдаг гэж билэгддэг. Тиймээс, бага насны хүүхдүүдийг сэрэмжлүүлж, аюул ослоос сэргийлэх үүрэгтэй уг номыг “Хонхтой ном” гэж нэрлэсэн билээ. 


“Хонхтой ном” нь гадаа, гэрт, зам тээвэр зэрэг 3 бүлэгт багтах 58 төрлийн эрсдэлийг зургаар харуулсан 28 хуудас, буддаг хэсэг, хүүхдүүд номоо хэр сайн ойлгосныг шалгах  таавар зэрэг хэсгүүдээс бүрдэж байгаа.


Мандал Даатгалаас “Хонхтой ном”-г илүү олон хүүхдүүдэд хүргэж, илүү олон хүүхдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс уг номоо файл хэлбээрээр татаж авч, хүүхдүүддээ үзүүлэх боломжийг олгохоор шийдлээ. Та номоо доорх холбоосоор татаж авна уу. 

ХОНХТОЙ НОМ [ТАТАХ]

Номыг дагалдан богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд хийгдсэн бөгөөд номын агуулгатай хослуулан ашиглавал илүү үр дүнтэй.