ЗАМД ГАРЪЯ даатгал [Даатгуулах заавар]

Зун цаг хаяанд ирж, аялал зугаалгын улирал эхэллээ. Үзэсгэлэнт Монгол орныхоо өнцөг булан бүрд аялахаар төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд та бүхэн Мандал даатгал ХК-ийн “ЗАМД ГАРЪЯ” даатгалаар даатгуулж аюул осолгүй, дурсамжаар дүүрэн аялаарай.

Монгол улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн ослын улмаас 561 эрдэнэт хүний амь нас эндэж, 3,790 хүн бэртэж гэмтсэн бөгөөд амь насаа алдсан хүмүүсийн 77% нь хөдөө орон нутгийн замд болсон осолд өртсөн харамсалтай хэрэг гарчээ. Аялал зугаалгын улирал эхэлж, олноороо хөдөө орон нутгийн замд гарч байгаа энэ үед зам тээврийн осол гарах магадлал нэмэгддэг. Мөн аяллаар явж байх үед байгаль, цаг уурын сорилтоор гэнэт бие өвдөх, бэртэж гэмтэх гэх мэт тооцоолоогүй эрсдэлийн улмаас аялал саатах, бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай аялж чадахгүй байх тохиолдлууд гардаг. Иймд, болгоомжтой аялахын зэрэгцээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж “Замд гаръя” даатгалаар даатгуулахыг сануулж байна.

Бүтээгдэхүүний танилцуулга

“ЗАМД ГАРЪЯ” даатгал нь эмнэлэг эмчилгээний зардлын, хөдөлмөрийн чадвар алдалтын болон амь насны хамгаалалтуудыг агуулсан бөгөөд 3 төрлийн хамгаалалтын хэмжээ бүхий багцуудаас сонгож даатгуулах боломжтой. Аяллын хугацаа, хамгаалалтын дээд хэмжээнээс хамаарч та ердөө 4,800 - 24,800 төгрөг төлөөд 30 хүртэлх сая төгрөгийн хамгаалалт авах боломжтой гээд боддоо. 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу. 

Даатгалын хамгаалалт үйлчлэх бүс нутаг: Монгол улсын нутаг дэвсгэр
Даатгалд хамаарах эрсдэлүүд: Аялах үеийн гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл
Даатгалын хугацаа: 3-14 хоног

Хамгаалалт

Даатгалын багц

БАГЦ 1

БАГЦ 2

БАГЦ 3

НИЙТ ҮНЭЛГЭЭ (Нэг даатгуулагч)

5,000,000₮

10,000,000₮

30,000,000₮

1.

Эмнэлэг эмчилгээний зардал

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

2.

Зөөн тээвэрлэх зардал

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

Үнэлгээ хүртэл

3.

Хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар

4.

Амь насны даатгал

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар

Үнэлгээний 100%-аар

 

“Замд гаръя” даатгалыг онлайнаар худалдан авах заавар

Хөл хорио тогтоосон энэ үед харилцагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор даатгалаа ОНЛАЙНААР худалдан авах боломжийг нээж өглөө.

“Замд гаръя” даатгалаа дараах зааврын дагуу худалдан авна.

Замд гаръя даатгал

From Visually.