“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН 2019 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЛАА

“Мандал Даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хурлын шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4 төгрөг буюу нийт 2,497,206,400 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашгийг 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр буюу 2020 оны 4 сарын 1-ний байдлаар “Мандал Даатгал” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгох болно.

Ногдол ашгийг 2020 оны 6-р сарын 26-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан бөгөөд ХАОАТ, ААНОАТ-ын хуулийн дагуу хуваарилахаар шийдвэрлэсэн ногдол ашгийн дүнгээс 10%-ийн татварыг суутган байршуулсан болно.

“Мандал Даатгал” ХК-ийн Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компанидаа хүсэлтээ гарган ногдол ашгаа авах боломжтой.