Сайн засаглал
“Мандал даатгал” нь Монгол Улсын “Компанийн засаглалын кодекс”-ийн үндсэн зарчмуудыг тэргүүн чиглэлээ болгодог бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудаас засаглалтай холбоотой зөрчил, маргааны мэдэгдэл хүлээн аваагүй болно.
Эрх мэдэл, хариуцлагын хувиарлалт
Компанийн хяналт болон удирдлага нь хувьцаа эзэмшигчид (Хувьцаа эзэмшигчдийн хурлаар), Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт гадаад зохицуулалт болон ТУЗ-өөс тогтоосон дотоод дүрэм, журмаар зохицуулагдан хуваарилагддаг.
Хувьцаа эзэмшигчдийн хурал
“Мандал даатгал” компанийн эрх барих дээд байгууллага нь “Хувьцаа эзэмшигчдийн хурал” юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн үйл ажиллагааны талаар гаргаж буй чухал шийдвэрүүдийг хэлэлцэн шийдвэрлэх, ногдол ашгийн бодлого тодорхойлох, ТУЗ-ийн гишүүдийг сонгох мөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын цалин урамшууллын удирдамжийг гаргах үүрэгтэй.