2022.02.01 өдөр шинэчлэгдсэн
Вебсайт ашиглалтын нөхцөл нь (Цаашид 'Ашиглалтын нөхцөл' гэх) харилцагчийн энэхүү сайтын ашиглалтын хэм хэмжээг зохицуулах ба энэхүү сайтыг хэрэглэснээр та энд дурдагдсан “Ашиглалтын нөхцөл”-ийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та “Ашиглалтын нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрөөгүй бол энэхүү сайтыг ашиглахгүй болохыг анхаарна уу.
Энэхүү вэбсайтаар дамжуулан хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний зарим нь зөвхөн Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх цар хүрээтэй тул та бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаасаа өмнө дэлгэрэнгүй мэдээлэлтэй заавал танилцана уу.
Ашиглалтын нөхцөл
Ашиглалтын нөхцөл нь зохиогчийн эрх, харилцагчийн хүлээх үүрэг хариуцлага, хориглосон нөхцөлүүд, тодруулга, санал хүсэлт илгээх журмаас бүрдэнэ.
Мандал Даатгал Ашиглалтын нөхцөлийг өөрчлөх бүрэн эрхтэй тул та Ашиглалтын нөхцөлтэй тогтмол танилцаж байхыг зөвлөж байна.
Мандал Даатгал ХК-ийн вэбсайтыг ашигласнаар та дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:
- Та даатгалын гэрээ байгуулах, түүнд өөрчлөлт оруулах, цуцлах эрхтэй;
- Даатгалын гэрээг насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн байгуулах эрхтэй бөгөөд хэрэв 18-аас доош насны иргэн вэбсайтад бүртгүүлсэн тохиолдолд бид харилцагчийн бүртгэлийг цуцалж, үйлчилгээ авах эрхийг хаах болно.
- Хэрэв та хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлчилгээ авч байгаа бол тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхтэй гэдгээ илэрхийлж байгаа болно.
Зохиогчийн эрх/Copyright
Мандал Даатгалын вэбсайтад байгаа бүх мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.
Энэхүү вебсайт болон түүнд агуулагдах мэдээлэл нь Мандал Даатгал ХК-ийн оюуны өмч бөгөөд Вебсайт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дараах нөхцөлөөр ашиглахыг хориглоно. Үүнд:
- Засварлах, өөрчлөх,
- Хуулбарлах
- Зарах, давхар лиценз авах
- Ижил төстэй мэдээллийг арилжааны болон олон нийтэд хүргэх зорилгоор нийтэлж ашиглахыг хориглоно.
Үүнд :
- Компанийн домэйн, нэр, лого
- Бүтээгдэхүүний нэр, зураг, дизайн
- Нийтлэл, бичвэр зэрэг контентууд
- Гэрэл зураг болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл
Веб сайт эзэмшигчийн хариуцлага
Энэхүү веб сайтын Веб сайт эзэмшигч нь дараах нөхцөлүүдэд хариуцлага хүлээхгүй болно.
- Вебсайт ашиглахтай холбоотойгоор харилцагч болон гуравдагч этгээдэд үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү веб сайтын нийтлэл, хэрэгсэл, видео нь харилцагчид даатгал, эрсдэл, эдийн засаг, даатгал, эрүүл мэндийн мэдээлэл өгөх зорилготой ба эдгээр мэдээллүүдийг харилцагч бүрт тохирсон туйлын үнэн, бодитой байлгах тал дээр хариуцлага хүлээхгүй.
Харилцагчийн хүлээх хариуцлага
- Бүртгэлтэй утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд
Таны “Mandal App” болон вэбсайтад бүртгүүлсэн утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд та шинэчлэгдсэн утасны дугаараа мэдэгдэн, системд бүртгүүлэх шаардлагатай.
- Бүртгэлтэй төхөөрөмжөөс таны хадгалсан мэдээллийг ашиглан үйлчилгээ авсан нөхцөлд Мандал Даатгал хариуцлага хүлээгүй.
Харилцагч өөрийн тогтмол ашигладаг интернэт хөтөч дээр өөрийн мэдээллийг сануулсан ба тухайн мэдээллийг ашиглан өөр хүн бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
Цахим харилцаа
Ашиглалтын нөхцөлийг хүлээн авснаар та өөрийн одоогийн болон ирээдүйн даатгалтай холбоотой бүх баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авахыг сайн дураараа зөвшөөрсөнд тооцно. Даатгалтай холбоотой баримт бичигт дараах зүйлсийг хамруулж ойлгоно. Үүнд:
- Таны даатгалтай холбоотой гэрээ, баталгаа, сертификат болон түүнтэй холбогдох бусад баримт бичгүүд (асуулга, зураг, мэдэгдэл, регистрийн дугаар, автомашины дугаар, пасспортын дугаар)
- Төлбөр, төлбөрийн мэдэгдэл, төлбөрийн хуваарь эсвэл хураамжийн төлбөртэй холбоотой бусад захидал харилцаа;
- Нөхөн төлбөрийн хүсэлт, мэдэгдэл, явцын мэдээ, тайлан, шаардагдах бусад баримт бичиг;
- Даатгалтай холбоотой бусад мэдээллүүд;
Бид тантай холбоо тогтоох зорилгоор цахим шуудан, вэбсайт эсвэл бусад програм ашиглах боломжтой. Хэрэв та имэйлээр Мандал Даатгалаас ямар нэг мэдээлэл хүлээн авахаас татгалзах бол edaatgal@mandal.mn хаягаар “ИМЭЙЛ ЖАГСААЛТААС ХАСУУЛАХ” гэсэн гарчигтайгаар хүсэлт илгээж хаалгах боломжтой.
Түүнчлэн, та даатгалын үйлчилгээтэй холбоотой аливаа харилцааны баримт бичгийг цаасан хэлбэрээр авахыг шаардах эрхтэй.
Гуравдагч этгээдийн холбоос
Вэбсайтад гуравдагч байгууллага, вэбсайтын холбоосууд байршсан байх боломжтой бөгөөд эдгээр холбоос дээрх байршсан мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтөд Мандал Даатгал хариуцлага хүлээхгүй болно.
Урамшууллын нөхцөлүүд
Мандал Даатгалын харилцагч болсноор та компаниас зарлагдаж буй урамшуулал, сугалаа, хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Эдгээр урамшуулал нь компанийн бодлогын хүрээнд зөвхөн тодорхой харилцагч, бүтээгдэхүүний нэр төрөлд хамаарах, шаардлагатай тохиолдолд өөрчлөгдөх, цуцлагдах боломжтой гэдгийг анхаарна уу.
Хориглосон нөхцөлүүд
Вебсайтын хэвийн үйл ажиллагааг доголдуулах, гэмтээх болон бусад хууль, журмыг зөрчих сэдлээр энэхүү вебсайтыг ашиглахыг хориглоно.
Вебсайтаас автомат програм болон систем ашиглан дата цуглуулах, хандалт хийхийг хориглоно.
Нууцлалын мэдэгдэл
Таны хувийн мэдээлэл манай вэбсайтад яаж ашиглагдах талаар энд дарж нууцлалын мэдэгдэлтэй танилцана уу.
Санаагаа илгээх бодлого
Та бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санаагаа Мандал Даатгалын вэбсайт эсвэл ямар нэгэн өөр сувгаар дамжуулж илгээж байгаа тохиолдолд эдгээр нөхцөлүүдийг зөвшөөрч байна гэсэн үг.
Үүнд :
- Таны санал хүсэлт ямар нэгэн нууц мэдээллийг агуулаагүй байх
- Илгээсэн санал хүсэлтийг Мандал Даатгал нууцлах хуулийн хариуцлага хүлээхгүй
Тодруулга
Бид дараах зорилгоор шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд аливаа мэдээлэлд хандах, унших, хадгалах, задруулах эрхтэй:
- Холбогдох хууль тогтоомж, журам, хууль эрх зүйн процесс, зарлан дуудах хуудас эсвэл Засгийн Газрын хүсэлтийг хангах;
- Залилан, аюулгүй байдал, техникийн асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эсвэл өөр аргаар шийдвэрлэх;
- Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах;
- Харилцагчийн дэмжлэгийн хүсэлтэд хариу өгөх; эсвэл
- Манай харилцагчийн эсвэл олон нийтийн эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалах.
Ашиглалтын нөхцөлтэй холбоотой санал хүсэлтээ
edaatgal@mandal.mn хаягаар илгээнэ үү.