Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Мандал Даатгал ХК (цаашид “Компани” гэх)-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх) нь 2020 оны 4-р сарын 23-ны өдрийн 17 цаг 00 минутад Новотел зочид буудлын 4 давхрын хүлээн авалтын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  • Компанийн 2019 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  • Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  • Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  • Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  • Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа тул ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж сонгох;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2020 оны 04-р сарын 01-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Паркплэйс Билдинг, Чингисийн өргөн чөлөө – 24, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14241 хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай.

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2020 оны 04-р сарын 23-ны өдрийн 17 цаг 00 минут байна.

Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

Б.Энхтүвшин

7577-3000

[email protected]

2

З.Одмаа

7577-3000

[email protected]

3

З.Цэндсүрэн

7577-3000

[email protected]

 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Билдинг, 3 давхарт.

Имэйл: [email protected]

Утас: 7577-3000