Байгалийн гамшгаас болж 2 секунд тутамд 1 хүн орон гэргүй болж байна

Мандал Даатгал ХК нь “Монгол Улсын Эрсдэлийн Тойм”-г жил бүр улсын хэмжээнд “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн хамт тооцоолон гаргадаг бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд “Үер, усны эрсдэл”-н талаарх нийтлэлийг хүргэж байна.

Дэлхийн эрсдэлийн тайланд дурдсанаар жил бүр 20 сая хүн орон гэргүй болж байгаа бөгөөд энэ нь 2 секунд тутамд 1 хүн өртөж байна гэсэн үг юм. Энэхүү эрсдэл нь ялангуяа ядуу, буурай орнуудад ихээр тохиож байгаа ажээ. Хэдийгээр ядуу, буурай орнууд нь хөгжингүй орнуудтай харьцуулахад нүүрс хүчлийн хийг бага ялгаруулдаг боловч түүнээс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэлд нь хамгийн ихээр өртөж, хохирч байгаа юм. Та бүхэн энэ талаар илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай.

БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН 41 ХУВЬ НЬ ҮЕР, УСНЫ АЮУЛ БАЙНА.

Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий дээр болсон гамшигт үзэгдлийг хувьчлан харуулав (Зураг 1). Үерийн гамшиг 1998-2007 оны хооронд гамшигт үзэгдлийн 36 хувийг эзэлдэг байсан бол 2008-2017 оны хооронд 41 хувь болж өсжээ. Нийт гамшгийг хүмүүст нөлөөлсөн байдлаар нь авч үзэхэд үерийн гамшиг 52 хувийг нь бүрдүүлж байна. Гэвч учруулсан хохирлын хэмжээ нь салхи, шуургатай харьцуулахад бага байна.

Тоон дүнд шилжүүлж харвал, 2008-2017 оны хооронд 2 тэрбум хүн гамшигт өртсөн буюу энэ нь дэлхийн хүн амын 25 хувьтай тэнцэх тоо юм. Харин тус гамшигт үзэгдлээс шалтгаалан 1 их наяд ам.доллартой тэнцэх хохирол учирсан байна. Тус хохирлын хэмжээ нь дэлхийн нийт баялгийн 1 хувьтай тэнцэж байна.

Зураг 1. Байгалийн гамшгийн тохиолдол, хувиар

Эх сурвалж: World Disasters Report, 2018

ХАРИН МОНГОЛД ...

Бид ч гэсэн дэлхийн нэгээхэн хэсэг. Тиймдээ ч цаг уурын өөрчлөлт манайд нөлөөлж буй. 2018 онд л гэхэд байгалийн гамшигт үзэгдлийн 208 тохиолдол илэрсний 74 нь аадар бороо, үерийн аюулт үзэгдэл байв. Үерийн улмаас 10 хүн нас барж, 6800 гаруй мал хорогджээ. Харин хохирлын хэмжээ нь 6.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

2008 оноос хойш үерийн эрсдэлийн индекс хамгийн дээд цэгтээ хүрчээ. Тус индекс өссөн шалтгаан нь үерийн тохиолдол өмнөх оноос 4.3 дахин, эвдэрч нурсан гэр, байшингийн тоо 8.5 дахин, нас барсан хүний тоо 3.3 дахин нэмэгдсэнтэй холбоотой байв.

Зураг 1. Үерийн эрсдэлийн индекс, (1-9 гэсэн утга авах бөгөөд их байх тусам эрсдэлийн түвшин өндөр байгааг илтгэнэ)

Эх сурвалж: Мандал Даатгалын судлаачдын тооцоолол

Зураг 2. Аадар бороо, үерийн тохиолдол

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

БАЯН-ӨЛГИЙД БОЛСОН ҮЕРЭЭР ӨЛГИЙ ХОТЫН ӨРХИЙН 30 ХУВЬ ӨРТӨЖ, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧИРСАН.

Зургийн линк, http://eagle.mn/r/14027

2018 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2 өдөр дараалан аадар бороо орсны улмаас үер болж, 530 гаруй айлын 2512 хүн үерийн гамшигт өртжээ. Энэ нь Өлгий хотын өрхийн 30 хувь нь гэсэн үг юм. Үерийн хохирлын хэмжээ 10 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь тус аймгийн төсвийн орлоготой тэнцэхүйц мөнгө юм.

НАЙЗТАЙГАА ЭРСДЭЛЭЭ ХУВААЛЦАХ НЬ

Италид худалдааны хөлгүүд далайд гарахдаа далайн шуурга, дээрэм зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан маш ихээр эрсддэг байв. Худалдааны завь сүйдсэнээр худалдаачин дахин сэхэхээргүй нөхцөл байдалд ордог байв. Тиймээс хэсэг худалдаачин найзууд дундаасаа мөнгө гарган, цуглуулжээ. Хэрвээ хэн нэгнийх нь завь сүйдвэл тус мөнгөнөөс нөхөн олговор өгөх байдлаар эрсдлээ хаадаг байжээ. Энэ бол даатгал үүссэн түүх юм.

Яг үүн шиг байгалийн гамшигт үзэгдэлд бид өөрсдийн эд хөрөнгө, баялагаа алдах эрсдэл бий. Тиймээс та бүхэн ирээдүйгээ илүү баталгаатай болгоорой. Амьдрал баян болохоор ...

Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн Тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдэлийн Индексийг танилцуулдаг билээ. Та эрсдэлийн тоймын бусад нийтлэлүүдтэй танилцана уу.

Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форумаас онцлох 5 эрсдэл

Ирэх жилүүдийг ганц үгээр: ЭРСДЭЛ

Монгол хүн өвдөх эрхгүй

ЗЭС-хүү ба түүний нөхдийн ирээдүй

СТАТИСТИК: Монгол Улсад гэмт хэргийн улмаас жилд дунджаар 1374 хүн амиа алдаж байна.

Монгол хүний амь идэшний үхрийн үнэтэй гэж үү?

Жинхэнэ жолооч гэж хэн бэ?

Австралийн гал түймрийн улмаас 500 сая амьтан шатаж дэлхийн ойн нөөцийн тал хувь нь устжээ.

Бид эрүүл мах иддэг үү?