МАНДАЛ ДААТГАЛ ХК 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААНА

Мандал Даатгал ХК нь 2018 онд IPO хийснээр даатгалын салбар дахь анхны хувьцаат компани болсон бөгөөд санхүүгийн голлох үзүүлэлтүүдээрээ салбартаа тэргүүлсээр байна.

Мандал Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн ээлжит хурлын шийдвэрээр 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 4 төгрөг буюу нийт 2,497,206,400 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2020 оны 6 сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

Мандал Даатгал нь 2019 онд 28.9 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, 5.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Амжилт бүрийн ард хана мэт бат зогсдог мянга мянган харилцагчид болон хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье.