МАНДАЛ АПП ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Мандал Даатгал ХК өөрийн харилцагч даатгуулагч нартаа зориулан нэвтрүүлсэн даатгалын үйлчилгээг гар утсаараа авч болох олон үйлдэлт ухаалаг МАНДАЛ АПП шинэчлэгдэн илүү хялбар, илүү ухаалаг боллоо. 

Та МАНДАЛ АПП-ыг хэрэглэхийн тулд заавал Мандал Даатгалаар даатгуулсан байх шаардлагатай хэдий ч Мандалд даатгалтай автомашин эзэмшигчээс болж хохирсон тохиолдолд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрөө харилцагч биш байсан ч АПП-аар дамжуулан шийдвэрлүүлэх боломжтой боллоо.  Хэрвээ та хараахан хэрэглэгч болж амжаагүй байгаа бол 7575 2000 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгцээт даатгалын бүтээгдэхүүний талаар мэдээлэл аваарай.

Өөрийн ухаалаг утсан дээр дараах холбоосуудаар МАНДАЛ АПП-аа татаж аваарай. → Android   IOS

Ингээд танд МАНДАЛ АПП-д нэмэгдсэн шинэ функциуд болон тэдгээрийг хэрхэн ашиглах талаар видео зааврыг хүргэе.