Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

Дэлхийн 193 гаруй улсад шинэ коронавирус (COVID-19) халдарт өвчин дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 19-ны өдрийн 64 тоот тогтоолоор 2020 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байсан билээ. Мандал Даатгал ХК нь 2020 оны 03 сарын 12-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 04 сарын 23-ны өдөр 17:00 цагт Новотел зочид буудлын 4 давхарын хурлын танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 сарын 22-ны өдрийн 102 тоот тогтоолоор Дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа COVID-19 цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2020 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 03-сарын 05-ны өдөр нийт хувьцаат компаниудад хандан гаргасан зөвлөмжийн дагуу Мандал Даатгал ХК нь Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020 оны 04-р сарын 23-ны өдөр “Цахим хэлбэр”-ээр зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Мандал Даатгал ХК (цаашид “Компани” гэх)-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх) нь 2020 оны 04-р сарын 23-ны өдрийн 17 цаг 00 минутад компанийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хийгдэх тул хувьцаа эзэмшигчид та https://www.facebook.com/mandaldaatgal/ хаягаар хандаж, хуралдаа оролцоно уу.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2019 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа тул ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж сонгох;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2020 оны 04-р сарын 01-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.

  • Хувьцаа эзэмшигч та ЭНД дарж асуулга бөглөн, санал өгөх цахим хаягт нэвтрэх эрхээ идэвхжүүлнэ үү.
  • Асуулгад бүртгүүлсэн таны имэйл хаяг руу 2020 оны 04-р сарын 13-ний өдрөөс 2020 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Хувьцаа эзэмшигчдийн цахим хуралд санал өгөх нэвтрэх нэр, нууц кодыг илгээх болно.
  • Таны имэйл хаяг руу илгээсэн нэвтрэх нэр, нууц кодыг ашиглан 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 15:00 цагаас 17:00 цагийн хооронд https://stock.mandal.mn хуудсаар нэвтрэн орж Хувьцаа эзэмшигчдийн хуралд бүртгүүлэн, санал өгөх, асуулт асуух боломжтой.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Паркплэйс Билдинг, Чингисийн өргөн чөлөө – 24, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14241 хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг [email protected] илгээж урьдчилан баталгаажуулсан байх шаардлагатай.

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2020 оны 04-р сарын 22-ны өдрийн 00 цаг 00 минут байна.

Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

Б.Энхтүвшин

7577-3000

[email protected]

2

З.Одмаа

7577-3000

[email protected]

3

З.Цэндсүрэн

7577-3000

[email protected]

 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Билдинг, 3 давхарт.

Имэйл: [email protected]

Утас: 7577-3000

Анхааруулга:

  • Хувьцаа эзэмшигчийн асуулгад бүртгүүлсэн имэйл хаяг руу 2020 оны 04 сарын 13-наас 2020 оны 04-р сарын 22-ний өдрийн хооронд https://stock.mandal.mn хуудас руу нэвтрэх нэр, нууц үгийг хүргүүлэхийг анхаарна уу.
  • Та регистрийн дугаараа кириллээр бичнэ үү.
  • Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэгийн дагуу санал хураалт дууссанаас хойш санал хураалтын хуудас хаагдах болно. Хуудас хаагдсанаар та санал өгөх болон асуулт асуух боломжгүй болно.