Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал

Мандал Даатгал ХК-ийн 2020 оны 04-р сарын 23-ны өдрийн 17 цаг 00 минутад компанийн албан ёсны фэйсбүүк хуудсаар (https://www.facebook.com/mandaldaatgal/) дамжуулан цахим хэлбэрээр хийгдэх нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг доорх холбоосоор татаж авч танилцана уу.

Энд дарна уу ⇓

 [ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ ТАТАХ ]

Хувьцаа эзэмшигчийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид нь 2020 оны 03-р сарын 16-ны өдрөөс эхлэн 04-р сарын 23-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдийн 09:00 – 17:00 цагийн хооронд Мандал Даатгал ХК-ны оффист болон өөрийн харилцаж буй брокер дилерийн компаниуд дээр ирж хурлын материалтай биетээр танилцана уу.

Хувьцаа эзэмшигчид нь дор дурдсан бичиг баримттай танилцаж болно. Үүнд:

  • Хурлын зар; 
  • Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох бичиг баримтын жагсаалт, уг бичиг баримттай танилцаж болох газар, хугацаа;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай ТУЗ-ийн хурлын тогтоол;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын бүрэлдэхүүн;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  • Компанийн 2019 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан;
  • Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  • Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  • Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэр;
  • Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа тул ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж сонгох; 
  • Тогтоолын төсөл;
  • Саналын хуудас;
  • Итгэмжлэлийн загвар;