Гадаадад зорчигчийн даатгалын хамгаалалтын талаар

            Мандал Даатгал ХК нь гадаадад 92 хоногоос богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдэд зориулж Гадаадад зорчигчийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог.

Энэхүү даатгал нь гадаад оронд аялах үед гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлд өртсөний улмаас үүдэн гарсан эмнэлэг, эмчилгээний зардал мөн даатгуулагчийн ачаа тээш алдагдах, нислэг цуцлагдах, ачаа тээш болон нислэг 6 цагаас дээш хугацаагаар хоцрох, хойшлогдох зэрэг тохиолдлуудад гэрээнд заасан дүнгээр нөхөн төлбөр олгодог.

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой буюу COVID-19 цар тахлын хүрээнд Гадаадад зорчигчийн даатгал нь доорх хүснэгтэд заасан эрсдэлүүдээс хамгаалах боломжтой. Үүнд:

Даатгалын хамгаалалт

Даатгуулагчийн бүрдүүлэх материалууд

Нислэг 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон, эсхүл цуцлагдсан тохиолдолд Даатгуулагчийн зочид буудал, хоол, унааны зардалд 180 ам.доллар хүртэл

1. Даатгалын гэрээ;

2. Даатгагчийн нөхөн төлбөрийн маягт;

3. Тээвэрлэгч компани эсвэл түүний төлөөлөгч агентаас нислэг хойшлогдсон, цуцлагдсан өдөр, шалтгаан зэргийг тодорхой заасан, нислэг хамгийн багадаа 6 цаг хойшлогдсон тухай тодорхойлолт;

4. Төлбөр төлсөн баримт;

Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш алдагдсан ба 21 хоног дотор олдоогүй тохиолдолд 210ам.доллар хүртэл

1. Даатгалын гэрээ;

2. Даатгагчийн нөхөн төлбөрийн маягт;

3. Агаарын тээвэрлэгч компанийн сертификат;

4. Тээвэрлэгчийн талаас төлсөн нөхөн олговрын баримт.

 

Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш 6 цагаас дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд хэрэгцээт зүйлс худалдан авах зардалд 100 ам.доллар хүртэл

1. Даатгалын гэрээ;

2. Даатгагчийн нөхөн төлбөрийн маягт;

3. Агаарын тээвэрлэгч компанийн ачаа тээш хамгийн багадаа 6 цаг хойшлогдсон тухай нотолсон сертификат;

4. Хэрэгцээт зүйлс худалдан авсан баримтууд;

Паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд шинээр нөхөн авах зардалд 200 ам.доллар хүртэл

1. Даатгалын гэрээ;

2. Даатгагчийн нөхөн төлбөрийн маягт;

3. Бичиг баримт шинээр авахад төлсөн төлбөрийн баримт;

Гадаадад зорчигчийн даатгал нь дээрх эрсдэлүүдээс хамгаалах хэдий ч гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах тохиолдлуудад нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

  1. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан аливаа хохирол
  2. Даатгуулагч гадаад оронд зорчихоос өмнө үүссэн болон байсан өвчлөл, архаг хууч өвчлөл, удамшлын өвчлөлөөс үүдэн гарах эмнэлэг эмчилгээний зардал
  3. Гадаад оронд зорчсоноос хойш 92 хоногийн дараа гарсан аливаа зардал
  4. Монгол улсад гарсан аливаа зардал
  5. Нотлох боломжгүй хохирол гэх мэт бусад тохиолдлууд

Өнөөдрийн байдлаар нийт 2574 даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулсан байгаа бөгөөд, 2-р сарын 19-с хойш бид нийт 8 удаагийн нислэг хойшлогдсон, цуцлагдсан тохиолдолд 4,000,000 гаруй төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Холбоо барих: Мандал Даатгалын Мэдээллийн ажилтан

Утас: 75752000

Цахим шуудан: [email protected]