ДААТГАЛЫГ MOST MONEY-ООС

Дэлхий дахин дижитал эрин үе рүү шилжиж хүнд хэрэгцээтэй бүх төрлийн үйлчилгээг ухаалаг утасны аппликейшн ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хялбараар авах болжээ. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч энэхүү шийдлийг ашиглан үйлчилгээгээ таны гар утсаар дамжуулан хүргэх боломжуудыг нэмсээр байна. COVID-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорионы дэглэмийн үед аппликейшн ашиглах нь өөрийгөө болон бусдыг гэнэтийн өвчлөлөөс сэргийлэх хамгийн зөв хэрэглээ юм.  

Монголын анхны цахим хэтэвч Most Money ухаалаг аппликейшнийг нэвтрүүлсэн МОСТ Финтек ХХК болон Мандал Даатгал ХК хамтран сайн дурын даатгалын үйлчилгээг цахим хэтэвчээ ашиглан авах боломжийг хэрэглээнд нэвтрүүллээ.

Та Most Money аппликейшн ашиглан дараах даатгалуудыг авах боломжтой:

  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Гадаад аяллын даатгал
  • “Замд Гаръя” дотоод аяллын даатгал

Most Money-оос хэрхэн даатгал авах вэ?

  1. Most Money аппликейшний E-Shop цэсийг сонгоно;
  2. Онцлох цэсэнд байрших Мандал цэсийг сонгоно;
  3. Даатгалын бүтээгдэхүүнээ сонгоно;
  4. Бүтээгдэхүүний мэдээлэлтэй танилцаж "Хураамж тооцох" товчийг дарна;
  5. Талбаруудад мэдээллээ оруулна;
  6. Даатгалын гэрээтэй дэлгэрэнгүй танилцана;
  7. Даатгалын хураамж, гэрээний мэдээллийг хянаж, хураамжаа төлснөөр таны даатгалын гэрээ идэвхжинэ.

Даатгалын бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Мандал Даатгалын 7575-2000 дугаарт холбогдох болон https://mandal.mn/ хаягаар хандана уу.

Most Money аппликейшнээ татаад илүү олон боломжуудтай танилцаарай!
Android хэрэглэг бол http://bit.ly/most_android
IOS хэрэглэгч бол http://bit.ly/most_ios