Мандал даатгал нь 2019 онд компанийн суурь чадамжуудыг дээшлүүлж, үйл ажиллагааг сайжруулснаар нөхөн төлбөр шийдвэрлэх хурдыг 2 дахин сайжруулж, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүллээ.
2019 оны онцлох үйл явдал:
- 5.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оноос 52 хувийн өсөлт үзүүллээ. Тайлант хугацаанд мөнгөн хөрөнгийн хэмжээ 23 хувь, нийт хөрөнгийн хэмжээ 21 хувь өссөн үзүүлэлттэй байна.
- Хөрөнгийн зах зээл дэх арилжааны идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компанийн нэгж хувьцааг 100 хуваалаа.
- Insurance Asia сэтгүүлээс даатгалын салбарын оны шилдэг компаниудыг шалгаруулж олон нийтэд хүргэдэг “Insurance Asia Award 2019” арга хэмжээнээс Мандал даатгал “Дотоодын шилдэг даатгагч” төрөлд шалгарсан нь Монгол улсаас анхдагч боллоо.
- 2019 оны 10 дугаар сард олон улсын даатгалын зэрэглэл тогтоогч байгууллага болох А.M Best-ийн А+ үнэлгээтэй Францын давхар даатгагч SCOR компанитай Трийти багцын давхар даатгалын гэрээ байгуулав.
- Компанийн хэмжээнд үйл ажиллагааны процессыг сайжруулахаар “Бизнес процесс реинженеринг” төслийг амжилттай хэрэгжүүлж, бүртгэлийн процессуудыг оновчилж, борлуулалт, нөхөн төлбөр, үйлчилгээний хурдыг нэмэгдүүллээ.
- Харилцагч нартаа зориулан даатгалын үйлчилгээг гар утсаараа авч болох олон үйлдэлт, ухаалаг МАНДАЛ АПП мобайл аппликэйшнийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
- 2019 онд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) шийдвэрээр компанидаа олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, онцгой хувь нэмэр оруулсан 8 ажилтанд 125 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэв.
- 2019 онд ТУЗ-ийн шийдвэрээр компанийн 2018 оны цэвэр ашгаас нийт 624.3 сая төгрөг буюу компанийн нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашгийг хуваариллаа.
Та Мандал Даатгал ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл доорх холбоосоор орно уу.