Мандалын харилцагч КОВИД даатгалаа хэрхэн идэвхжүүлэх вэ?

Мандал Даатгал ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ард иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн ачааллыг хөнгөрүүлэх зорилгоор “КОВИД” даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өөрийн 82,000 даатгуулагчийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ даатгалд хамруулахаар шийдвэрлээд байна. 

“КОВИД” даатгал нь харилцагч COVID-19 өвчин тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдсон тохиолдолд 500,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүн юм.

  • Даатгалын хугацаа: 2020 оны 10 сарын 1-ийг хүртэл хүчинтэй.
  • Хүлээлгийн хугацаа: Уг даатгалын хүлээлгийн хугацаа нь 21 хоног байна. Энэ нь COVID-19 өвчин 2-21 хоногийн далд үетэй байдагтай холбоотой. Иймд, даатгал эхлэх огнооноос хойш 21 хоногийн дотор анх оношлогдсон COVID-19 өвчний тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Хэн хамрагдах боломжтой вэ?

Мандал Даатгал ХК-д тээврийн хэрэгслийн, эрүүл мэнд гэнэтийн ослын, эд хөрөнгийн гэх мэт идэвхтэй гэрээтэй даатгуулагчид бүгд уг даатгалд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдана. Түүнчлэн, даатгалын гэрээний хугацаанд шинээр харилцагч болсон бүх даатгуулагчид “КОВИД” санхүүгийн даатгалд давхар хамрагдана.

Жич: Энэхүү даатгалд зөвхөн хувь хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд байгууллагын нэр дээрх даатгалтай харилцагчид хамрагдахгүй болно.

Даатгалаа хэрхэн идэвхжүүлэх вэ?

Хөл хорио тогтоосон энэ үед даатгуулагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор даатгалаа ОНЛАЙНААР идэвхжүүлэх боломжийг нээж өглөө.

Мандал Даатгалын харилцагч “КОВИД” даатгалаа дараах зааврын дагуу идэвхжүүлнэ.

Хэрэв та хамгаалалтын хэмжээгээ нэмэгдүүлэх болон гэр бүлээ даатгуулахыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Үзэх
Түгээмэл асуулт хариулт Үзэх
Нөхөн төлбөр авах заавар Үзэх
КОВИД даатгалд даатгуулах заавар Үзэх