КОВИД даатгал [Даатгуулах заавар]

Мандал Даатгал ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ард иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн ачааллыг хөнгөрүүлэх зорилгоор “КОВИД” санхүүгийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж зах зээлд нэвтрүүллээ. 

Даатгалын хамгаалалт үйлчлэх бүс нутаг: Монгол улсын нутаг дэвсгэр
Даатгалын хугацаа: Даатгал хийлгэсэн өдрөөс хойш 6 сар 

Даатгалын багц Хувь хүн Гэр бүл
Даатгалд хамаарах эрсдэл COVID-19 өвчин шинээр тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдох
Хамгаалалтын хэмжээ 1,000,000₮ 3,000,000₮
Багцад хамрагдах хүний тоо 1 хүн Үндсэн даатгуулагч + 
5 хүртэлх гэр бүлийн гишүүн*
Хураамж 30,000₮ 90,000₮
Хүлээлгийн хугацаа 21 хоног

* ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН: Үндсэн даатгуулагчийн хууль ёсны эхнэр, нөхөр, 21 нас хүртэлх хүүхдийг ойлгоно.

“КОВИД” санхүүгийн даатгалыг онлайнаар худалдан авах заавар

Хөл хорио тогтоосон энэ үед харилцагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор даатгалаа ОНЛАЙНААР худалдан авах боломжийг нээж өглөө.

“КОВИД” даатгалаа дараах зааврын дагуу худалдан авна.

ГЭР БҮЛИЙН багц нь 6 гишүүнээр хязгаарлагдаж байгаа бөгөөд та 6-аас дээш тооны гишүүнд даатгал авах бол нэмэлтээр авах шаардлагатай анхаарна уу. 

Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Үзэх
Түгээмэл асуулт хариулт Үзэх
Нөхөн төлбөр авах заавар Үзэх