Хээрийн аялалын богцондоо заавал авч явах зүйлс

Хээрийн аялалын богцондоо заавал авч явах зүйлс

Цар тахал, хөл хорио гээд хэзээ нэг энэ бүхэн өнгөрч санаа амарна аа гэж бодож байгаа ч нэгэнт зуны дулаан өдрүүд эхэлж байхад хэн бүхэн л эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж байгаа болов уу. Магадгүй зарим нь анх удаагаа хөдөө хээр аялахаар зэхэж байгаа ч юм бил үү. Туршлагатай ч бай шинэхэн аялагч ч бай аялалд бэлдэх ёстой зүйлсээ бүрэн бэлдсэн эсэхээ нягтлахад гэмгүй. Нэгэнт замд гарсан хойно “нэг л юм мартаад байсан юм аа” гэдэг мэдрэмжийг авмааргүй л байгаа биз дээ? Аялалдаа гарах сэтгэл хөөрөлдөө догдлоод заримдаа чухал зүйлсээ мартчихдаг шүү дээ. Тиймээс л урьдаас бэлтгэлээ сайн хангаж, богцондоо хийх зүйлсээ маш оновчтой төлөвлөх хэрэгтэй.

Аялалд гарахын өмнө юун түрүүнд бүрэн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Үүний тулд шаардлагатай зүйлсийн жагсаалт гаргаад, түүнийхээ дагуу бэлтгэл хангах хэрэгтэй. Аялалд заавал авч явах зүйлсийг жагсаалтыг бэлдлээ:

Хээр буудаллахад хэрэгтэй зүйлс

  • Майхан
  • Мишок, дэр, гудас
  • Чийдэн, батерей, зай
  • Аяны сандал, ширээ
  • Майхнаас өлгөх гэрэл

Шаардлагатай багаж, хэрэгсэл

  • Багажны жижиг хайрцаг /отверка, бахь, алх, наалддаг тууз гэх мэт/
  • Мод хагалахад хэрэглэх сүх

Хээрийн гал тогоо

  • Ундны цэвэр ус, усны сав
  • Гаазан плитка, гааз
  • Асаагуур, чүдэнз
  • Тогоо, тогооны бариул
  • Аяны аяга, таваг, халбага, сэрээ
  • Махны мод, хутга болон бусад хэрэгслүүд
  • Бөглөө онгойлгогч, лааз онгойлгогч 
  • Аяга таваг угаах шингэн болон зүлгэгч
  • Хогийн уут
  • Гал тогооны алчуур
  • Шинэхэн хүнсээ хадгалах аяны хөргүүр, мөс

Ингэхэд замд гарахдаа машинаараа дүүрэн хүнс ачаад явах гэж байна уу? Очсон орон нутагтаа хөрөнгө оруулалт хийгээд тэндээсээ хүнсээ цуглуулбал хэчнээн сайн гээч! Бие биеэ дэмжиж, хэцүү цагийг хамтдаа давцгаая.

Хувцас

  • Полифер/polyester/ материалтай амархан хатдаг хувцаснууд
  • Нар, шавьжнаас хамгаалах урт ханцуйтай цамц
  • Хөнгөн, биед эвтэйхэн гадуур хувцас
  • Борооны цув
  • Сэрүүн орой түүдэг тойроод суухдаа өмсөх дулаан цамц
  • Нар, салхинаас хамгаалах малгай
  • Нуур, голтой газар явж байгаа бол усны хувцас
  • Алхахад зориулсан хөнгөн, хөлд эвтэйхэн спорт гутал

Аялах үед танд тийм ч олон хувцас хэрэггүй. Яг одоо авч явъя гэж бодож байгаа хувцасныхаа талыг нь авч явахад л хангалттай гээд боддоо. Угааж цэвэрлэхэд амархан хатчихдаг, хөнгөн, зай бага эзлэх, солиод өмсчих цөөхөн боловч хэрэгтэй хувцаснуудаа аваад явахад л болно. Ачаа ихдэчихээр төвөгтэй байдаг шүү, тийм ээ?

Эрүүл мэнд & Ариун цэвэр

  • 00 цаас, хуурай болон нойтон салфетка
  • Гар ариутгагч болон амны хаалт
  • Шүдний оо, сойз
  • Микро мяндсан буюу microfiber материалтай амархан хатдаг гар нүүрийн алчуур
  • Анхны тусламжийн хайрцаг
  • Шаардлагатай эмүүд /харшлын эм, гэдэсний эм, зүрхний эм, халуун буулгах эм гэх мэт/

Коронавирусын цар тахлын аюул тааварлашгүй хэвээр байгаа энэ үед хөдөө хээр явахдаа ч амны хаалт, гар ариутгагчаа байнга биедээ авч яваарай. Шим тэжээлтэй хүнс хэрэглэж, нойроо бүтэн авч дархлаагаа дэмжээрэй.

Ачаагаа аль болох хөнгөн байлгах үүднээс гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг аялалд тохирох хэмжээгээр багахан авч яваарай. Сав дүүрэн шампунь авч яваад гуравхан удаа хэрэглэвэл хайран зай, бас дээрээс нь асгарчхаж мэднэ. Аяны хэмжээтэй савнууд аваад тохирох хэмжээгээр авч хийгээд явбал оновчтой.

Нар, шавьжаас хамгаалахад

  • Нарны тос
  • Нарны шил
  • Саравчтай малгай
  • Шавьж үргээгч майхны хаалт, шавьжаас хамгаалах биеийн тос, лаа зэрэг

Нарны хордлогод орвол толгой өвдөж, бөөлжих, суулгах шинж тэмдгүүд илэрнэ. Сэтгэл ханамжтай, санаа зовох зүйлгүй аялахын тулд нарнаас өөрийгөө болоод гэр бүл, найз нөхдөө хамгаалаарай.

Нэмэлтээр авч явах зүйлс

  • Утас, гэрэл зургийн камер, чийдэн зэргээ цэнэглэх аяллын нарны самбар
  • Дуран
  • Унших ном эсвэл KINDLE
  • Аяллын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг, харандаа
  • Авсаархан спикер
  • Бөөнөөрөө тоглож болох тоглоомууд /хөзөр, даалуу, саятан гэх мэт/

Энэ бүгдийг бэлдчихсэн бол аялалд явах бэлтгэлийнхээ нэлээн том хэсгийг дуусгачихлаа гэсэн үг. Аяллын үед хамгийн сайн баримтлах зүйлс бол байгальд хогоо ил задгай хаяхгүй байх болон хурд хэтрүүлэхгүй байх юм шүү. Аяллын явцад ямар ч гэнэтийн осол тулгарч мэднэ. Эмнэлэг, эмчилгээний зардал гээд төлөвлөөгүй зардал гарч болзошгүй шүү дээ. Тиймээс дотоодын аяллын “ЗАМД ГАРЪЯ” даатгалыг аяллын богцондоо нэмэхэд санаа зовох зүйл нэгээр багасна. Тус даатгалын талаарх мэдээллийг эндээс сонирхоорой. Бүгдээрээ байгальдаа ээлтэй, аюулгүй, сайхан дурсамжаар дүүрэн аялаарай.

Нийтлэгч : Т.Лхагвасүрэн