Тахлын үеийн стресс

Тахлын үеийн стресс

Коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаад аль хэдийн хагас жил өнгөрч байгаа билээ. Гэтэл энэ хугацаанд халдвар тархалт зогсохгүй улам эрчимтэй тархаж, нас баралтын тоо нэмэгдэж, ихэнх улс орнууд чанга дэглэмийн хөл хорио тогтоосноор хүн амын сэтгэлзүйн байдал мөн адил тогтворгүй болж байна.

Манай орны хувьд халдвартай орны тоонд багтсан боловч дотроо тархаагүй хяналт сайтай байгаа. Гэвч энэ нь тайвшрах шалтгаан биш бөгөөд харин ч иргэдийг тодорхойгүй байдалд оруулж, стрессдүүлэж, тааварлаагүй нөхцөл байдлыг үүсгэж байна

 

Тэгвэл стресс яаж үүсдэг хэрхэн түүнээс ангижрах вэ?

Стресс гэдэг нэр томьёо нь “хүчдэл” гэсэн утгатай англи үг бөгөөд биологийн шинжлэх ухаанд  янз бүрийн тааламжгүй нөлөөнүүдийн улмаас /даарах, өлсөх, сэтгэлийн дарамтад орох, гэмтэл авах гэх мэт/ хүн болон амьтны бие махбодод үүсэж байгаа физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн” байдлыг стресс гэдэг.

Стресс үүсгэх гол хүчин зүйлүүдийг стрессор гэх бөгөөд стрессор гэдэг нь бие махбодод хүчдэлийн байдлыг үүсгэдэг тааламжгүй нөлөөнүүдийг хэлдэг.Тэдгээрээс хамгийн элбэг тохиолддог нь айх, түгших, чих, уурлах, бухимдах, үзэн ядах, сэтгэл гутрах зэрэг сэтгэлийн стрессор юм .

Харин өнөөгийн бидний  амьдарч байгаа энэ цаг үе бол сэтгэлийн стресс үүсэх гол нөхцөл юм.

  1. Халдвар авчих болов уу гэсэн айдас
  2. Халдвар хэр удаан үргэлжлэх, цаашид яах бол зэрэг тодорхойгүй байдал
  3. Улс орнууд чанд дэглэмийн хөл хорио тогтоосноор хайртай дотно хүмүүстэйгээ уулзаж чадахгүй болох
  4. Эдийн засгийн хямрал хөл хорионы улмаас ажилгүйдлийн тоо нэмэгдэж байгаа зэрэг нь хүн амын дунд сэтгэл зовнил, айдсыг төрүүлснээр энэ нь өөрөө дархлааг сулруулж, халдварт өртөх нөхцөлийг үүсгэхээс гадна стресс гэх өвчин эмгэгийг үүсгэж байгаа юм.

“Америкийн сэтгэл судлалын холбоо” 2020 оны 05-сарын 4-нд Stress in the time of COVID19 хэмээх нэгэн сонирхолтой судалгааг нийтэлжээ.

Энэхүү судалгаа нь 2020.04.14-2020.05.04 хүртэл үргэлжилж, нийтдээ 3,013 насанд хүрэгчдийг хамруулсан бөгөөд тус судалгааны үр дүн нь короновирусийн тахлын үеийн байдалд гэр бүлтэй хүмүүс гэр бүлгүй хүмүүсийг бодвол стресс өртөх магадлал илүү байсан байна. Мөн тэдгээр хүмүүсийг стрессдэж байгаа шалтгаанаар нь харвал гэр бүлийн гишүүд халдвар авах вий хэмээх айдас өөрөө халдвар авахаас илүү ихээр хувь хүнийг стрессдүүлж байгаа нь ажиглагдсан бөгөөд зөвхөн халдвар авах эрсдэлээс гадна засгийн газар шийдвэрүүд болон хөл хорио зэрэг нь хүн амыг стрессдүүлж байна гэсэн тоо гарчээ.  

Хэвийн үед бид ажил, сургуульдаа явж, спортоор хичээллэж найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөдөг байсан бол цар тахлын үед хөл хорио тогтоож, албан байгууллага сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой амьдралын хэвийн мөчлөг алдагдаж тухайн нөхцөл байдалд дасан зохицохын тулд таны бие сэтгэл стрессд өртөж байна.

Стресс нь дараах үе шатуудаар үргэлжилдэг

  1. Сэтгэл түгшилийн үе: Гормоны түвшин нэмэгдэж, стресстэй тэмцэж эхэлнэ.
  2. Эсэргүүцлийн үе : Чадавхынхаа хэрээр дасан зохицно
  3. Туйлдалын үе: Стресст зохицох чадвараа алдаж амь насанд аюул учирна.

Тэгэхээр бид байнга ярьдаг ч гэлээ хэрэв бид тоохгүй өнгөрвөл стресс нь сэтгэцийн өөрчлөлтөд оруулж, өөрөө мэдэлгүй аюултай үйлдлүүдийг хийх зэрэг бие болоод сэтгэцийн хувьд ноцтой хохирол дагуулдаг тул бид энэ цаг үед аль болох эрсдэлийг урьдчилан таамаглаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын эерэг талыг олж харснаар та өөрийгөө стрессээс болон тахлын аюулаас хамгаалж чадна.

Магадгүй хөл хорио тогтоосонтой холбоотой бид гэр бүлтэйгээ сонирхолтой зүйл хийж,  илүү их цагийг өнгөрөөх эсвэл өөртөө цаг зарцуулах ,хөгжих боломж гарч байж болох юм.

  1. Өрөөнийхөө  дотоод заслыг өөрчлөх

2. Netflix -ийн шилдэг цувралуудыг дуусгах

3. Шинэ төрлийн хоолны жор турших

4. Шинэ хэл сурах

5. Минималист хэв маяг хэрэгжүүлэх

6. Үсний шинэ засалт

7. Quarantine Party /онлайн парти зохиох/ 

8. Шинэ бизнесийн санаа олох

9. Европын холбооны улсуудаар LIVE аялал хийх

https://www.skylinewebcams.com/en/webcam/espana/cataluna/barcelona/playa-barceloneta.html

https://www.skylinewebcams.com/en/webcam/belgique/flandres/bruges/bruges.html

https://www.skylinewebcams.com/en/webcam/italia/lazio/roma/roma-colosseo.html

10. Өөрийгөө сонсох

Гэхдээ халдвар тарсантай адилхан нэг л өдөр дуусна тэгэхээр үүрд үргэлжлэхгүй зүйлийн төлөө стрессдэж суухын оронд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч дагаж мөрдсөнөөр бид Хамтдаа давна.

"Мандал Даатгал" ХК "КОВИД" хэмээх шинэ даатгалын бүтээгдэхүүн гаргасныг та мэдсэн үү

Учирч болох эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалъя

Бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах линк рүү хандана уу

 

Нийтлэгч:  Д.Цолмон