Аяллын үеэр тохиолддог осол гэмтлийн анхны тусламж

Аяллын үеэр тохиолддог осол гэмтлийн анхны тусламж

Урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотой эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж байна уу?

Мэдээж аялах сайхан, зугаатай, дурсамжтай, бид аялалд гарахдаа сайхан бүхнийг бодож, төсөөлж гардаг шүү дээ

Гэхдээ төлөвлөсөн аяллаа сайхан аялал байлгахын тулд  тухайн аялж байгаа нутаг орны талаар мэдээлэлтэй байж, аяллын маршрутыг зөв гаргаж, аяллын бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй.

Бид яагаад энэ удаа аяллын үеэр тохиолдох осол гэмтлийн талаар мэдээлэл хүргэж байна гэхээр 2020 он короновирусийн тархалттай холбоотой ихэнх улс орнууд хил хааж , манай улсын ихэнх иргэд дотоод аяллыг төлөвлөж байгаатай холбоотой юм. Учир нь жилийн  энэ улиралд манай улсын  орон нутагт зорчих хөдөлгөөн ачаалалтай болж, орон нутагт гарах зам тээврийн осол болон бусад осол гэмтлийн тоо нэмэгддэг.

ГССҮТ-ийн 2019 оны  тандалтын тайлан мэдээнд нийт ослын 16% нь орон нутагт бүртгэгддэг бөгөөд  усанд живэх, хортой амьтанд хатгуулах, байгалийн хүчинд өртөх, орон нутаг дахь зам тээврийн осол /хурд хэтрүүлсэн/ гэх зэрэг шалтгаанууд эзэлсэн байна.

Тэгвэл дотоодын аяллын үед түгээмэл тохиолдох гэнэтийн ослын шалтгаант өвчлөл болон тэдгээрийн тусламж

  1. Нарших /Нарны хордлого / 

Шинж тэмдэг

Арга хэмжээ

Хөнгөн

  • Бие суларна
  • Толгой өвдөнө
  • Бөөлжис цутгана
  • Амьсгал, зүрхний цохилт түргэсгэнэ

Хүндэвтэр /39-40 хүртэл халуурна/

  • Толгой хүчтэй өвдөнө
  • Огиулж бөөлжинө
  • Тэнцвэр алдагдаж гуйвж дайвна
  • Муужирч унана

Хүнд /41-42 градус хүртэл халуурна/

  • Нүүр чинэрч улайна
  • Цонхийно
  • Ухаан алдаж комын байдалд орно
  • Таталт өгнө
  • Хэт халуун дулаан орчноос нь гаргана
  • Толгой, суга ,  цавь хүйтэн жин тавина
  • Хөлөө дээш сойх
  • Хүйтэн усаар биеийг арчих
  • Шингэн зүйлийг ихээр уух
  • Хувцсаа нимгэлэх

 

Анхаар!!!

Хүндэвтэр зэргийн үед яаралтай өөрт аль  ойрхон байрлах эмнэлэгт хандах хэрэгтэйг анхаарна уу.

 

  1. Усанд живэх

Усанд живснээс хойших эхний 3-6 минутад живсэн хүнийг уснаас гаргасан тохиолдолд ам насыг нь аварч болно. Гэхдээ аврахын тулд та өөрөө сайн сэлж чаддаг байх хэрэгтэйг анхаарна уу

Живсэн хүнийг эхлээд уснаас гаргаж

  • Толгойг гэдийлгэж , эрүүг өргө
  • Ам хоолойд тээглэсэн зүйлийг гарга
  • Цээж хөдөлж, амьсгалж байгаа эсэхийг шалга
  • Амьсгалын замд орсон ус, шингэнийг гаргана.

Хэрэв амьсгалахгүй бол

Хүзүүний судас цохилохгүй бол

 

  • Усыг бүрэн гаргасны дараа хиймэл амьсгал хийнэ
  • Амнаас хамарруу хүчтэй үлээ / 10сек – 5 удаа / ухаан ортол нь давт
  • Амьсгалж эхэлбэл хажуу талаар нь харуулж цэвэр агаар амьсгалуул

 

 

  • Өвчүүний голд 1 гарынхаа алгыг байрлуулж нөгөө гараараа түгж
  • 2 гараа нугалахгүй, босоо байрлалд цээжин дээр нь дар
  • Амьсгал сэргэж судасны лугшилт мэдрэгдэх хүртэл үргэлжлүүл
  1. Хачигт хазуулах

Монгол улсын 8 аймаг 17 сум хачигт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Хачиг нь өөртөө 3 төрлийн бактерийн халдвар тээдэг. Эдгээрээс хамгийн их тохиолдог нь хачигт энценфалит юм. Энэ нь  5 сарын сүүл үеэс идэвхжиж , ой модтой газруудад аялж явахад хүнийг халдварлуулдаг. Хачигны шүлсэнд агуулагдах өвдөлт намдаах бодисын нөлөөгөөр хазах сорох нь эзэн амьтанд мэддэггүй. Ихэвчлэн хүний нимгэн чийгтэй арьсны хэсэг суга, цавь, хөхний дор, чихний ард байрлаж хаздаг. Нууц үе 7-14 хоног

Шинж тэмдэг

Арга хэмжээ

  • Халуурах
  • Толгой хүчтэй өвдөх,
  • Огиулах , бөөлжих
  • Нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх
  • Татах
  • Хувалз болж шигдсэн эсвэл зууж наалдсан хэсгийг чимхүүрээр чимхэж эргүүлэх хөдөлгөөнөөр сугалж авах
  • Шигдсэн хэсгийг спирт , иод, тамединаар арчиж ариутгах
  • Тод өнгийн битүү хувцас өмсөх

 

  1. Шагай булгалах

Шинж тэмдэг

Арга хэмжээ

  • Өвдөх
  • Хавдах
  • Хөхрөх
  • Хөдөлгөөн хязгаарлагдах
  • Хөдөлгөөн хязгаарлах боолт хийнэ
  • Хүйтэн жин тавих / 1удаа 20-30 минутаар өдөрт 3-4 удаа тавих/
  • Үрэвсэл намдаах эм хэрэглэх

 

  1. Хоолны хордлого

Халуун дулааны цагт ихэнх тохиолдолд  аялалд авч яваа бэлэн бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдах болон халдварлагдсан хүнсээр дамжин халдвар авдаг бөгөөд богино хугацаанд шингэн алдаж үхэлд ч хүргэх аюултай.

Шинж тэмдэг

Арга хэмжээ

  • Бөөлжинө /3-аас доошгүй удаа гүйлгэнэ/
  • Бие суларч , илт тамир тэнхээгүй болно
  • Ам цангана, хатна, арьс хуурайшина
  • Цусны даралт багасна
  • Гэдсээр хүчтэй хатгуулах
  • Шингэн зүйл их уух
  • Хорсол хэрэглэх
  • Нүүрсэн эм хэрэглэх / 2-3 цаг тутам 4 шахмал эм гэхдээ хоногт 12 шахмалаас хэтрэхгүй/
  • Хамгийн ойрын эмнэлэгт хандах
  1. Ясны хугарал

Хугарлыг ил болон далд хугарал гэж ангилдаг бөгөөд ил хугарал нь яс хугарч хугарлын үзүүр арьсыг цоолон гарч ирдэг. Далд хугарал нь нүдэнд ил харагдахгүй ойр орчмын зөөлөн эдүүд хавагнаж, улайж, өвдөлт ихтэй байдаг.

Шинж тэмдэг

Арга хэмжээ

  • Өвдөнө
  • Хэлбэр алдагдана
  • Хавдаж, улайна
  • Тэр хэсэг газрын арьс хална
  • Барьж үзэхэд ясны хавиралдах чимээ сонсогдоно
  • Гараа угаа
  • Цус гарч байвал цусыг тогтоо
  • Шархан дээр жийргэвч тавьж боолт хий
  • Хугарсан ясанд чиг тавь
  • Хугарсан үеийг хөдөлгөөнгүй болгож жийрэглэн тээвэрлэхэд бэлд

Чиг тавихад анхаарах зүйлс

  • Чиг нь хугарсан яснаас  дээш доош 1- 2 үеийг хамарсан байна
  • Чиг нь гулзайж мурийхгүй бат бөх байх
  • Боолтны чанга сулийг тохируулсан байх

Чигийг дараах байдлаар тавьдаг

 

  1. Түлэгдэлт

Шинж тэмдэг

Арга хэмжээ

1-р зэрэг / Өнгөц түлэгдэлт/

  • Улайна
  • Бага зэрэг хавдана
  • Хорсоно

2-р зэрэг /Арьсны өнгөц болон жинхэнэ давхарга/

  • Улайж хавдана
  • Цэврүү үүснэ
  • Өвдөнө

3-р зэрэг /Арьсны бүх давхарга/

  • Улайна
  • Хавдана
  • Өвдөлтгүй
  • Арьсны өнгө өөрчлөгдөнө
  • Осол болсон газраас холдуулах / хувцас эд зүйлс тайлах/
  • Урсгал хүйтэн усан доор 10-20 минут байлгах
  • Гар доорх цэвэр материалаар боолт хийх
  • Өвдөлт намдаах эм уух
  • Яаралтай эмнэлэгт хандах

Галын дөлд түлэгдэж байгаа тохиолдолд

ЗОГС-ХЭВТ-ӨНХӨР дараааллаар өөрийгөө хамгаалаарай

  1. Ил шарх

Шинж тэмдэг

Арга хэмжээ

  • Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах
  • Цус шүүрэх
  • Хавдах
  • Өвдөх
  • Гараа угаа
  • Халдвар дамжихаас сэргийлж бээлий эсвэл уут оруулж өмс
  • Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаа.
  • Шархан дээр бинт байхгүй бол цэвэр даавуу тавь
  • Гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биетийг тавина
  • Боол хий
  • Мөчийг өргүүлэн сойлт хий

Дараах зүйлсийг анхаарна уу

  1. Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид ханд
  2. Шархан дээр элдэв тос, антибиотик зэрэг эм түрхэж болохгүй
  3. Шарханд гадны биет зоогдсон бол авах оролдлого бүү хий
  4. Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

Тэгэхээр та бүхэн аялалд гарахдаа анхны тусламжийн хайрцаг болон бусад хувийн бэлтгэлийг сайтар хангаж гарахыг зөвлөхөөс гадна орон нутагт аялж явахад учирч болох дээрхи эрсдэлүүдээс таныг хамгаалах “Замд гаръя” дотоодын аяллын даатгалын  бүтээгдэхүүн байдгийг дуулгая

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс аваарай

Алтан шар зам тань өлзийтэй байг:)