Аяны цүнхээ хэрхэн зөв сонгох вэ?

Аяны цүнхээ хэрхэн зөв сонгох вэ?

Гэр бүлээрээ, найзуудаараа аялалд гарахад бэлэн үү? Ачаа хөнгөн хирнээ хэрэгтэй бүхнээ аваад явах шиг санаа амар зүйл байхгүй шүү тийм ээ? Хээр явах ч бай гадаад далайд зорчих ч бай нэг л цүнхэнд хэрэгтэй зүйлсээ оновчтой багалчихвал амар шүү дээ. Унаа тээвэр сольж суух, ачаагаа бариад алхах, очсон газраа буудаллах гээд тэр бүхэн их ачаа чирмээргүй л байгаа биз дээ? Ердөө ганц цүнхэнд яаж ачаа бэлдэхийг сонордуулъя.

Ачаагаа зөв баглахад хамгийн чухал алхам нь аяны цүнхээ зөв сонгох байдаг. Цүнхээ сонгохдоо доорх хүчин зүйлсийг бодож үзээрэй.

  • Авч явахад эвтэйхэн байх – Машинаасаа буугаад шууд майхан уруу ордог ч бай, уул хаданд олон хоног алхдаг ч бай аяны цүнх чинь авч явахад эвтэйхэн байх хэрэгтэй.
  • Ус, чийгийн хамгаалалттай байх – Бороо орох, нойтон чийгтэй газар буудаллах, гол усанд эд зүйлсээ унагаах гээд ус чийгийн эрсдэл их бий. Ийм үед хэрэв цүнх чинь ус чийгийн хамгаалалттай бол санаа зовох зүйл нэгээр багасах нь ээ.
  • Олон тасалгаатай байх – Утасны цэнэглэгч, чихэвч зэргээ нэг тасалгаанд, ариун цэвэр, гоо сайхны зүйлсээ нэг тасалгаанд гээд анхнаасаа зохион байгуулалттай хийчихвэл дараа нь хайсан зүйлсээ олоход амар.
  • Мөрөвч нь зөөлөвчтэй байх – Ачаа ихтэй үед нарийн мөртэй цүнх, үүргэвч үүрээд явахад мөр холгож, хүнд санагдана. Мөрөндөө өргөн зөөлөвчтэй цүнх ачааны мөрөнд ирэх даралтыг багасгаж өгдөг.
  • Нуруундаа зөөлөвчтэй байх – Нурууны доод хэсэгт зөөлөвчтэй үүргэвч нь нуруу болоод үүргэвч хоёрын дунд зай гаргаж, салхи нэвт гүйх боломжтой болгодог. Ингэснээр халуун өдөр хэчнээн хол алхсан ч нуруу чинь хөлрөхгүй.
  • Багахан сул зай гарч байна уу? – Хэт том цүнх авч явах хэцүү, тэглээ гээд яг бүх зүйлээ хийгээд дүүрчих цүнх ч бас хэцүү. Хэрэгтэй зүйлсээ хийгээд багахан сул зай үлдэж байвал зүгээр. Замдаа идэх амттанаа хийчихнэ. Эсвэл машинд халууцаад байвал гадуур хувцсаа түр хийчхэж болох юм.

Хувцсаа хэрхэн баглах вэ?

  • Хувцсаа хуйлж хийвэл хамгийн бага зай эзэлнэ. Хувцаснуудаа цүнхнийхээ хамгийн доор нь хийгээрэй.
  • Бороо, усанд хувцас норчихсон үед ачаагаа баглах хэрэг гарж юуны магад. Чийгтэй хувцсаа хийх гялгар уут бэлдэж яваарай.

Аяны ариун цэвэр, гоо сайхны хэрэгслүүдээ хэрхэн баглах вэ?

  • Шингэн саван, шампунь, оо зэргийг аяны хэмжээтэй жижиг саванд тасалж хийх хэрэгтэй. Гоо сайхны зүйлсээ ч бас жижиг савлагаанд тасалж хийгээрэй.
  • Цэгцтэй байх үүднээс ариун цэвэр, гоо сайхны зүйлсээ тусд нь жижиг цүнхэнд хийгээд аяллын цүнхэндээ хийгээрэй

Өөр юу хийх билээ?

  • Халуун өдөр уух цэвэр ус ойр байх хэрэгтэй. Халуунд шингэний дутагдалд орвол ядарч сульдахаас гадна халуунд нарны хордлогод орох эрсдэлтэй байдаг. Баллонтой цэвэр уснаас усны савандаа ус сэлгэж хийгээд явбал хог хаягдал гарахгүй, байгальдаа ээлтэй аялах нь байна шүү дээ.
  • Нойтон чийгтэй газар уул хад, гол усны дэргэд бишгүй л таарна. Бороонд норчихвол хувцсаа заавал хуурай хувцсаар сольж өмсөх хэрэгтэй. Тиймээс сольж өмсөх илүү гутал ч бас цүнхлээрэй. Амархан хатдаг оймснууд авах нь ч бас чухал шүү. Гутлынхаа хэлбэрийг алдагдуулахгүй тулд оймснуудаа гутландаа хийчхэж болох юм.
  • Унших ном, хөзөр, амттан, зургийн дэвтэр, тоглоом, камер гээд өөр хэрэгтэй зүйлсээ ч бас цүнхлээд яваарай. Амарч зугаалах газраа очмогцоо цүнхнээсээ хамгийн түрүүнд гаргах зүйлсээ цүнхнийхээ дээд хэсэгт байрлуулах хэрэгтэй.

Аялалд гарах бүрдээ бид хамгийн сайн сайхныг хүлээж догдолдог. Амьдрал сайхан зүйлсээр баян ч гэлээ гэнэтийн эрсдлүүд бидний замд тулгардаг. “Замд гаръя” аяллын даатгалаа аваад санаа амар аяндаа гараарай. Даатгалын талаарх мэдээллийг эндээс сонирхоорой.