Хэрхэн царай алдахгүй аялах вэ?

Зуны дэлгэр өдрүүд үргэлжилж, аялж яваа хүмүүсийн постыг хараад сэтгэл тогтохгүй гэгэлзээд, аяллын төлөвлөгөө гаргачхаад сууж байна уу?

Тэгвэл би таны аялалд өнгө нэмэх өөрийн бяцхан туршлагаас хуваалцъя. Би “Single ladies 3” гарах хүртэл аялалд явахдаа байнга шороотой хутгалдана гээд муу хувцас, бэлтгэлийн өмд цамц өмсөж явдаг байлаа. Тэр киног үзээд өөрийнхөө аяллыг цүнхийг сэлгэж, царай алдахгүй аялах жижигхэн зүйлсийг байнга авч явдаг болсон нь 90% үр дүнтэй шүү. 

1. Нүүр цэвэрлэх зориулалтын салфетка

Аялалд явахад дийлэнх хугацаа машинд өнгөрдөг учраас тэр бүр нүүрээ цэвэр усаар угаагаад байх боломж гардаггүй. Гэвч будагтайгаа 8 цагаас илүү байх нь арьсанд тань сөрөг нөлөөтэй тул аль болох цэвэрлэж байх хэрэгтэй. Тэгснээр арьс тань амарч, арьсны элдэв асуудал үүсэхээс сэргийлнэ. Иймээс аялалд гарахдаа нүүрний будаг арилгах зориулалтын нойтон салфеткай заавал авч яваарай. Салфетка сонгохдоо аль болох химийн найрлага багатай, зөөлөн бүтэцтэйг сонгоорой.  

2. Хуурай шампунь

Аяллын 2 дахь хоногоос л үс тослогтоод, хоорондоо туг тугаараа наалдаж эхэлдэг шүү дээ. Энэ үед үсний анхны тусламж бол мэдээж хуурай шампунь. Хуурай шампунь нь найрлагадаа тос бохирдол шингээгч, үсийг арчлах зориулалттай тусгай орц болон үс хэлбэржүүлэгч хүртэл агуулдаг. Усыг бүрэн орлохгүй ч, 1-2 өдөртөө таны үсний асуудлыг хөнгөхөн шийдвэрлэх, аяллын сайн хамтрагч байх болно.

Мөн үсээ ороох загварлаг алчууруудыг авч авахаа битгий мартаарай.

3. Нарны тос

Арьсны хамгийн том дайсан юу болохыг мэдэх үү? Тэр бол нарны хэт ягаан туяа. Харин энэхүү хорт туяанаас таныг хамгаалах хамгийн сайн хамгаалагч бол нарны тос юм. Гэхдээ нарны тосыг сонгохдоо, савлагаан дээрх SPF болон PA тэмдэглэгээг анхаарах шаардлагатай.

SPF нь тухайн тос таныг UVB /Ultraviolet B/ туяанаас хамгаалах түвшинг илтгэнэ. UVB туяа нь арьсны өнгөн хэсэгт үйлчилдэг бөгөөд таныг арьсыг борлуулж, түлж, хайрсан боорцог шиг болгодог.

PA нь тухай тос таныг UVA /Ultraviolet A/ туяанаас хамгаалах түвшинг илтгэнэ. UVA нь арьсны гүнд нэвтэрдэг туяа бөгөөд таны арьсыг гүнээс нь гэмтээж, хөгширч, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг байна.

Тэмдэглэгээ

Хамгаалах хугацаа

Тэмдэглэгээ

Хамгаалах хугацаа

1

SPF 15

3 цаг

PA+

4 цаг

2

SPF 30

5 цаг

PA++

8 цаг

3

SPF 40

7 цаг

PA+++

8 цагаас дээш

4

SPF 50

9 цаг

 

 

Мөн эмзэг цайвар арьстай байх тусам SPF өндөр байх шаардлагатай. Тэгэхээр та доорх хүснэгтээс наранд хэр удаан байхаас хамаарч, ямар хамгаалалтай тос хэрэглэх шаардлагатайгаа харна уу.

Арьсны өнгө

1 цаг

2цаг

3 цаг

4 цаг

5цаг

Маш цагаан /Борлодоггүй, амархан түлэгддэг/

SPF 30

SPF 30

SPF 50+

SPF 50-100

SPF 50-100

Цагаан /Удаан борлодог, амархан түлэгддэг

SPF 15

SPF 30

SPF 50+

SPF 50+

SPF 50-100

Шаргал /Борлохоосоо түлэгдэх нь хурдан/

SPF 15

SPF 30

SPF 30

SPF 30

SPF 50-100

Бор /Борлох нь амархан, түлэгдэх нь харьцангуй бага/

SPF 8-14

SPF 15

SPF 15

SPF 30

SPF 50+

Нарны тосыг 2 цаг тутам сэргээж түрхэж байж, хангалттай хэмжээнд хамгаалалт болж чаддаг гэдгийг анхаарна уу.

4. Ам зайлагч

Хаана ч байсан хамаагүй, хамгийн чухал зүйл бол амны хөндийн эрүүл ахуй. Аялалд явахад мэдээж хүссэн үедээ шүдээ угаах асуудалтай байдаг. Иймд, ам зайлагч авч яван, хоол идсэнийхээ дараа заавал амаа зайлж байгаарай.

5. Setting Spray буюу будаг түгжигч

Аяллын турш дөнгөж саяхан make-up хийсэн мэт будалттай байхыг хүсэж байна уу? Харамсалтай нь өглөө будсан будаг өдөр гэхэд л шингэж, арьс тослогтож, будаг буучихсан байх нь олонтаа. Энэ тохиолдолд нүүрний будаг түгжигч setting spray танд тус болно. Бүр 16 цаг хүртэл будаг тогтоох чадвартай байдаг гээд боддоо.

6. Тод өнгийн уруулын будаг

Уруулын будгийг зөвхөн онцгой үйл явдалд зориулан хэрэглэдэг байсан үе аль хэдийн өнгөрчээ. Аялж явахдаа ч гэсэн зураг авахуулах үедээ халааснаасаа ганцхан уруулын будаг гаргаж ирээд л будахад гайхалтай зурагтай болох болно.

Бяцхан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч чадсан гэж найдаж байна. Нээрээ нь царай алдахгүй байх бас нэг арга бол аяллын даатгал хийлгэх шүү.

Мандал Даатгалын дотоод аяллын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр хандаарай.

Д.Цолмон