“3 ТОНН БЕНЗИН” урамшуулалт аян эхэллээ

Хичээл сургууль орж ажил амьдралын эрчим нэмэгдсэн намрын улирал айлчлан иржээ.  Цар тахлын улмаас хөл хорионд ороод байсан олон компани бизнесүүд сэрж завгүй ажиллах өдрүүд айсуй. Өөрийгөө ч анхаарах завгүй энэ өдрүүдэд автомашиндаа давхар санаа зовно гэдэг хэний ч хүсэх зүйл биш ажээ. Гэтэл Улаанбаатар хотод түм түжигнэж бум бужигнаж 600,000 автомашин холхилдож байна. Түгжрэл, зогсоол, хулгайч нар гээд л автомашинд аюул учруулах зүйлс барагдахгүй байгаа нөхцөлд жолооч танд ямар гарц үлдэж байна вэ?

Хариулт нь “Тээврийн хэрэгслийн даатгал”. Автомашин бол энгийн хүний өдөр тутмын хэрэглээ, ажил амьдралын хэрэгцээг хангагч эд хөрөнгө билээ. Харин өөрийн буруугаас, бусдын буруугаас, эсвэл бүр ямар ч эзэнгүй хөндлөнгийн хүчин зүйлээс болж энэхүү үнэтэй эд хөрөнгөөрөө хохирохыг “Тээврийн хэрэгслийн даатгал” зөвшөөрдөггүй. Та автомашиныхаа үнийн 1-2% орчим дүнгээр даатгуулаад 100% хамгаалалт авах боломжтой. Энэ л таны эд хөрөнгөө хамгаалах ухаалаг сонголт болж чадна.

Мандал Даатгал автомашинаа даатгуулах гэж буй иргэдэд зориулж “3 ТОНН БЕНЗИН” урамшуулалт аянаа ДАХИН зохион байгуулж байна.

Даатгуулсан харилцагч бүрд хураамжаас шалтгаалж 200-800 оноо тооцох бөгөөд Бензин талон, и-мартын эрх зэрэг урамшууллын купонуудаас сонгож зарцуулах боломжтой. Мөн жолооч танд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлдэг компаниудаас хөнгөлөлт авах эрхийн картыг бэлэглэнэ. Эцэст нь 3 удаагийн сугалаанд оролцож банкаа дүүргэх боломжийг танд давхар олгож байна.

Хэрэв та өөрийгөө “Сайн жолооч” гэдгээ баталбал 20 хувийн хураамжийн хөнгөлөлт авч бас болно шүү.

Хураамжаас хамаарч танд 200-800 оноо өгөх бөгөөд үүнийг доорх эрхийн бичгүүдэд зарцуулах боломжтой.

даатгал-мандал

Сугалааны тохирол

  • 2020.10.16-нд “1 ТОНН БЕНЗИН” -1 азтан , “100 ЛИТР БЕНЗИН” - 5 АЗТАН
  • 2020.11.16-нд “1 ТОНН БЕНЗИН” -1 азтан , “100 ЛИТР БЕНЗИН” - 5 АЗТАН
  • 2020.12.16-нд “1 ТОНН БЕНЗИН” -1 азтан , “100 ЛИТР БЕНЗИН” - 5 АЗТАН тус тус тодорно.

Та боломжийг битгий алдаарай, дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2000 дугаарын утсаар холбогдож лавлана уу