Тархиныхаа алжаалыг тайлах зорилгоор ээлжит номынхоо эрэлд гарч байхдаа 3 жилийн өмнө уншиж байсан “Зуршлын Хүч” /The Power of Habit by Charles Duhigg/ номтой ахин тааралдаж, эргэлзэлгүй сонголоо. Уншсан ном гэж олзуурхсандаа бус харин КОВИД-19 цар тахлын хязгаарлагдмал үед өөртөө болон гэр бүлдээ шинэ зуршил, хэв маяг бий болгох, муу гэж бодсон зүйлээ гээхийн тулд дахин унших хэрэгтэй гэж бодсон юм. 

Бид өдөр тутамдаа ганцхан зүйлийг л зөв хийж, зуршил болгож чадвал бидний санаатай болон санаандгүй хийх үйлдэл нь үүний хажууд өчүүхэн нөлөө үзүүлэх нь бий. Зохиолч тус номыг бичихийн тулд 700 гаруй дипломын ажилтай танилцаж, 300 гаруй эрдэмтэн, удирдлагуудтай ярилцлага хийж, олон улсад томоохон корпоациудад хэрэгжүүлсэн олон арван хаалттай судалгааны материалуудыг нэг бүрчлэн үзжээ. Үүний үр дүнд бидний амьдралын бүхий л хэсэгт нөлөөлөл үзүүлдэг зуршлуудыг энгийн бөгөөд хялбараар захирч чадна гэдэг санааг дэвшүүлсэн байна.

“Зуршил болгон утга учир ач холбогдолтой байх албагүй ч өдөр тутам иддэг хоол, орой бүр хүүхдүүддээ хэлдэг үг, мөнгөө хэрэглэж дуусгадаг эсвэл хадгаламжид хийдэг, дасгал хөдөлгөөн хэр их хийдэг, бодол төлөвлөгөөгөө яаж цэгцэлдэг зэрэг нь эрүүл мэнд, ажлын бүтээмж, эдийн засгийн аюулгүй байдал, аливаа эрсдэл байдгийг мэдэх ч түүнээс зайлсхийх, аз жаргал, өөрийнхөө хүссэн үр дүнд хүрэх зэрэгт асар том нөлөө үзүүлдэг.” гэж уг номонд дурджээ. Дьюкын Их Сургуулийн судалгааны багийн 2006 онд гаргасан судалгааг харвал бидний өдөр бүр хийдэг үйлдлийн 40% нь бодож дүгнэсний үүднээс гаргасан шийдвэр бус ЗУРШИЛ байдаг аж. Номны 1-р хэсэгт зуршил хувь хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг гэдэгт гол анхаарлаа хандуулсан бол 2-р хэсэгт амжилт олсон томоохон компаниудын болон байгууллагын зуршлыг анхаарч. Ялангуяа Паул О Нэйл гэх маркетингийн менежер нэг зуршилд гол анхаарлаа хандуулах аргаар дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байсан хөнгөн цагааны компанийг Дав Жонс аж үйлдвэрлэлийн дундаж индекс хамгийн их орлоготой компани болгож чадсан аргыг нарийвчлан анхаарч үзсэн бол 3-р хэсэгт нийгмийн зуршлын талаар ба Мартин Лютр Кинг номлогч болон иргэний хөдөлгөөн Алибама мужийн Монтгомэрид гүн шингэсэн нийгмийн буруу зуршлыг өөрчилснөөр амжилтад хүрсэн шалтгааныг нарийн тусгасан байна.

Зуршил гэдэг нь “Бид ямар нэгэн зүйлийг ухамсрын үүднээс шийддэг боловч хэсэг хугацааны дараа хийхгүй дээ гэсэн үйлдлээ бараг өдөр бүр давтан хийдэг" үйлдлийг хэлдэг байна. Жишээ нь өглөө сэрээд л “за өнөөдөр тамхи татахгүй, кофе уухгүй дээ” гэж өөртөө амлалт өгсөн ч өдөр өнгөрөхөд бид аль хэдийн эдгээр улигт зуршлуудаа хийчихсэн байдаг. 

Энэхүү давтамжид үйлдлүүд энгийн үйлдлүүдийн үр дүнд бий болно.Тиймээс зуршил яаж тогтдогийг ойлгож чадвал бид өөрсдийнхөө үйлдлийг хүссэн чиглэл рүү нь залж чадна. 

Номын 2-р хэсэг миний анхаарлыг илүү их татаж, тус номыг дүгнэх үндэслэлийн суурь болсон. Үүнд: Пепсодент оо гараад хэдэн жил өнгөрсний дараа Хопкинс зөвхөн Пепсодент оогоор л нэг сая доллар олж чадсан гэдэг. Энэхүү амжилтын нууц нь “Хүний сэтгэл зүйг тодорхой хэмжээнд ашигласны ач” гэж хэлсэн юм. Хүний сэтгэл зүй нь 2 үндсэн зарчим дээр тулгуурласан байдаг:

Нэгдүгээрт: Энгийн боловч тодорхой өдөөгчийг ол! (Шүдээ угаахын өмнө хэлээрээ шүдээ эмрээд үзээрэй)

Хоёрдугаарт: Үр дүн /шагнал/-г нь тодорхой гаргаж өг! (Шүдээ угаасны дараа дахин хэлээрээ шүдээ эмрээд үзэхэд таны шүдний өнгөрүүд арилж тэр даруй үр дүнг мэдэрч, сэнгэсэн өөрт таатай мэдрэмж төрүүлнэ)

Тохирсон өдөөгч болон үр дүн (шагнал)-г олж чадвал шидэт саваа гартаа барьсантай адил шинэ ЗУРШИЛ бий болгож, магадгүй бизнесийн амжилтыг олж нээнэ.

Номоос олж авсан мэдлэгээ хувьд амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор бяцхан туршилт хийсэн юм.

1-рт Эрүүл мэндийн үзлэгт тогтмол орох

2-рт Амьдралын тогтсон хэв маягийг эвдэж шинэ хобби сонирхолтой болох

3-рт Хуримтлал үүсгэх

Ингээд эхний алхмаар өдөр тутмынхаа цагаас багахан хэсгийг л хайлтын үйлдэлд зориулж байгаад Дотоодын эрүүл мэндийн даатгалыг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгтэй нь хамт даатгуулав. Үүнийхээ дүнд Грандмед эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт орж өөрт илэрч байсан зовуурын шалтгааныг олж урьдчилсан сэргийлж чадсанаар 2 дах зорилгоо өөртөө итгэлтэйгээр эхэлж фитнессээр хичээллэж биеийн тамир гэсэн өөрөөсөө 10-аад жил зугтаасан үйлдэлтэйгээ нүүр тулж өөрийгөө ялан дийлсэн юм. 

Ингээд та ч гэсэн шинэ зуршилтай болж урьдчилан сэргийлэх багцын шинжилгээтэй дотоодын эрүүл мэндийн даатгалын талаар сонирхохыг хүсвэл мэдээлэл авах товчийг дараарай :)

Зорилго тавьж бага багаар түүндээ хүрч, хүрсэн үедээ өөрийгөө шагнаж урамшуулж байгаарай.

 

Нийтлэгч : Г. Хонгорзул