Хямралын үеийн санхүүгийн төлөвлөлт

Ковид-19 вирус дэлхий нийтэд эрчимтэй тархсанаар бизнесийн салбарыг бүхэлд нь өөрчилж эдийн засгийн шинэ системд дасан зохицох шаардлага бий болов. Үүнд компаниуд хурдацтай дасан зохицож санхүү болон эрсдэлийн удирдлагаа эргэн харж, засаж сайжруулах сорилттой тулгарч байна. 

ОУВС-ийн нэгтгэсэн тооцооллоор Вирусын нөлөөгөөр 2020 оны 2-р улиралд дэлхийн эдийн засаг 5.4 хувиар агшсан бөгөөд хямралд хамгийн түрүүнд хүндээр өртсөн салбаруудад агаарын тээвэр, аялал жуулчлал болон автомашин үйлдвэрлэлийн салбар багтаж байна. Moody’s агентлагийн хийсэн судалгаагаар тус вирус нь дэлхийн засгийн голлох салбаруудад ямар түвшинд нөлөөлж байгааг доорх инфографикаар харууллаа.

 

Манай улсын хувьд чанаргүй зээлийн хувийг эдийн салбаруудаар ангилж үзвэл 

  • Уул уурхай , 
  • Тээвэр 
  • Үзвэр үйлчилгээ, зочид буудлын салбаруудын зээлийн эргэн төлөх чадвар нь хамгийн их муудсан үзүүлэлттэй гарчээ. 

Богино хугацаанд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа хямралын энэ үед компаниуд санхүүгийн төлөвлөлт, бэлэн мөнгөний удирдлагаа оновчтой хэрэгжүүлэхэд өмнөх үеэс илүү анхаарах шаардлагатайг өмнөх жилээс хурдацтай өссөн чанаргүй зээлийн дүнгээс харж болохоор байна.

Эх сурвалж: Монгол банк

 

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА САЙЖРУУЛАХ:

Эдийн засгийн шинэ системд дасан зохицохын тулд компаниуд санхүү болон эрсдэлийн удирдлагаа оновчтой удирдсанаар эрсдэлтэй цаг үеийг давах боломжтой юм. Санхүүгийн менежер хамгийн түрүүнд эргэлтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхэд анхаарна. Компани эргэлтийн хөрөнгийн удирдлагаа оновчтой хэрэгжүүлснээр санхүүгийн загвар боловсруулахад дөхөм болох бөгөөд хөрвөх чадвар сайжирч бэлэн мөнгөний дутагдлаас сэргийлэх юм. 

САНХҮҮГИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС:

Хямралаас үүдсэн тодорхойгүй байдал эдийн засагт бий болж байгаа учраас санхүүгийн төлөвлөлт хийхдээ эдийн засгийн орчинд тохируулан ухаалаг стратеги боловсруулж   хэрэгжүүлэх нь чухал. Жилийн эхэнд боловсруулсан бизнес төлөвлөгөөг нөхцөл байдалтай уялдуулан шинэчилдэг байх, борлуулалтын орлого болон үйл ажиллагааны зардлыг сайн, муу хувилбараар төсөөлж оруулах нь бодитой үр дүнд хүргэнэ. Санхүүгийн загварыг боловсруулахдаа анхаарах хэрэгтэй хүчин зүйлсийг доорх хүснэгтэнд харууллаа.

Бизнесийн өсөлт 

Эдийн засгийн индекс 

Мөнгөн урсгалын таамаглал

Хямралын үе болон дараах үеийн макро эдийн засагтай уялдуулсан бизнесийн өсөлтийн таамаглалыг боловсруулах; 

  • Хямралын үе болон дараах үеийн макро эдийн засагтай уялдуулсан тогтмол болон хувьсах зардлыг инфляцийн өсөлттэй уялдуулсан индекстэй уялдуулах; 
  • Гадаад валютын ханшийн таамаглалыг хямралын үеийн эдийн засаг, гадаад худалдааны нөхцөл байдалд үндэслэн шинэчилэх;
  • Борлуулалтын орлогыг хямралын үеийн болон дараах хувилбараар боловсруулах;
  • Борлуулалттай холбоотой гэнэт гарч болзошгүй зардлыг төлөвлөх;

 

Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал (Opex & Capex)  

  • Богино, дунд, урт хугацааны хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөг бизнесийн үйл ажиллагаагаа дахин үнэлэн хямралын үе болон дараах гэсэн хоёр хувилбараар боловсруулах;  
  • Хөрөнгө оруулалтын зардлыг ач холбогдол, шаардлагаар ангилах эсхүл хөрөнгө оруулалтыг хойшлуулах;
  • Тогтмол зардлуудыг бууруулах, боломжтой бол хувьсах зардалд хөрвүүлэх;

Санхүүжилтийн төлөвлөлт 

  • Дахин санхүүжилтийг харилцагч санхүүгийн байгууллагатай хамтран судлах;
  • Зээлийн бүтцэд өөрчлөлт хийх боломжийг судлах, зээлийн хуваарьт өөрчлөлт хийх боломжийг судлах;
  • Санхүүгийн байгууллагууд эрсдэлтэй нөхцөлд зээлийн санхүүжилтэд тавих шаардлагаа нэмэгдүүлдэг тул хамтын ажиллагааг сайжруулах;
  • Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг (covenant) эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх эсэхийг тодорхойлох;

Эдийн засгийн индекс 

Хувилбаруудын үнэлгээ 

ЗГ бодлого, дэмжлэг

  • Хямралын үе болон дараах үеийн макро эдийн засагтай уялдуулсан тогтмол болон хувьсах зардлыг инфляцийн өсөлттэй уялдуулсан индекстэй уялдуулах;
  • Гадаад валютын ханшийн таамаглалыг хямралын үеийн эдийн засаг, гадаад худалдааны нөхцөл байдалд үндэслэн шинэчлэх;

“Маш муу” буюу хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх үеийн хувилбаруудыг тодорхойлох; 

Засгийн газраас компаниудад үзүүлж буй дэмжлэгүүдийг тодорхойлж, мөнгөн урсгалын төлөвлөгөөнд тусгах;

Мэдрэмжийн шинжилгээ  

Тайлан, мэдээ

Эрх зүйн орчин

Мэдрэмжийн шинжилгээг хийх, ‘маш муу” хувилбарыг санхүүгийн загварт тусгах, мөнгөн урсгалд нөлөөлөх ханшийн өөрчлөлт, макро эдийн засгийн бусад үзүүлэлтүүдийг тооцох; 

Төрөлжсөн бизнесийн нэгжүүдтэй аль эсхүл өөр өөр байршилд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бол цаг тухай бүрт мэдээ, тайланг боловсруулах боломжтой системийн хязгаарлалт аль эсхүл боломжуудыг үнэлэх; 

Хууль, эрх зүй, татварын өөрчлөлтүүдийн нөлөөллийг судлах;

Хямралын үед санхүүгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхээс гадна компанийн бүх түвшний удирдлага болон хувьцаа эзэмшигчдэд мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар хүргэх нь чухал юм.

 

 

ЭЦЭСТ НЬ:

Хямралын үеийн санхүүгийн удирдлагын хамгийн гол асуудал нь хөрвөх чадварын удирдлага буюу мөнгөн хөрөнгийн удирдлага юм. Тиймээс ажлын капиталыг оновчтой тодорхойлж санхүүгийн төлөвлөгөөг олон хувилбараар тооцож хэрэгжүүлэх нь компанийн урт хугацааны зорилтонд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн түүнчлэн одоо байгаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх эрсдэлээ тодорхойлж, бусад эх үүсвэрийг цаг алдалгүй судалж, төлөвлөгөө боловсруулах шаардлага хямралын үед тулгарч байна. Эцэст нь компанийн санхүүгийн төлөвлөгөө, богино хугацаанд хийгдэж буй өөрчлөлтүүдийг компанийн бүх түвшний удирдлага, ажилтан болон хувьцаа эзэмшигчдэд нээлттэй ил тод замаар хүргэх нь хямралыг амжилттай давж гарахад чухал хүчин зүйл болно.

Энэхүү нийтлэлийг PURPLEBOOK сэтгүүлийн № 2020/01 дугаарт зориулан Хөрөнгө оруулалтын банкны шинжээч Б.Золзаяа нийтлэв.