КОВИД даатгал - Санхүүгийн эрсдэлээс хамгаална

Мандал Даатгалын зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, ард иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн ачааллыг хөнгөрүүлэх зорилгоор энэ оны 5 сард “КОВИД” санхүүгийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн билээ.

Дэлхийн 217 оронд тархаж, 53 сая хүнд халдварлаад байгаа шинэ төрлийн коронавирусийн халдвар COVID-19 нь маш хурдтай тархаж, нийгмийн харилцаа, ард иргэдийн амьжиргаанд нөлөөлж, бизнесийг тасалдуулж, эдийн засгийг доголдуулж байна. Манай улсын хувьд коронавирусийн халдварын 412 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дотооддоо халдвар тархсантай холбоотой үүсэх үр дагавар, эрсдэл улам нэмэгдсээр байна.

Төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсны үр дүнд нөхцөл байдал хэдийгээр харьцангуй тогтвортой байгаа хэдий ч, COVID-19-ийн халдвар цаашид дотоодод нэмэгдсэн тохиолдолд хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаас гадна иргэдийн амьжиргаа, санхүүгийн нөхцөл байдлыг давхар хүндрүүлэх нь дамжиггүй. Мөн халдвар авсан тохиолдолд иргэд олон хоногоор эмчилгээ үйлчилгээ авах, тусгаарлагдах шаардлагатай болж зардал гаргахаас гадна, тухайн хугацаанд ажил хийх, орлого олох боломжгүйд хүрч байгаа билээ. 

Иймд, Мандал Даатгалын зүгээс уг даатгалаа зах зээлд дахин нэвтрүүлж, иргэдийн эрсдэлээс хуваалцах шийдвэрийг гаргаад байна.

“КОВИД” даатгал гэж юу вэ?

“КОВИД” даатгал нь харилцагч COVID-19 өвчин тусах буюу уг вирус идэвхтэй байдлаар анх удаа оношлогдсон тохиолдолд хувь хүн 1,000,000, гэр бүл 3,000,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүн юм.

  • Даатгалын хугацаа: 6 сар
  • Хүлээлгийн хугацаа: Уг даатгалын хүлээлгийн хугацаа нь 21 хоног байна. Энэ нь COVID-19 өвчин 2-21 хоногийн далд үетэй байдагтай холбоотой. Иймд, даатгал эхлэх огнооноос хойш 21 хоногийн дотор анх оношлогдсон COVID-19 өвчний тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Хэрхэн даатгуулах вэ?

Хөл хорио тогтоосон энэ үед харилцагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор даатгалаа ОНЛАЙНААР даатгуулах боломжийг нээж өглөө.

“КОВИД” даатгалаа дараах зааврын дагуу худалдан авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Даатгуулагч COVID-19 өвчин туссан тохиолдолд уг өвчинтэй холбоотой эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авч дууссанаас хойш 60 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж ирүүлснээр нөхөн төлбөрөө авна. Мандал Даатгал ХК нь даатгалын үйлчилгээг гар утсаараа авч болох мобайл аппликэйшнтэй бөгөөд даатгуулагч компани дээр ирэхгүйгээр, гар утсаараа нөхөн төлбөрийн материалаа илгээн, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

МАНДАЛ АПП-аа татаж авах → Android  |  IOS

Олон улсын туршлага

Олон улсад даатгалын компаниуд цар тахалтай холбоотойгоор ард иргэд болон даатгуулагч нартаа дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Жишээ нь, Индонези, Тайланд, Энэтхэг зэрэг Зүүн Азийн орнуудад зөвхөн коронавирусийн халдвараас хамгаалсан эрүүл мэнд, амь насны богино хугацаатай, хямд үнэтэй, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнүүдийг боловсруулан иргэддээ нийлүүлж байна.

Хятад болон Европын орнуудад даатгалын компаниуд Эрүүл мэндийн даатгалын хамгаалалтаа нэмэгдүүлж, коронавирусийн халдварыг нэмэлтээр оруулж байгаа бол эрүүл мэндийн даатгал санал болгодоггүй компаниудын хувьд эд хөрөнгийн даатгалын хураамж төлөлтийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг байдлаар дэмжлэг үзүүлж байгаа аж. Мандал Даатгалын зүгээс энэ мэт олон улсын олон тооны туршлагуудыг судалж, нарийн тооцоолол хийсний үндсэн дээр “КОВИД” даатгалыг зах зээлд нэвтрүүлснийг дуулгахад таатай байна.


Хамтдаа давна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Мэдээллийн лавлах: 7575-2000

Албан ёсны Facebook хуудас: https://www.facebook.com/mandaldaatgal/