Хүйтний улиралд машинаа бэлдэх 6 зөвлөмж

Өвлийн жавартай хүйтэн өдрүүд айсуй.  Улаанбаатар хотын нийслэлд дунджаар 1.1 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг боловч тэдэнд хангалттай хүрэлцэхээр зогсоол байдаггүй билээ. Тиймээс жолооч бидний өвлийн улиралд хамгийн их санаа зовоодог асуудал бол “Өглөө машин асах болов уу?" гэсэн асуулт байдаг.

Тэгэхээр өвөл хүйтэнд машин тань асахгүй тохиолдолд та юу хийдэг вэ? Мэдээж чухал уулзалтаа хойшлуулж, ажлаасаа хоцорч, такси дуудах зэргээр зохицуулах шаардлага гарна. Харин туршлагатай жолооч бол зунаас л автомашины өвлийн бэлтгэлийн хангаж засаж сэлбэж эхэлдэг.

Цаг агаар хүйтэн болоход таны машины аккумуляторын цахилгаан гүйдэл саарч улмаар хөдөлгүүрээ асаахад бэрхшээл учирдаг.  Ингээд хүйтэн агаар автомашины тосыг хөлдөөж, цахилгаан хөдөлгүүрт ачаалал өгснөөр автомашин асахад бэрхшээл учирдаг байна.

Ингээд хүйтний улирал хөдөлгүүрээ асаах  6 зөвлөмжийг хүргэж байна.

            1. Бүх зүйлийг унтрааж хэвших

Бид ихэнхдээ л  халаагч, радио зэрэг бүх стандарт цахилгаан хэрэгслүүдийг салгахгүй шууд машинаа унтрааж өглөө машины хөдөлгүүр асах үед  бүгд асаатай байдаг. Гэтэл энэ үйлдэл нь аккумулятор хүчийг  их зарцуулдаг тул машинаа асаахаас өмнө бүгдийг унтрааж байвал хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж илүү хурдан халах  боломжтой өгдөг байна.

          2. Аккумуляторын холбогч цэвэр, чанга эсэхийг шалгах

Аккумулятор дээр байдаг жижиг холбох эсэхийг байнга шалгаарай. Учир тухайн хэсэг нь зэвэрч бохирдсон байвал аккумулятор зөв зохистой ажиллуулахгүй буюу хангалттай цахилгаан гүйдэл батерейнд хүрч чаддаггүй байна.

Бохирдсон хэсгийн цэвэрлэхийн тулд хамгаалалтын бээлий өмсөөд аккумуляторыг холбогчоос салгаж, шүдний сойзонд хүнсний сода болон багахан устай хольж цэвэрлээрэй. Харин аккумулятор эргэн холбохдоо тогонд цохиулахаа сэргийлж сөрөг цэнэгтэй хэсгийг түрүүлж холбож байгаарай.

Хэрэв кабелын утаснууд асуудалгүй бол холбогч кабелын чанга сулыг шалгаарай . Учир нь кабел сул байснаар цахилгаан гүйдлийн хэвийн урсгал доголдож, гал гарах эрсдэлтэй юм.

           3. Хөдөлгүүрийн тосоо дүүргэ

Өглөө машинаа асаахад тань салж унах гэж байгаа юм шиг дуугарч байна уу? Тэгвэл хөдөлгүүрийн тосоо дүүргээрэй. Учир нь хөдөлгүүрийн тос дундарсан үед ингэж дуугардаг бөгөөд тос чанаргүй,  бага байх тусам хөдөлгүүрийг асар их элэгдэлд оруулж байдаг ба нэг удаа л асаах гэж оролдох үед хэдэн километр явсантай адил хөдөлгүүр элэгддэг. Ингээд та хөлдүү тосыг хөдөлгүүртэйгээ байнга зуурснаар шинэ мотор худалдаж авах хэрэгтэй болно. Иймээс, тосны түвшинг байнга шалгаж,  бага байгаа бол хөдөлгүүрээ асаахаасаа өмнө дүүргэж хэвшээрэй.

         4. Antifreeze

Мэдээж Antifreeze бол өвлийг давах хамгийн чухал зүйлийн нэг юм. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн дийлэнхи нь Япон улсаас орж ирсэн тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд  тэд ихэвчлэн -25 орчим градустай antifreeze -тэй байдаг. Гэвч манай улсад өвөлдөө -30 – 35 градус хүрдэг тул Antifreeze солихдоо -40 тэсвэрлэх шингэнийг хийлгэх хэрэгтэй.

        5. Хөдөлгүүр гэсгээх цацлага

Та өмнө нь Easy start цацлагын талаар сонсож байсан уу? Энэхүү цацлага нь хөдөлгүүрийн агаар нэвтрэх хэсэгт шүршиж машинаа асаахад л  хөдөлгүүрийг гэсгээдэг байна. Магадгүй яарч сандарсан үед хамгийн амархан арга байж болох юм. Гэхдээ мэдээж байнга хэрэглэх нь эсэргээгээ хөдөлгүүрт тань муу нөлөөтэйг анхаараарай.

      6. Дулаан зогсоол, хучлага

Мэдээж хамгийн аюулгүй зөв арга бол өвлийн улиралд дулаан зогсоолд машинаа хонуулах юм. Гэхдээ нэгэнт бидэнд хангалттай зогсоол байхгүй тул дулаан хучлага хэрэглэх болон ардын уламжлалт аргуудаас туршиж үзэхэд гэмгүй . Хучлага дулаан зогсоолыг гүйцэхгүй ч гэсэн гадаа -30 байхад хучлага дотор -15 орчим байдаг байна.

Ингээд идэр есийн хүйтэн эхлэхээс өмнө амжиж машинаа бөөцийлж өвлийн үйлчилгээнүүдээ хийлгэцгээе.

Мандал Даатгал тээврийн хэрэгслийн даатгалдаа “Гурван Тонн Бензин” урамшуулал зарлачихсан байгаа бөгөөд амжиж даатгуулаад тээврийн хэрэгслээ тонн бензинтэй өвөлд өнтэй оруулаарай.