“Эрсдэл миний нүдээр” гар зургийн уралдаан

Мандал Даатгал ХК-ийн зүгээс хүүхдүүдийн эрсдэлийн боловсролыг дэмжих, хүүхдийн гэнэтийн ослын эрсдэлийг бууруулах зорилгоор онлайн хичээлийн Мандал Эрсдэлийн Сургууль платформыг нэвтрүүлсэн билээ. Энэхүү сургуулиас бэлтгэн гаргаж буй бага насны хүүхдүүдэд зориулсан “Гүүмби Жүүбми 2 эрсдэлтэй танилцан нь” хичээлийн хүрээнд, хичээлд хамрагдсан хүүхдүүдийн дунд олж авсан мэдлэгээ бататгах, сурсан зүйлсээ бусад хүүхдүүдтэй хуваалцахыг дэмжих зорилгоор “Эрсдэл миний нүдээр” гар зургийн уралдааныг зохион байгуулж байна.

Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдүүдэд зориулсан ЭРСДЭЛИЙН ОНЛАЙН ХИЧЭЭЛД хүүхдүүдтэйгээ хамт үнэ төлбөргүй хамрагдаж, тэднийгээ болзошгүй эрсдэлээс хамгаалаарай. Хичээлд хамрагдах бол → https://www.mandalschool.mn/

Уралдааны насны ангилал:

  • 4-6 нас
  • 7-9 нас
  • 10-12 нас

Сэдэв:

  • Эрсдэл миний нүдээр

Тавигдах шаардлага:

  • Бүх төрлийн зураг, будгийн хэрэгслүүдийг ашиглаж болно.
  • Бүтээл бүр өгүүлэмжтэй байх ба агуулгаа оновчтой илэрхийлсэн байна.

Хугацаа: Бүтээлийг 2021 оны 2-р сарын 21-ны дотор хүлээн авна.

Материал хүлээн авах суваг:

  • Mandal Risk School пэйж хуудас уруу илгээх
  • Өөрийн фэйсбүүк дээр зургийг оруулан Mandal Risk School пэйж хуудсыг tag хийх
  • [email protected] цахим хуудсаар илгээх

Шалгаруулалт:

  • Ирүүлсэн бүтээлүүдийг дараах үзүүлэлтийн дагуу шалгаруулна:
  • Mandal Risk School фэйсбүүк хуудсанд нийтлэн лайк авсан тоогоор
  • Зохион байгуулагчдын зүгээс зурагтай танилцан, агуулга, дүрслэл, тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг үнэлж дүн тавих

Шагнал: Шагналын сан 2,000,000 төгрөг

Шагналын эрхийн бичгийг “Brick House” тоглоомын дэлгүүр, “Benetton Kids” дэлгүүр болон “Интерном” дэлгүүрийн эрхийг бичгээс сонгоно.

  • 4-6 насны ангилал: 4 бүтээл - Батламж, 200,000 төгрөгийн эрхийн бичиг
  • 7-9 насны ангилал: 3 бүтээл - Батламж, 200,000 төгрөгийн эрхийн бичиг
  • 10-12 насны ангилал: 3 бүтээл - Батламж, 200,000 төгрөгийн эрхийн бичиг